loading...
Испаний AS сонины мэдээлж байгаа Колумби довтлогч Фалкао Атлетико Мадрид багт ирэхээр болж байх шиг байна. Тэрээр Испаний нийслэлийн багийн тавьсан саналыг хувийн зүгээс зөвшөөрсөн бөгөөд одоо хоёр клуб л тохиролцох дутуу байгаа аж. Атлетикочууд өнгөрсөн сард гол довтлогч Серхио Агуерог 45 сая еврогоор Манчестер ситид алдсан учраас шинэ довтлогч хайж байсан юм. Фалкао сүүлийн хоёр жил Портуд тоглож байгаа бөгөөд карьерийнхаа дараагийн алхмыг хийж том багт очих хүсэлтэй гэдгээ илэрхийлж байсан юм. Түүний гэрээнд тусгагдсан ёсоор зарагдах үнэ 45 сая евро байгаа. Гэхдээ Атлетико Мадрид 25 саяас үнийн саналаа өсгөх бодолтой байгаа аж. Фалкоа 2009 онд Ривер Плейтээс 3.9 сая еврогоор ирж байсан юм. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тэрээр Португийн төлөө 86 тоглолтонд 72 гоол оруулжээ.
loading...




galzuu dowttlogc shvv vnen goolin sense ixte
loading...