loading...
Эх сурвалж: “Монголын мэдээ” сонин, сэтгүүлч Э.Пагмадулам
“Милан” клубын өсвөрийн зуслан Улаанбаатар-2011” төсөл хөтөлбөрийн хүрээнд Италийн алдарт “Милан” клубийн өсвөрийн багийн дасгалжуулагч нар Монголын 13 хүртэлх насны хамгийн шилдэг 200 гаруй өсвөрийн хөлбөмбөгчдийн дунд сургалт явуулсан. Үүнээс дөрвөн тоглогчийг шалгаруулж, ирэх аравдугаар сард Милан хотод болох “Дэлхийн хүүхдийн зуслан”-д хамруулах зорилготой байлаа. “Милан”-ыг зорих азтануудын нэгээр нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийн сурагч, “ДМЮ” клубийн тоглогч А.Мөнх-Оргил тодорсон юм. Бяцхан авьяастантай уулзаж ярилцлаа.
-Юуны өмнө Милан явах болсонд баяр хүргэе?
-Баярлалаа.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Амарсанаагийн Мөнх-Оргил гэдэг. Би 11 настай. Аав, ээж, ах, дүүтэйгээ хамт амьдардаг. Улсын тэргүүний 24 дүгээр дунд сургуульд суралцдаг, энэ жил тавдугаар ангид орно.
-Хэзээнээс эхлэн хөлбөмбөг тоглох болсон бэ. Яагаад энэ спортыг сонгох болов?
-Би зургаан настайгаасаа эхлэн хөлбөмбөг тоглож эхэлсэн. Анх 2006 оны ДАШТ-ийг телевизээр үзсэн юм. Тэгээд л энэ спортоор хичээллэхээр шийдсэн. Тухайн үед хөлбөмбөгийн тухай сайн мэдэхгүй, тодорхой ойлголтгүй байсан. Телевиз үзэж байгаад хөлбөмбөгийн хурд хүч, гоол оруулах, хуурах зэрэг нь таалагдаад л тоглохоор шийдсэн.
-Милан явах шилдэг дөрвөн хүүхдийн нэг боллоо. Өөрийгөө шилдэг хүүхэд болно гэж бодож байсан уу?
-Яг шалгарна гэж бодоогүй. Сайн хичээвэл шалгарч магадгүй л гэж бодсон. Тухайн үед шилдэг хүүхдийн нэрийг дуудахад миний нэр гарсан. Үнэхээр их баярласан. Бас надтай хамт манай найз, манай багийн Т.Анхбаяр шалгарсан байгаа.
-Удахгүй Милан хотыг зорино. Тэнд үүнээс том шалгуур хүлээж байгаа шүү дээ?
-Тийм ээ. Гурав хоногийн бэлтгэл хийгээд тэмцээн болох юм билээ. Тэр үед л хичээх юм бол “Милан” багийн хүүхдийн академид элсэх боломжтой болно. Тийм болохоор сайн хичээнэ.
-Хэрвээ тэнд үлдэх юм бол том зорилгыг өөртөө тавина биз?
-Италид үлдэх юм бол үндсэн багт нь тоглохын төлөө зүтгэнэ. Улмаар гарааны бүрэлдэхүүнд багтахыг хичээнэ. Үндсэн бүрэлдэхүүнд багтах тийм ч амархан зүйл биш л дээ. Гэхдээ хичээнэ. Хичээхгүй бол сэлгээнд л сууна шүү дээ /инээв/.
-Одоо Италийн дасгалжуулагчтай бэлтгэл хийж байгаа шүү дээ. Бэлтгэл хэр байна?
-Монголын хамгийн шилдэг 200 гаруй өсвөрийн хөлбөмбөгчдийн дунд сургалт явуулсан. Одоохондоо 20 гаруй хүүхэд итали дасгалжуулагч Жижитэй өдөр бүр бэлтгэл хийж байгаа.Би 24 дүгээр сургуулийнхаа “ДМЮ” клубт Д.Нанжид багшийнхаа удирдлага дор байнга бэлтгэл хийдэг. Багш маань 2007 оноос эхлэн намайг дасгалжуулж эхэлсэн. Үүний үр дүнд ийм том гавьяа байгуулсан гэж бодож байна.
-Анх хөлбөмбөгөөр хичээллэхэд шантрах үе байсан уу?
-Бэлтгэлийн үед их ядардаг байсан. Эхэндээ “Үүгээр хичээллээд хэрэг байна уу” гэж бодож байсан. Сүүлдээ бэлтгэлдээ дасаад сонирхолтой санагдах болсон. Хэрэггүй гэх бодол алга болж, бүр эрч хүчтэй хичээллэх болсон.
-Ерөнхий боловсролын сургуулийн сурагч юм чинь хичээлдээ анхаарах хэрэг гарна. Үүнийг хэрхэн зохицуулдаг вэ?
-Мэдээж хичээл тэмцээн уралдаантай давхцдаг. Шалгалт таарах юм бол өдөр нь тэмцээнтэй байлаа гэхэд өглөө нь өөр ангид орж өгдөг. Хичээлийг аль болох таслахгүй байхыг хичээж, гэрийнхээ даалгаврыг засварлагаанаараа хийдэг. Аль алийг нь орхихгүй сайн хийж байгаа /А.Мөнх-Оргил өнгөрсөн жил сургуулийнхаа шилдэг сурагчаар шалгарсан/.
-Чамайг дагаад танай ангийнхан хөлбөмбөг тоглодог биз дээ?
-Манай ангиас 20-иод хүүхэд хөлбөмбөг сонирхоод тоглож байсан. Гэсэн ч зарим нь шантраад гарсан. Яг одоогоор манай ангийн Т.Анхбаяр, А.Баттулга нар сайн тоглож байгаа. Тэд манай багийн үндсэн бүрэлдэхүүнд багтдаг юм.
-Чи “Дуулиан-2020” тэмцээний 2010-2011 оны улиралд 11 хүртэлх насны ангилалдаа хамгийн олон гоол оруулсан. Хэчнээн гоол хийсэн юм бэ?
-Нийт 59 гоол оруулсан.
-Дэлхийн шилдэг хөлбөмбөгийн баг болон, тоглогчдоос хэнийг илүү дэмждэг вэ?
-“Реал Mадрид” багийн үнэнч шүтэн бишрэгч. Хөлбөмбөгчдөөс Какаг хамгийн ихээр дэмждэг. Телевизээр тоглолтыг нь байнга үзэхийг хичээдэг. Даанч хөлбөмбөгийн тоглолт ихэвчлэн шөнө гардаг. Тэгэхээр ядраад унтаад өгдөг юм. Заримдаа сэрүүлэг тавьж байгаад тоглолтыг нь үзнэ.
-Өнгөрсөн жил “Дуулиан-2020”-ийн “Өсөх ирээдүйтэй тоглогч”-оор тодорч, Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит шагнал хүртэж, Унгар улсад амарсан. Тухайн улсын хүүхдүүдтэй хөлбөмбөг тоглосон уу?
-Тоглосон. Миний хувьд Унгарын хүүхдүүд яаж, ямар дүрмээр хөлбөмбөг тоглоод байгааг нь сайн ойлгоогүй. Хүүхдүүд нь хажуу тийшээ цөлөөд л байсан. Бөмбөг талбайгаас гарсан байхад гараагүй гэх мэтчилэн ойлгомжгүй зүйл их байсан.
Эцэст нь А.Мөнх-Оргилын амжилтаас товчхон дурдъя. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дорх “Дуулиан-2020” тэмцээнээс 2009-2010, 2010-2011 онд алт, 2007-2008 онд хүрэл, Футзалын УАШТ-ээс 2011 онд хүрэл, МХБХ-ны өсвөрийн хөлбөмбөгчдийн Фестивалиас 2009, 2010 онд алт, 2011 онд мөнгө, Өсвөрийн хөлбөмбөгийн шилдэг багуудын “Залуу лиг” тэмцээнээс 2009 онд хүрэл, Чингэлтэй дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс 2009, 2010 онд алт, Хүүхдийн баярын тэмцээнээс 2010 онд алтан медаль хүртсэн. “Дуулиан-2020” тэмцээний 2009-2010 оны улирлын “Өсөх ирээдүйтэй тоглогч”, 2010-2011 оны улирлын “Шилдгийн шилдэг тоглогч”, “Залуу лиг” тэмцээний “Шилдэг довтлогч”, “Үнэ цэнэтэй тоглогч”.
loading...






Амжилт дүү минь монгол орны нэрийг дэлхийн тавцанд гаргаарай.
loading...
ene ih sain batsan bnle nodlin togloltiig in harsn ueiinhnaasa tasrtsn ym bnle amjilt! ochood Milani garaand garaarai duu min
loading...
MIlan 1º bagt toglooroi gej l husey de duudee tendees RealMAdrid hamgiin oirhon haragddag yum shu
loading...
duudee amjilt husey
loading...
dvv nartaa amjilt hvsie
loading...
Italy yawj bga dvv nartaaa
loading...
Minii duu chadnaa hicheene shu Real-n unench shuten bishregch bish Ac Milan clubt zurh setgelee ug………….
loading...
za amjilt husii duu mine chamd agu milana tulu togloh udur hezee 1 in tsagt irnee chamd bln busad huuhduudte amjilt husii zorilgoo zaawal bieluuleere mini duu
loading...
hoorhon hvv bna amjilt hvsie HVND HVSEL SONIRHOLDOO TUUSHTAI BAIJ CHADBAL BVTEHGVI ZVIL GEJ BAIDAGVI UYM dvv mini uragshaa amjilt
loading...
Английн Премьер лигийн гол тоглолтуудыг энэ сайтад гаргана гэнээ: http://hurdanstore.com/
loading...
Hamgiin gol n bieiin hogjliin dasgaluud, sungaltiin dasgaluud sain hiij bgaara gej helmeer bn, ahiin dyygiin moroodol bielj eleg negtnyydee bayarluulj yavaara gej hysey! Hoorhon hyy bn! Amjilt!!!!!!
loading...
yamar aimar tsol gunshintai mundag huuhed ve? hicheel nom beltgel ntr geed l bugdiig ni hiij chadaj bna chamd amjilt husii duu min. real-iig demjeed milandaa sain toglolt uzuuleed l yavj bai. MGl-iin holbombog 2020 on gehed ta nar shig zaluusar shigsheegee burduuleed delhiin avargad orno uragshaa duu min. Joohon huuhed gehed setguulchtei yasan ch goy yarisan yum dee kk.Amjilt duu nar min. MGL-chuud gadaad ornig bish ulsiinhaa shigsheeg demjmeer bna shvv
loading...
duudee amjilt chi chadnaa
loading...
gadaadiin chinii uyiihen tom bietei shuu aih emeeh yum baihgui bie-iin huchnii dasgal sain hii amjilt bitshan jaal min
loading...
amjilt sain toglood ireerei
loading...
Амжилт амжилт та нар Монголын хөлбөмгийн нүүр царайг авч явах хүмүүс шүү тиймээс хичээгээрэй хүү минь
loading...
ok uragshaa
loading...
Chinii ard Mongol gdg ulsiin chin ner garj bga shuu. Buhnee zoriulj hicheegeerei. Mongolchuud bugd chinii fan bh bolno
loading...
Çà àìæèëò àìæèëò ä¿¿ ìèíü. Äýëõèéí øèëäýã òîãëîã÷ áîëæ Ìîíãîëûíõîî íýðèéã äýëõèéä öóóðàéòóóëàðàé. Do your best
loading...
Milan -ä á¿õ ç¿ðõ ñýòãýëýý ºã . Òýãæ áàéæ àìæèëò ãàðíà . Áàéãàà ãàçðàà æàðãàëòàé áàé.
loading...
Амжилт хүсье. Патог сэлгээнд суулгаарай
loading...
Хичээвэл Реал Мадрид хойноос чинь элдээд, хөөгөөд, гуйгаад ирнэ. Одоо урьд нээгдсэн замаараа ухрахгүй урагшаа л яв. Амжилт ойрхон байна. Талын хөх чоно буурал Европыг ганхуулах цаг ирэх л болно би тэрийг харна гэдэгтээ итгэлтэй байна.
loading...
dvv nartaa amjilt hvsii amjilt. mongolchuud gadad mongol setgehvigeeree setgewel henii ch door orohgvieee amjilt dvv nar mini hicheegeereee..
loading...
Mongoliin min jaal chi chadnaaa zuw sain nuugeed UNDURIIN UNDURT Mongoliinhoo neriig duursgaj MOngoliig undurt nuulgeerei. Amjilt ahiin duu.
loading...
sain bn, chi bol mongoliin baxarxal dvv mine, amjilt, az jargaliig xvsie
byatsxan nargixad lag tamirchin bolchood man utd toglooroi kkk
4ever man utd
loading...
miland mongol hun toglohonde
loading...
ene matriin yum zlaach hgiin tsarai gargachihaad zuslan dr hgiin door suuld oroo bzd
loading...