loading...
Дэлхийн оюутны Зуны спортын 26 дугаар Универсиад наадам БНХАУ-ын Шин Жин хотноо энэ сарын 12-23-ны өдрүүдэд спортын 21 төрлөөр зохиогдох гэж байна.
Универсиад наадмын өмнөхөн болж буй ОУОСХ-ны Ерөнхий Асамблейн 32 дугаар хурлаар ОУОСХ шинэ удирдлагуудаа сонгосон байна. Холбооны Ерөнхийлөгчөөр Франц улсын иргэн Клауди Галлиан сонгогджээ. Тэрээр урьд нь ОУОСХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн үүрэгт албыг хашиж байсан юм. Тус сонгуульт албанд Клауди Галлианаас гадна Жорж Киллиан /АНУ/, Стефан Берг /Швед/, Ристо Нимиенем /Финлянд/ нар өрсөлдөн Клауди Галлиан ялалт байгуулсан байна.
Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Олег Матисон/ОХУ/, дэд ерөнхийлөгчөөр Стефан Берг /Швед/, Зан Шишин /БНХАУ/, Леонз Эдер /Щвейцарь/, Лучионо Гарел /Бразил нар сонгогджээ.
ОУОСХ-ны Ерөнхий санхүүчийн албан тушаалд МОСХ-ны Ерөнхийлөгч Д.Баясгалан дахин сонгогдлоо. Д.Баясгалан 2007 онд Тайландын Бангкок хотноо болсон ОУОСХ-ны Ерөнхий Асамблейн ээлжит хуралдаанаар тус албан тушаалд ОУОСХ-ны ГХ-ны гишүүн Мариан Дималскийтай өрсөлдөн 123 оны төлөөлөгчдөөс 71 хүний санал авсанаар сонгогдож байсан бөгөөд олон улсын байгууллагын албыг нэр хүндтэй хашсан хэмээн үнэлэлт авсан. Сонирхуулахад, ОУОСХ-ны ерөнхий санхүүч нь ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийн дараах буюу гурав дахь томоохон албан тушаал аж. Тиймээс 2011-2015 он хүртэл ОУОСХ-ны дүрмийн дагуу санхүүгийн бүх үйл ажиллагааг удирдах эрхтэй юм.
Маргааш буюу 11нд ширээний теннис, жудо, талбайн теннис, байт харваа, дугуй, усан спорт, хүндийн өргөлтийн тамирчид Шинжинь хотыг зорино.
Универсиад их наадмын талаархи мэдээлэл болон Монголын баг тамирчидын оролцох спортын төрлүүдийн тэмцээний хуваарийг тэмцээний албан ёсны сайт www.sz2011.org болон МОСХ-ны www.mssf.mn сайтуудаар орж үзэж сонирхоно уу.
loading...



