Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Чөлөөт бөх » А.Батцэцэг Азийн аварга болов

GD Star Rating
loading...

Чөлөөт бөхийн өсвөрийн Азийн АШТ энэ сарын 4-7-нд Тайландын нийслэл Бангкок хотноо явагдаж өндөрлөлөө. Гурван төрлөөр зохиогдсон энэхүү тэмцээнд хөвгүүд 42, 46, 50, 54, 58, 63, 69, 76, 85, 100, охидууд 38, 40, 43, 46, 49, 52, 56, 60, 65, кг-ын жинд аваргаа тодруулав. Манай улсаас эрэгтэй найм, эмэгтэй есөн бөх Тайландын дэвжээнд хүч сорьж, нэг алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн сайхан амжилт үзүүлжээ.

Эрэгтэйчүүдээс 50 кгын жинд Өнөрбатын Бямбацогт (Дархан-Уул аймаг), 85 кг-ын жинд Энхбаатарын Төгөлдөр (Дархан-Уул аймаг) нар мөнгөн медаль, эмэгтэйчүүдээс 52 кг-ын жинд Алтанцэцэгийн Батцэцэг (Дархан-Уул аймаг) алтан медаль, 38 кг-ын жинд Ганболдын Мөнхцэцэг (Сэлэнгэ аймаг), 70 кг-ын жинд Цогсүрэнгийн Мөнхзул (Сэлэнгэ аймаг) нар мөнгөн медаль, 56 кг-ын жинд Хүрэлхүүгийн Болортуяа (Орхон-Уул аймаг), 65 кг-ын жинд Бүрнээбаярын Нямгэрэл (Орхон-Уул аймаг) нар хүрэл медаль хүртсэн байна.

Манай эрэгтэй баг 33 оноогоор наймдугаар байр эзэлсэн бол эмэгтэйчүүд 68 оноогоор гуравдугаар байр эзэлж, цом хүртжээ. Эмэгтэй чөлөөт бөх БАТЦЭЦЭГ нэртэй бас нэгэн аваргатай болсон нь сонин тохиолдол юм. Өнгөрсөн жил Сингапурын залуучуудын олимпоос Баатарзоригийн Батцэцэг алтан медаль хүртсэн бол намар нь болсон насанд хүрэгчдийн ДАШТ-д Соронзонболдын Батцэцэг аваргалсан билээ. Манай өсвөрийн бөхчүүд наймдугаар сарын 23-28-нд Унгар улсын Зомбатхей хотод болох өсвөр үеийн ДАШТ-нд оролцох юм байна.

GD Star Rating
loading...
А.Батцэцэг Азийн аварга болов, 9.3 out of 10 based on 7 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. Bayanaa says:

    sn bna sn bna manaihan ch sain l orsoldoj bna daanch ymarch temtseeniig haraad bhad 1s deesh avarga torohgvil umda

    GD Star Rating
    loading...
  2. bayaraad says:

    malaaa neg ch gesen avargatai bolloo geed bayarlahiin orond tenegtdeg gar ve

    GD Star Rating
    loading...
  3. naran says:

    ingeed 3 batstestegtei bolloo gej

    GD Star Rating
    loading...
  4. dashka says:

    ENE OHINTOI DARHAN MIGAWAT KLUBT HALZAN BAYRAA BATDARHAN GD 2 BAGSHTA HAMT BELTGEL HIIJ BLAA IREEDUID ENEDEES OLIMPIIN AWARGA TORNO DOO ONORBAT DAWAAHUYG AMARHUU GD OLON SAIN ZALUUS BGAA

    GD Star Rating
    loading...
  5. admin says:

    sn bna choloot boh udahgvi mandnaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: