loading...
2010 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Недерландын шигшээ баг лхагва гаригт Лондонд зочилж нөхөрсөг тоглолт хийх байсан. Гэвч Лондонд гурван өдөр үргэлжилж байгаа эмх замбараагүй үймээн намжих болоогүй байгаа учраас аюулгй байдлын үүднээс тоглолтыг цуцлахаар болсон юм.
Тоглогчид ч энэ шийдвэрийг дэмжиж байгаа бөгөөд аюулгүй байдал хамгийн чухал гэдэгтэй санал нэгдэж байгаагаа хэллээ. Мөн тоглогчид хүмүүсийг тайван байж үймээнээс хол байхыг хүслээ. Энэхүү нөхөрсөг тоглолт нь Фабио Капеллогийн Евро 2012 тэмцээний урьдчилсан шат эхлэхээс өмнөх сүүлчийн бэлтгэл болох байсан юм.
Гурван Арслангууд 9 сарын 2нд Болгартай, 6-нд Уэльсийн багтай тоглох юм. Английн хөлбөмбөгийн холбоо энэ шийдвэрийг Недерланд руу тэр даруй хүргүүлсэн бөгөөд тоглолтыг дахин явуулах талаар ч амлалт өгчээ. Гэхдээ ирэх жилийн зун байх боломжтой гэж тэд өгүүлж байна. Мөн энэ үймээнээс бол амралтын өдрүүдэд Лондонд явагдах премьер лигийн тоглолтууд ч хойшилж магадгүй байгаа юм.
loading...




Premier league l bitgii hoishilchihoosoi doo
loading...