loading...
1931, Марио Загалло, Бразил, хөлбөмбөг – Бразилийн алдарт тоглогч, дасгалжуулагч , 1958 ,1962 оны Дэлхийн аваргад Бразилийн шигшээ багт тоглон түрүүлсэн бол 1970, 1994 онд дасгалжуулагчийн хувиар оролцож мөн дэлхийн аварга болжээ. 1998 онд Бразилийн шигшээг дасгалжуулан мөнгөн медаль хүртсэн.
1938, Род Лейвер, Австри, талбайн теннис – Австралийн алдарт теннисчин , Их Дуулгын нийт 11 түрүүтэй, дэлхийн чансааг тасралтгүй 7 жил тэргүүлсэн гайхалтай амжилтыг үзүүлсэн. (1964-1970), Их Дуулгын цувралын нэг жилийн бүх тэмцээнд 2 удаа түрүүлсэн анхны тоглогч.
1938, Отто Рехагел, Герман, хөлбөмбөг. Бундеслигт тоглогч болон дасгалжуулагчийн хувиар нийт 1000 тоглолтонд оролцсоноороо “Бундеслигийн хүү” цолыг хүртсэн. 2004 оны Европын аваргад Грекийн шигшээг дасгалжуулан аварга болсон. Шигшээн дасгалжуулагчаар одоо ажиллаж байгаа.
Бриту (Бразил), 1939 – хөлбөмбөг. Шигшээ багийн хамгаалагч асан. 1970 оны дэлхийн аварга.
1943, Кен Нортон, Америк , бокс – Мэргэжлийн боксын хүнд жингийн аварга, Мухамед Алиг буулган авсан цөөхөн тамирчдын нэг.
1964, Бретт Халл, Канад, хоккей – Карьертаа улирлын 50 тоглолтонд 50 гоол оруулсан амжилтыг 2 удаа үзүүлсэн. Аугаа Грецки энэ амжилтыг 3 удаа үзүүлж байжээ. Үндэсний хоккейн лигийн Бүх Оддын тоглолтонд 3 удаа ороцлсон. Солт Лейкийн олимпийн мөнгөн медальтай.
1970, Род Бриндамур, Канад, хоккей – Каролина Харрикейнс багийн ахлагч, 2006 оны Стэнлийн цомын эзэн.
1973, Филиппо Инзаги, Итали, хөлбөмбөг – Милан багийн довтлогч, 2006 оны дэлхийн аварга, УЕФА -н албан ёсны тэмцээнүүдэд нийт 63 оруулснаараа бүх үеийн мэргэн бууч болсон. Супер Пиппо хочоороо алдаршсан.
1977, Микаэль Сильвестр, Франц , хөлбөмбөг – Францын шигшээ болон Манчестер Юнайтед багийн хамгаалагч. Английн премьер лигийн 4 удаагийн аварга, 2008 оны Аваргуудын лигт түрүүлсэн.
Рафаэль Пуаре (Франц), 1978 – биатлон. Дэлхий, дэлхийн цомын олон удаагийн аварга.
1982,Тайсон Гей, Америк , хөнгөн атлетик – 2007 оны Осакад болсон хөнгөн атлетикийн дэлхийн аваргаас 3 алтан медаль хүртсэн.
Евгения Ламонова (ОХУ), 1983 – туялзуур сэлэм. 2008 оны олимпийн аварга.
loading...




Happy Birthday Super Pippo
loading...