Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Байерн Мюнхен, Боруссия Дортмунд, Вольфсбург, Германы хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Хамбург, Шальке 04 » Бундеслиг: 1-р тойрог Байерн, Байер Леверкузен хожигдов

GD Star Rating
loading...

Бундеслигийн 49 дэх  улирлын эхний тойрог Боруссия Дортмундын ялалтаар эхлэж, Байер Леверкузений хожигдлоор өндөрлөв.

 

Дортмунд- Хамбург 3:1

Дортмунд сүүлийн гурван улирлын гарааг хожилгүй эхлүүлэж байсан  хар цуварлаа зогсоож Хамбургыг 3:1- ээр хожлоо. Талбайн эзэд бөмбөгийг илүү эзэмшиж тоглолтыг бүрэн  хянаж тоглосон. Кевин Гросскройц (17) улирлын хамгийн эхний гоолын салхийг хагалсан бөгөөд Марио Гөтце (30) тооны харьцааг 2:0 болгосон юм. Хоёрдугаар үед Гросскройц (48)  дахин гоолдсоноор Дортмундын хожлыг улам баталгаажуулсан. Тоглолтын төгсгөл хэсэгт Хамбургын Роберт Теше (79) нэр төрийн нэг гоолыг оруулсан юм.

Дортмундын үндсэн хамгаалагч Невен Суботич, зүүн жигүүрийн хамгаалагч Марсель Шмелцер нар гэмтлийн улмаас гарааны бүрэлдхүүнд гараагүй. Тэднийг орлосон Фелиппе Сантана болон Крис Лөвье үүргээ давгүй биелүүлсэн ялангуяа Лөвь анхаарал  татхуйц хүчтэй тоглолт үзүүлэв. Нури Сахины орыг залгасан Илкай Гюндоган гялалзсан тоглолт гаргаагүй ч  цаашид багийн гол тоглогч  болох нь гарцаагүй.

Бүрэлдхүүнээ залуужуулсан Хамбургчууд   тогтмол прессинг хийж тасралтгүй довтолсон Дортмундын эсрэг хэмнэлээ олохгүй байлаа. Тэдний довтолгоо Дортмундын 16 –гын шугам хүрээд замхарч байв.  Тэдний довтолгооноос илүүтэй хамгаалалт сул байсан бөгөөд дасгалжуулагч Михаэль Өэнинг болон хамгаалагчдад хийх ажил их байгаа нь ажиглагдав.

Нээлтийн тоглолтыг нэр хүндтэй зочид, алдартнууд үзэж сонирхосон бөгөөд Германы шигшээ багийн дасгалжуулагч Иохим Лөвь хүрэлцэн ирсэн байлаа. Тэрээр тоглолтын дараа Дортмундыг сайн формтой байгааг магтаад  өнгөрсөн жилийнхээс ч илүү хүчирхэг  болох шинжтэй гэжээ.

Юрген Клоп (Дортмунд)

Манай баг  тооны харьцаа 3:0 болох хүртэл маш хүчтэй тоглосон. Залуусыг үүргээ сайн биелүүлж чаддагыг би мэднэ, тэд  ялгааг харуулсан.

Михаэль Өэннинг (Хамбург)

Дортмунд өөр түвшинд тоглож байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.Эхний үед тэд үнэхээр сайн тоглосон . Энэ нь шинэ залуу бүрэлдхүүнд их хэцүү байсан ба тоглолтоо бүр унагахгүйн төлөө тэмцэж чадсан.

 

БОРУССИЯ Д – ХАМБУРГ – 3:1 (2:0)
Гросскройтц, 17 (1:0). Гёце, 29 (2:0). Гросскройтц, 48 (3:0). Теше, 79 (3:1).
Боруссия Д Хамбург
 Роман Вайденфеллер  Ярослав Дробны
 Крис Лёве, 75  Деннис Аого
 Матс Хуммельс  Хайко Вестерманн
 Фелипе Сантана  Майкл Мансьенн
 Лукаш Пищек  Деннис Дикмайер
 Кевин Гросскройтц  Гойко Качар, 73
 Свен Бендер  Томас Ринкон
 Илкай Гюндоган  Гөкхан Торе
 Марио Гёце, 75  Эльеро Элиа, 46
 Шинжи Кагава  Хосе Паоло Герреро, 42
 Роберт Левандовски  Младен Петрич
Сэлгээ:
 Иван Перишич, 75  Энис Бен-Хатира, 42
 Якуб Блащиковски, 75  Марсель Янсен, 46
   Роберт Теше, 73
Шар хуудас
 Роберт Левандовски, 84  Майкл Мансьенн, 45
   Гойко Качар, 66
   Томас Ринкон, 68

 

 

Майнц05- Байер Леверкузен 2:0

Майнц Европын цомын тэмцээнээс харамсалтайгаар хасагдсан билээ.  Харин тэд 33 000 гаруй үзэгч цугласан шинэхэн стадиондоо дэд аваргыг буулган авч гараагаа амжилттай эхлэв.

Леверкузен Холбооны цомын тэмцээнд  гуравдугаар лигийн Динамо Дрезденд гутамшигтайгаар хожигдож хасагдсан.  Үндсэн хаалгач Рене Адлер бэртэлтэй байгаа тул Дэвид Елдель түүнийг орлож цомын тэмцээнд тоглосон юм. Дасгалжуулагч Робен Дутт Дэвид Елделийн  цомын тэмцээнд үзүүлсэн тоглолтонд сэтгэл хангалуун биш байсан учраас Фабиан Гиферийг гараанд гаргасан юм. Түүнчлэн Робен Дутт Михаэль Баллакийг сэлгээнд суулгасан байлаа. Майнц ч мөн ялгаагүй Европын цомд хожигдсон хаалгач Кристиан Ветклогийн оронд Хайнц Мюллерийг илүүд үзжээ.

Майнцын  ширүүхэн эхлэл  талбайн төвд Леверкузений тоглолтыг бусниулах оролдлого байлаа. Хоёр баг аль аль нь гоолын боломжыг хомс гаргаж байв. Анхны боломж  Леверкузений Райнарцад олдож мөргөсөн бөмбөгийг Майнцын хаалгач хааж чадсан. Гэтэл нэгдүгээр үе дуусахаас өмнө Майнцад өрсөлдөгч нь өөрөө боломж гаргаж өгсөн юм. Райнарц хаалгачид хойшоо  дамжуулсан бөмбөгийг Фабиан Гифер гүйцэд онолгүй алдаж Сэми Аллагуй  тооны харьцааг 1:0 болгов. Залуу хаалгач Гиферт энэхүү бүдүүлэг алдаа томоохон сургамж болж үлдэх бизээ. Тоглолтын хоёрдугаар үед Майнц  илүүрхсэн гэж хэлж болно.  Тоогоо нэмэх хэд хэдэн довтолгоог хийсэн бөгөөд муухай алдаа гаргаж багаа хөөдсөн хаалгач Гифер тухай бүрт нь гайхалтай хааж чадав. Гэхдээ Леверкузений азгүйтэл дуусаагүй байжээ. Калижиуригийн  хажуугын дамжуулалтыг шинэ тоглогч Өмар Топрак(86)  өөрийн хаалганд оруулж 2:0 болгосон юм.

МАЙНЦ – БАЙЕР – 2:0 (1:0)
Аллагуй, 32 (1:0). Топрак, 86-автогоол (2:0).
Майнц Байер
 Хайнц Мюллер  Фабиан Гифер
 Зденек Поспех  Даниэль Швааб
 Бу Свенссон, 46  Өмер Топрак
 Николче Новески  Штефан Райнарц
 Марко Калижиури  Михал Кадлец
 Ойген Полянски  Ларс Бендер
 Элкин Сото  Симон Рольфес, 59
 Золтан Штибер, 71  Сидней Сам
 Андреас Иваншитц  Ренато Аугусто, 83
 Марсель Риссе  Андре Шюррле
 Сами Аллагуй  Эрен Дердийок
Сэлгээ:
 Нико Бунгерт, 46  Николай Йоргенсен, 59
 Эрик Максим Чупо-Мотинг, 71  Штефан Кисслинг, 83

Шар хуудас:

 Бу Свенссон, 27  Ренато Аугусто, 43
 Ойген Полянски, 66  
 Нико Бунгерт, 74  

 

Байерн Мюнхен- Боруссия Мөнхенгладбах 0:1

Хэрвээ статистик тоог харвал үнэмлэхүй аварга гарцаагүй илүү тогложээ. Гэвч бөмбөг бөөрөнхий гэдэг ёстой л  аз нь гийсэн Гладбахчуудад тохирсон хариулт болов. Байерн 17 удаа өрсөлдөгчийнхөө хаалга руу  цохисон бол Гладбах 7 удаа цохижээ. Булангын цохилт 12-2 , хажуугын дамжуулалт 27-0 , мөн  бөмбөгийг  бараг 60 хувьтай эзэмшжээ. Төгсгөлд нь 0:1 –ээр хожигдов.  Гладбахчуудад боломж маш ховор олдсон .Гэхдээ Байерны бөмбөгдөлтийн эсрэг цөөнхөн хийсэн сөрөг довтолгооны нэг  нь амжилт олсон юм. Гладбахын  алсын дамжуулалт 16 шугамд ойртох үед шинэхэн хамгаалагч Боатэнг болон Байернд ирээд лигийн улирлын анхны тоглолтоо хийж буй хаалгач Нойер нарын үл ойлголцол Игор де Камаргод алтан боломж олгов. Нойерын бөмбөгийг хаах оролдлого  бүтэлгүйтэж Камарго дамжуулалтыг тун оновчтой мөргөсөнөөр хаалганд оруулсан . Тоглолтын дараа Нойер алдаа гаргасанаа хүлээсэн юм.

Юп Хайнкес  Роббенийг баруун жигүүрт , зүүн жигүүрт Мюллерийг, төвд Тони Кроосыг гаргаж, хамгаалалтанд баруунд  шинэ хамгаалагч Рафиньяа төвд Боатенг , Бадштубер нар гарч Лаам зүүн жигүүрээ хамгаалж тоглов. Мюллер болон Лаамын хосолсон довтолгоо Гладбахын баруун жигүүрт хүндрэл учруулж байв. Эхний үед Гладбахчууд өөрсдийн талбайн хэсгээс тоотой хэд гарсан бөгөөд  ганц олдсон боломж Хуан Арангогын цохилтыг Нойер  хааж чадсан. Нөгөө талд Гладбахын хаалгач Марк-Андре те Стеген  хүндхэн үүргээ амжилттай биелүүлж байв.

Тоглолтын хоёрдугаар үед нөхцөл байдал өөрчлөгдсөнгүй. Байерны довтолгоо, бас дахин довтолгоо үргэлжилсээр . Гэвч маш шигүү хамгаалалттай  Гладбахчууд хаалгаа нэр төртэй манасаар байв. Тэд үе үе сөрөг довтолгоо хийх оролдлого хийж тухай бүртээ Байерны хамгаалалтанд няцаагдаж байлаа. Тоглолтын 59 дэх минутад Камаргогын гоолыг тооцсонгүй. Учир нь тэр Швайнштайгерийг түлхэж унагаасан тул шүүгч алдаа өгөв. Гэхдээ Камарго үүнээс 3 минутын дараа Байерны хаалгыг мялаасан юм.

Сүүлийн 20 минутад Байерн тоглолтыг эргүүлэх бүх л оролдлогыг хийсэн боловч амжилт олсонгүй. Хаалгач Марк-Андре те Стеген гайхалтай тоглож орох боломжтой цохилтуудыг ур чадвараа гарган хааж байв. Швайнштайгерийн цохисон бөмбөгийг хаасны дараа Мюллер нэмж хаалганд оруулсан боловч шүүгч отон тоглолт гэж тооцсонгүй.

Байерн Мюнхен 10 жилийн турш эхний тойрогт хожигдож үзээгүй билээ. Тэгвэл тэд 10 жилийн өмнө буюу 2001 онд улирлын эхний тоглолтонд Боруссия Мөнхеньгладбахад 1:0 –ээр хожигдсон түүхээ давтжээ.

 

Юп Хайнкес

Гладбахчууд аалзны тор хэрж, бид  түүнд нь олзлогдсон. Үүнийхээ дараа тэд улам ахиж сайн сөрөг довтолж чадсан. Бид Гладбахын  хамгаалалтыг сэтлэх шаардлагтай хүнд байдлыг үүсгэж чадаагүй. Хоёрдугаар хагасд бид оролдсон гэхдээ бага зэрэг  шатсан .

Люсен Фавре

Хэцүү тоглолт болно гэдгийг тоглогчид бүгд мэдэж байсан. Гэхдээ тэд ямар нэг онцгой зүйл боломжтой гэдгийг бас мэдэж байсан. Ихэнхдээ бид хойшоо татаж тоглосон. Төгсгөлд нь биднийг аз дайрлаа.

 

БАЙЕРН – БОРУССИЯ М – 0:1 (0:0)
Де Камарго, 62 (0:1).
Байерн Боруссия М
 Мануэль Нойер  Марк-Андре тер Стеген
 Марсио Рафинья  Тони Янчке, 90
 Хольгер Бадштубер  Рул Броуверс
 Жером Боатенг, 76  Бонфим Данте
 Филипп Лам  Филип Дэмс
 Луис Густаво  Ховард Нордтвейт
 Бастиан Швайнштайгер  Роман Нойштэдтер
 Тони Кроос, 60  Марко Реус, 90
 Томас Мюллер  Хуан Аранго
 Арьен Роббен  Майк Ханке, 83
 Марио Гомес  Игор Де Камарго
Сэлгээ:
 Франк Рибери, 60  Патрик Херманн, 83
 Нилс Петерсен, 76  Лукас Рупп, 90
   Торбен Маркс, 90
Шар хуудас :
   Игор Де Камарго, 73

Гоол: Улирлын эхний тойргын 9 тоглолтонд 23 гоол оров. Зургаан баг одоогоор улирлын анхны гоолоо хүлээж байна.

Үүний дотор Байерн, Леверкузен мөн Шальке зэрэг  багууд багтав.

Тооцоолоогүй багууд тэргүүлэгч:

Штутгарт хүснэгтийг тэргүүлж Вольфсбург удаалж байна. Хамгийн сүүлд Штутгарт 06/07 оны улиралд хүснэгтийг тэргүүлсэн удаатай. Харин Вольфсбург өнгөрсөн жил 5 –р байраас дээш гараагүй юм.

Гурван гоолд оролцов:

Марио Гөтцегийн авьяас билэг Бундеслигийг чимж байна. Тэрээр хоёр гоолын дамжуулалтыг өгч өөрөө нэг гоол оруулсанаар анх удаа 3 гоолд гар бие оролцов.

Өнгөрсөн улирлын бүрэлдхүүн:

Ханновер 96 клубын түүхэндээ анх удаа ямар ч шинэ тоглогчыг гараанд гаргалгүй эхлэв.

 

 


БОРУССИЯ Д : ХАМБУРГ 3:1 (2:0)


ВЕРДЕР : КАЙЗЕРСЛАУТЕРН 2:0 (0:0)
ХАННОВЕР : ХОФФЕНХАЙМ 2:1 (2:1)


ШТУТГАРТ : ШАЛЬКЕ 04 3:0 (1:0)


КЕЛЬН : ВОЛЬФСБУРГ 0:3 (0:1)


АУГСБУРГ : ФРАЙБУРГ 2:2 (0:0)
ХЕРТА : НЮРНБЕРГ 0:1 (0:0)
МАЙНЦ : БАЙЕР 2:0 (1:0)
БАЙЕРН : БОРУССИЯ М 0:1 (0:0)

 

 

 

Б  Баг Тоглолт Хожил
Тэнцээ Хожигдол Гоол Оноо
1  ВОЛЬФСБУРГ 1 1 0 0 3-0 3
2  ШТУТГАРТ 1 1 0 0 3-0 3
3  БОРУССИЯ Д 1 1 0 0 3-1 3
4  МАЙНЦ 1 1 0 0 2-0 3
5  ВЕРДЕР 1 1 0 0 2-0 3
6  ХАННОВЕР 1 1 0 0 2-1 3
7  НЮРНБЕРГ 1 1 0 0 1-0 3
8  БОРУССИЯ М 1 1 0 0 1-0 3
9  ФРАЙБУРГ 1 0 1 0 2-2 1
10  АУГСБУРГ 1 0 1 0 2-2 1
11  ХОФФЕНХАЙМ 1 0 0 1 1-2 0
12  БАЙЕРН 1 0 0 1 0-1 0
13  ХЕРТА 1 0 0 1 0-1 0
14  ХАМБУРГ 1 0 0 1 1-3 0
15  КАЙЗЕРСЛАУТЕРН 1 0 0 1 0-2 0
16  БАЙЕР 1 0 0 1 0-2 0
17  КӨЛЬН 1 0 0 1 0-3 0
18  ШАЛЬКЕ 04 1 0 0 1 0-3 0
GD Star Rating
loading...
Бундеслиг: 1-р тойрог Байерн, Байер Леверкузен хожигдов, 10.0 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. Arsenal says:

    За одоо л хүсэж хүлээсэн хөлбөмбөг эхэллээдээ :)

    GD Star Rating
    loading...
  2. F says:

    medee nemxgv ymu adminudaaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: