Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Манчестер Сити » Итали залуугийн ЭТГЭЭД ҮЙЛДЛҮҮД

GD Star Rating
loading...

Балотелли гэж этгээд нөхөр хөлбөмбөгийн ертөнцөд шуугиан тарьсаар ирсэн. Бид түүний дэгдээсэн хамгийн дуулиантай 10 явдлыг толилуулж байна.

1.“Интер”-ийн тоглолтын цамцыг шидэв

Моуриньо ажиллаж байх үеийн “Интер” багийн гол тоглолтуудын нэгийг баллаж орхисон хүн бол Марио юм.

Аваргуудын лигийн хагас шигшээ шатанд дийлдэшгүй “Барселона”-г “Интер” талбай дээрээ 2:0-ээр хожсоны дараагаар тэрбээр тоглолтын цамцыг газар шидсэн. Үүнийхээ шанд хамтран зүтгэгч ах Матераццигийн нударганы амтыг мэдэрсэн байна. “Интер”-ийн хөгжөөн дэмжигчид зөрүү Мариогийн этгээд араншинд залхахдаа тоглолтын турш үгээр өдсөнд хөлбөмбөгч цамц шидэн хариуг нь барьжээ.

2. Это’Од пенальт цохих боломж олгосонгүй

2009 оны аравдугаар сард “Палермо”-той тоглох үеэр Балотелли өөрийн хүчин зүтгэлээр пенальт цохих эрхийг багтаа олгожээ. Ингээд багийнхаа дархан пенальтчин Это’О торгуулийн цохилтыг гүйцэтгэхээр болов. Гэтэл өнөөх Марио “Би цохино” хэмээн зөрүүдэлж камерун эрийн өмнө хөндөлсөж нэлээн зогслоо. Хэрүүл хийгээд салахгүй байхаар нь багийн ахлагч Занетти очиж байж түүнийг 16 метрийн талбайгаас холдуулсан байна.

3. “Милан”-ы цамцыг өмсөв “Интер”-ийнхний уурыг барсан оргил дуулиан

2010 оны хавар боллоо. Балотелли телевизийн нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо балчир ахуйгаасаа “Милан”-ы хөгжөөн дэмжигч байснаа хэлжээ. Үүний мэдсэн итали сэтгүүлчид түүнийг урьж авчран “Милан”-ы тоглолтын цамцыг бэлэглэсэн байна. Тэр ч бүү хэл өмсөж үзэхийг ятгаж чадсан бөгөөд Марио “Интер”-ийн заналт дайсан багийн футболкийг өмссөн дүрсийг нууцаар авсан байна. Үүнээс болж бөөн асуудал үүссэн ч хөлбөмбөгч маань үүнд ач холбогдол огт өгсөнгүй.

4. Тоттиг өдөв

Уржнан жил “Интер” баг “Рома”-тай Италийн цом булаалдсан. Энэ үеэр Тотти Балотеллигийн хөлийг санаатай гаар маш хүчтэй өшиглөн талбайгаас хөөгд сөн. Тэгэхдээ түүнийг доромжилсон хараалын үг урсгасан байна. Марио боло хоор тоглолтын дараа өгсөн ярилцлагадаа “Би хөлбөмбөг тоглох уу эсвэл хүүхэд шиг баашлаад байх уу гэж түүнд хэлсэн. Гэтэл Тотти арьс өнгөөр ялгаварласан үг хэлж, удалгүй намайг өшиглөж танхайрсан. Түүнд өшиглүүлсэн гэхээсээ илүү үгээр доромжлуулсандаа сэтгэлээр унасан. Уг нь би түүнийг хүндэтгэдэг байлаа шүү дээ гэжээ.

5.Фердинандтай зөрчилдөв

Английн цомын хагас шигшээ шатны “МЮ”-“Ман Сити” багуудын тоглолтын дараагаар Марио бусдад үл мэдэгдэх шалтгаанаар айлын хамгаалагч Рио Фердинандыг зөр чилд өдөөн хатгажээ. Түүний турхиралтад орсон англи тоглогч итали залуугийн өөдөөс арслан бар мэт дайрч золтой л цохиод унагачихаагүй.

6.Залуучуудын шигшээд тоглоод хөөгдөв

Тэрбээр Италийн залуучуудын шигшээ багт багтан Шведийн эсрэг тоглохдоо гоол оруулж мандан бадарсан. Гэтэл хөлдүү зан нь гэнэт хөдөлж, зүв зүгээр явсан тоглогчийг өшиглөж танхайрав. Үүнийхээ төлөө талбайгаас хөөгдөн багаа хөөдөв.

7.“Ман Сити”-гийн залуус руу дартс шидэв

Марио “Манчестер Сити” багийнхаа залуучуудын багийн хөвгүүд рүү дартс шидэж танхайрав. Клубийн баазынхаа байшингийн хоёр давхраас ингэж этгээд авирласныгаа мань хүн “Өөрийгөө хөгжөөх гээд” гэж тайлбарласан байна. Түүний дартсанд хүн бэртэж гэмтээгүй ч клуб нь түүнд торгууль ногдуулжээ.

8.Моуриньогийн дүгнэлт

Моуриньо нэгэнтээ хэлсэн байдаг. Балотеллигийн толгойд нэг л нейрон байдаг. Ийм хүнийг сургана гэдэг бүтэшгүй зүйл гэж. Дасгалжуулагч нь ингэж ярьсныг мэдсэн Мариогийн этгээд зан улам даамжирч нэг үе эргүү төлөг шиг аашилсан гэдэг.

9.Биеэ тоов

2010 оны сүүлээр Италийн “Tuttosport” сэтгүүл Европын шилдэг залуу хөлбөмбөгчид олгодог “Алтан жаал” цомоороо түүнийг шагнав. Балотелли шагнал авах ёслолын үеэр үг хэлэхдээ өөрийнх нь ард бичигдсэн “Арсенал” клубийн хагас хамгаалагч Уилширийг огт мэдэхгүй хэмээн ярьжээ. Түүний хэлснийг үгчлэн сийрүүлбэл -Уил…? Тийм хүнийг мэдэхгүй юм байна. Түүнийг хэн гэдэг гэнэ ээ? Жек Уилшир гэсэн үү? “Арсенал”-тай хийх дараагийн тоглолтод хэн “Алтан жаал” цомын эзэн болсныг түүнд заавал харуулах болно. Түүгээр зогсохгүй өнөө цагийн хөлбөмбөгийн оддыг басамжилж томорсон байна. -Энэ цомыг хүртэж байсан Фабрегас, Руни, Ван дер Варт нараас би илүү. Одоогийн байдлаар Месси гэдэг ганц л тоглогч надаас бага зэрэг илүү байна. Түүнээс бусад нь миний зэрэгт хүрэхгүй.

10. Шууд эфирээр хараал хэлэв

Английн цомд түрүүлснийхээ дараа телевизийн шууд эфирээр ярилцлага өгөхдөө хараал хэлэв. Энэ улиралд хэрхэн тоглосон талаар сэтгүүлч асуухад баахан хараалын үг оролцуулж байгаад хариулт өгчээ.

GD Star Rating
loading...
Итали залуугийн ЭТГЭЭД ҮЙЛДЛҮҮД, 9.9 out of 10 based on 7 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

20 Сэтгэгдэл

  1. javkha says:

    holdvv sda ene hvnii dagz law ervvl bishee

    GD Star Rating
    loading...
  2. HALA MADRID says:

    Toglolt ni bl uneheer sain shd, hicheewl amjilt gargana l daa Ferguson ch yumu capello ch yumu 1 tiim hatuu hunii dor bh hergtei de

    GD Star Rating
    loading...
  3. Baagii says:

    Jinhene holduu mal beltgeliin huvtsasaach umsuj chadahgui erguu mal

    GD Star Rating
    loading...
  4. man says:

    erguu durak IQ ni ( -200)

    GD Star Rating
    loading...
  5. soccer says:

    dongoj 19tei zaluu bnashde zaluu hunii aag omog badarjil bg

    GD Star Rating
    loading...
  6. scorpio says:

    ha ha ene neeree butku gar shuu.

    GD Star Rating
    loading...
  7. kaka says:

    19 tei zaluu hun bolgon tegeed iim bval hetsuu yum bn da. naadah chini ugaasaa mal sarmagchin

    GD Star Rating
    loading...
  8. MaNu FaNaT says:

    haha za yahuu ter zuruud zan biye tooson avir-iig ni zaluu hunii aag omog gedeg yumaa gehed t1 t1 uildluudiig ni yu gehuu ter tsamtsaa umsuj chadahgui bgaa bas ter milanii tsamtsiig umsuud ichihchgui interiinhnii dund ywj bsan bichleg haha erguu yum boddogui har afrik sarmagchin

    GD Star Rating
    loading...
  9. manutdfanat says:

    zzzz!!!! uul ni sn yumsan dairlaga dairtsn bhaaa

    GD Star Rating
    loading...
  10. hah says:

    ergvvtsen tolog bnadaa … dogoldolktoi tarhiniii saajilttai eregvv al bnadaaaa

    GD Star Rating
    loading...
  11. fabre says:

    hah gdg sda uuruu jinhene saajilttai gar bnuda, haraalaa bodoj bich!!!!

    GD Star Rating
    loading...
  12. asd says:

    ene sited dandaa erguu batsaanuud ordog ni todorhoi bolloo. ta nar balotelligaas ylgaa alga xaxa

    GD Star Rating
    loading...
  13. tulga says:

    jinhene er hvndee tsaadah chn

    GD Star Rating
    loading...
  14. sonirhogch says:

    tsamtsaa omsoj chadahgui bsniig harsan chini tataj unalaaa.neeree baingiin manaralttai zaluu bna leee.bi lav sain togloj bgag n haraagui.ue ue l sain toglood bdag shu de

    GD Star Rating
    loading...
  15. medrel muut says:

    19te zalu aag omog n badarjil baig gnvv….19te zalugin aag omog ngej badardin bol mongold 7 xng bolgon 7sarin1 shg ymig manai zalucud gargana bzd…mongolcud ymar ix omogtoi bile ai…enii toglodog gj xasha xarsan ym bdin….xdn gool xigel bz…ene bol jenken tarxinda saajiltta zvger medrel muta irgvvtsen tulug…

    GD Star Rating
    loading...
  16. sssss says:

    heleh ch ug alga

    GD Star Rating
    loading...
  17. Uul n sain toglogch daanch iim dunkuuuuuuuuuuuuuuu

    GD Star Rating
    loading...
  18. Chembro says:

    etoo- toi penalty bulaatsaldaj bgam chin nadtai haalttai tsohilt bulaatsaldah dagz bnl da.

    GD Star Rating
    loading...
  19. Chembro says:

    yu gsn bol ter ued . aaaaaan biii tsohino. mmmmmaa yaadaande. bii tsohinoo. tged holduulsan chin iiii iii ii gl uu. kk
    gehde saijrah bhaa. naad chin od shu de.

    GD Star Rating
    loading...
  20. Hey ene chine aguu holbombogchin boloh zaluu.Tuuneer ta nar baharhadag bolno.Odoogooroo zaluu hunii hiih zuiliig joohon bujignuuljil yvna.Mario saihan setgeltei saihan zantai sn toglolgch ene zangaas ni bolj garaand bainga garaad baidaggui orosiin ANJI MAXACHKALA d ochvol yg tohirno/

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: