loading...
Азийн спортын сэтгүүлчдийн холбоо (ASPU)-ны ерөнхий нарийн бичгийн дарга, БНСУ-ын иргэн Хон Жон-Сү манай эх оронд тав хоногийн айлчлал хийгээд өнгөрсөн долоо хоногт эх орон руугаа буцлаа.
Ноён Хон энэ өдрүүдэд ASPU-гийн тэргүүлэгч гишүүн, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Б.Цагаанбаатар нартай уулзаж, хамтын ажиллагааны чухал асуудлуудыг хэлэлцжээ.
Уулзалтын үеэр хоёр тал Азийн залуу сэтгүүлчдийн семинарыг ирэх жил Улаанбаатар хотноо зохион байгуулах тохиролцоонд хүрсэн байна.
loading...



