loading...
АС Миланы залуу довтлогч Альберто Палоски Кьево руу зээлээр явлаа. 21 настай тэрээр өнгөрсөн өвлийн наймааны цонхоор Женоад очиж улиралд дуустал тоглосон юм. Улиралд дуусаны дараа тэрээр төрөлхи багтаа тэргэн ирсэн ч ийнхүү дахин өөр баг руу явахаар болж байна. Палоски 2007-08 оны улирлаас Миланы үндсэн багт багтах болсон бөгөөд харамсалтай нь үндсэн багт орж чадалгүй Парма, Женоа багууд руу зээлээр явсан юм. Түүнийг Филиппо Инзагигийн залгамжлагч хэмээн мэргэжилтнүүд үнэлдэг. Палоски мөн италийн U-21 шигшээ багт 2008 оноос тоглож байгаа.
loading...



