Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » "Нийслэл" - Үндэсний лиг, 1.Хөлбөмбөг, Монголын хөлбөмбөг, МХБХ » “Нийслэл лиг” үргэлжилсээр

GD Star Rating
loading...

Нийслэл лиг тэмцээний 2 дугаар тойрог эхэллээ. Монголын үндэсний шигшээ багийн ДАШТ-ний урьдчилсан тоглолт болон Боргио Cup” тэмцээн зохиогдсон амралтын хугацаанд лигийн багууд бүрэлдэхүүн болон тоглолтондоо ихээхэн өөрчлөлтүүдийг хийжээ. Энэ ч тоглолт жинхэнэ гал гарсан тоглолтуудаар мэдрэгдэж эхэллээ.

            29 дүгээр тоглолт. Орхон аймагт болсон энэхүү тоглолт талбайн эзэн Хангарьд клуб Улаанбаатарын мазаалайнууд клубыг хүлээн авлаа. Эхний гоолыг энэ жилээс Монгол улсын шигшээд дуудагдаад байгаа талбайн эзэн багийн 11 дугаартай О.Мөнх-Од 17 дахь минутад хийсэн бол хариу гоолыг зочин багийн 12 дугаартай М.Есөн-Эрдэнэ хийснээр тоглолт тэнцээгээр өндөрлөлөө. Нийт 6 шар карт өгсөн нь энэхүү тоглолт ширүүн тэмцэлтэй явагдаж байгааг илтгэлээ. Харьцангуй Хангарьдчууд илүүрхэж тоглосон боловч ийнхүү эвлэрлийн гэрээ байгуулахаас өөр аргагүй болжээ. Өнгөрсөн жилийн алт, мөнгөн медальтнуудын тоглолт үзүүштэй сонирхолтой болж өнгөрлөө.

            30 дугаар тоглолт. Лигийг өнгөлж байгаа Хоромхон клуб шинэхэн клуб “FC Ulaanbaatar”-ийг хүлээн авлаа. ДАШТ-нд оролцож байсан шилдэг тамирчнаар эгнээгээ тэлсэн  зочин багийнхан тун идэвхтэй тоглолтыг үзүүлэн илүүрхэж тоглолоо. Тоглолтын эхний гоолыг солилцооны цонхоор гэртээ ирсэн А.Чинзориг хийснээр зочин баг илүүрхэж эхэлсэн боловч, 1 дүгээр үеийн цаг дуусахтай зэрэгцэн залуу тоглогч 7 дугаартай Н.Наранболд гоол хийснээр тэнцэж эхэллээ. Наранболд хэдийгээр 18 настай боловч ийнхүү өөрийн 2 дахь гоол хийж, ирээдүйн шаггүй хөлбөмбөгчин болохоо харуулсаар байна. 2 дугаар үе зочин баг бөмбөгийг 55 хувьтай эзэмшиж байсан гоол алдах хувьтай байж. Лигийг өнгөлөгч багийн болон энэхүү лигийн мэргэн буучаар нэрлэгдэж байгаа залуу тоглогч Х.Амгалан 74 дэх минутад нэгэн гайхалтай гоолыг хийснээр эзэн баг тэргүүлж эхэллээ. Гэхдээ цаг дуусах болоогүй гэдгийг БНАСАУ-ын легионер Син Чол Жин харуулж 83, 86 дахь минутад торгуулийн болон 11 м-ийн цохилтуудыг амжилттай гүйцэтгэснээр зочин баг 3:2-оор тэргүүлж эхэллээ. Хэдийгээр Г.Амарсанаа улаан карт авч багаа 10-ууланг нь үлдээсэн боловч, эзэн баг тоглолтын нэмэлт цагт 11 м-ийн цохилтыг хийх эрхтэй болж, лигийн мэргэн бууч маань дахин гоол хийснээр багаа хожигдлоос аварч чадлаа. Ахиад л тэнцээ 2:2


            31 дэх тоглолт.  Боргио цом-ийн шинэхэн аварга Эрчим баг Хүлэгүүдбагуудын тэмцлийн өмнөх зураг 50:50 хувь. Гэхдээ тоглолтын дүн 3:1-ээр эзэн багт буулаа. Хэдийгээр тэд 10 дахь минутаас хожигдож эхэлсэн боловч ямар баг Боргио цом-ийн эзэн болдог юм бэ гэдгийг харуулан 3 гоол хийснээр маш чухал хожлыг авлаа. Ингэснээр тэд 8 оноотой болж бага ч гэсэн мултрах аюулаас холдлоо.

            32 дахь тоглолт. ОУХМ Б.Буман-Учрал эргэн иржээ. Солилцооны цонхоор эргэн ирсэн энэ эрхмийн тоглолтыг үзэх гэж олон үзэгчид хүрэлцэн ирсэн байлаа. Эсрэг багт АНУ-аас ирсэн манай авъяаслаг тоглогч А.Мөрөн. Улаанбаатар ДС-Сэлэнгэпресс. Хоёулаа үзүүштэй тоглолттой багийн тоглолт улаан хуудсаар эхэллээ. 16-ын гадна бөмбөгөнд гар хүрсэн Сэлэнгэпрессийн хаалгач Ю.Сайнхүү улаан хуудсаар торгууллаа. Мэдээж энэ бол дүрмээр яалт ч үгүй улаан карт. Тун удалгүй хаалгачаар орсон Э.Энхмандах 1 гоол алдан, 2 удаа шар карт авснаар мөн л талбайг орхилоо. Тоглолтын 24 дахь минутад 9-үүлээ үлдсэн Сэлэнгэпрессчүүд хичнээн хичээгээд барсангүй. Тэд 1:3-ээр хожигдлоо. Тоглолтын 19, 90 дэх минутад шигшээ багийн тамирчин Н.Цэдэнбал гоолдсон бол мөн л шигшээ багийн тамирчин Ц.Түмэнжаргал 27 дахь минутад 1 гоол нэмэрлэлээ. Харин зочин багаас өнөө А.Мөрөн гоол хийсэн байна.

            33 дахь тоглолт. Улаанбаатарын мазаалайнуудvs “Хоромхон Хожил авах шаардлагатай эзэн баг мөн л тэнцээ авах хувьтай байж. Тоглолтын 71 дэх минутад 14 дугаартай О.Оюунбаатар ноол хийж, зочин баг тэргүүлж эхэлсэн ч тун удалгүй буюу ердөө л 4 минутын дараа эзэн багийн 11 дугаартай Ц.Төмөр-Очир гоол хийснээр 1:1-ийн харьцаатай тоглолт өндөрлөлөө. Лигийг тэргүүлэгч Хоромхон багийн лигт хожигдолгүй цувралын тоо ийнхүү 9 боллоо.

            34 дэх тоглолт. Үнэхээр үзүүштэй гал гарсан тоглолтоор үүнийг нэрлэх нь зүйтэй. Гадны легионер тоглогчдыг авчирсан нь “FC Ulaanbaatar” клубын дэмжигчдийн тоог нэмж байна.  Тэд талбайдаа хэрхэн тоглодгийг харуулж Эрчим клубыг 3:0-ээр буулгаж авлаа. Тоглолтын гол баатар 9 дугаартай японд суралцаад ирсэн Ж.Цацрал байлаа. Түүний 4 тоглогчийг хуураад хийсэн анхны болон 3 тоглогчийг хуураад хаалганы баруун 90-ийн буланд хийсэн 3 дахь гоол үнэхээр төгс төгөлдөр. Анхны хеттрик-ээ ийнхүү Нийслэл лиг өлгийдөн авлаа.

            35 дахь тоглолт. Хүлэгүүдvs “Улаанбаатар Дээд Сургууль” 1:0 Тоглолтын цорын ганц гоолыг 16 дугаартай Т.Ганзориг хийснээр багтаа гавъяа байгууллаа. Зүүн талын хагас хамгаалагчийн байрлалд тоглодог тэрбээр энэ удаа төвийн хагас хамгаалагчийг гүйцэтгэсэн байна. Хэдийгээр Улаанбаатарчууд сайн тоглосон ч 78 дахь минут хүртэл тэслээ. Шилдэг 4-т үлдэхийн төлөө ширүүн тэмцэж байгаа тэд нарт дараагийн удаа зөвхөн хожил хэрэгтэй. Багийн гол хамгаалагч О.Очбаяр болон Э.Ганцогт нарыгаа улаан картаар алдсан тэд нарт тун хэцүү даалгавар үлдлээ.

            36 дахь тоглолт. Сэлэнгэпресс багт гол дутагдаад байгаа асуудал сахилга бат. Тэд маш сайн тоглогчидтой ганцхан сахилга батаас шалтгаалан тоглолтонд нь нөлөөлөөд байгаа болов уу. Эрчимтэй эхэлсэн буюу 2:0-ээр хошуучилж явсан тэд 2 гоол алдсанаар ийнхүү хожлоо халааснаасаа аваад хаячихлаа. Тэдний хошуучлахад Хангарьд клубын Д.Энхтөр ихээхэн тус хүргэж, улаан хуудас авч, 25 дахь минутад талбайг орхисон юм. А.Мөрөн 24 дэх минутад Г.Мөнх-Эрдэнэ 36 дахь минутад гоол хийснээр тэд хошуучилж эхэлсэн. Хангарьд баг хэдийгээр хүн дутуу үлдсэн 45 минутад О.Мөнх-Од, 72 дахь минутад нигери тоглогч Паул Эбука нар гоол хийснээр ийнхүү тэнцээг авч чадлаа.

Лигийн 36 дахь тойргийн дараахь байдлаар хүснэгт дараахь байдалтай байна.

Д/Д

Баг

Тоглолтын тоо

Хожил

Тэнцээ

Хожигдол

Оруулсан бөмбөг

Алдсан бөмбөг

Оноо

1

Хоромхон

9

4

5

0

16

12

17

2

Хүлэгүүд

9

5

1

3

17

15

16

3

Улаанбаатар Дээд Сургууль

9

3

3

3

14

12

12

4

Сэлэнгэ пресс

9

3

3

3

18

18

12

5

Хангарьд

9

2

5

2

13

13

11

6

FC Ulaanbaatar

9

2

3

4

19

18

9

7

Улаанбаатарын мазаалайнууд

9

1

6

2

7

10

9

8

Эрчим

9

2

2

5

12

18

8

Мэргэн буучаар

Х.Амгалан                   Хоромхон клуб                        10 гоол

Б.Нямжигжид               Хүлэгүүд баг                            5 гоол

Ц.Түмэнжаргал            Улаанбаатар ДС                       5 гоол

Паул Ебука                  Хангарьд                                  5 гоол нар тэргүүлж байна.

Лигийн 36 тоглолтод нийт 116 гоол орсон нь 1 тоглолтод 3,22 гоол орсон үзүүлэлтийг үзүүлж байна.

Дараагийн тоглолт 2011 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс эхэлнэ.

 МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

GD Star Rating
loading...
"Нийслэл лиг" үргэлжилсээр , 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

11 Сэтгэгдэл

  1. soccer says:

    erdenet mandutgai

    GD Star Rating
    loading...
  2. BaRcA-KaRo says:

    Goel blj bgan bnadaa

    GD Star Rating
    loading...
  3. jojo says:

    anhnii hat-trick horomhonii amgalan hiisen shuudeee

    GD Star Rating
    loading...
  4. ba says:

    Heden tsagaas togloh yumbe huwaari ene teree site deeree taviachee teneguudee

    GD Star Rating
    loading...
  5. tttr says:

    the-mff.mn -s uuruu uz uhaantai hun guai

    GD Star Rating
    loading...
  6. jojo says:

    margaash horom hangarid erdeneted toglohiin gene.

    GD Star Rating
    loading...
  7. fifa says:

    hangarid selengepress 2iin togloltiig uzsen hun bna uu shuug ch hangaridiihniig ta nar hudlaa unaad bna tegeheer ta nar aldaa avahguui bgaa yum gesen gene shuu hotiin baguud ni unen unadag genee ineedtei shuugch yum daa

    GD Star Rating
    loading...
  8. munkh says:

    Khoromkhon margash sain toglonooo … #1 heveere bh bolno :D

    GD Star Rating
    loading...
  9. F says:

    xangarid xoromxniig erdenetiin talbai deeree 4 0r but nirgesen gneee….jinxen xicel zaajde awarguud…selenge press uragshaa

    GD Star Rating
    loading...
  10. Erdenet says:

    Go Hangarid. Go Erdenet.

    GD Star Rating
    loading...
  11. narangerel says:

    hangarid nutagtaa huleej avch togloson yum bna. hir ih olon hun uzsen bol?hangarid shig buh baguud ooriinhoo talbai deer huleej avch toglodog bolchihvol ch! odoo 2-r lig buyu dood ligiig bguulj turuulsen 2 bag ni deed lig ruugee orood , deed ligees suuld orson 2 bag ni dood lig ruugee ordog bolchihvol ch jinhene gal garsan togloltuud bolno doo.dood ligtee ene olon sonirhogchdiin baguudaas shileed oruulchihvad l bolno shuu dee . tiinm uu mongolchuud aa?

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: