Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 5.Олимпизм, МҮОХ » Ерөнхийлөгчийн хүслийг Олимпийн музейд заллаа

GD Star Rating
loading...

Энэ оны 1 дүгээр сарын 25-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Швейцарь улсад айлчлал хийх үеэрээ Лозанн хотноо байрлах ОУОХ-ны төв байранд зочилж, Ерөнхийлөгч Жак Роггетой уулзсан юм.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бээжин-2008 олимпийн наадамд үзүүлсэн спортын бахдам амжилтаа улам бататган Лондон-2012 олимпод шаргуу бэлдэх үйл хэрэгт бүхий л талын туслалцаа үзүүлж, олимпизмийн хөгжлийн төлөө өргөн анхаарал тавихаа илэрхийлсэн билээ.

Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол улс 2017 оны Зүүн Азийн, 2023 оны Азийн, 2040 оны Олимпийн наадмын төлөө өрсөлдөх алсын санаатай буйгаа илэрхийлж, ОУОХ-ны Ерөнхийлөгч Жак Роггетой хамт “Сонирхлын бичиг”-т гарын үсэг зурсан юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэхүү “Сонирхлын бичиг”-ийг Монголын Олимпийн музейд хадгалуулах шийдвэрийг гаргаж энэхүү хүсэл биелэхийн өлзийтэй ерөөлийг тавьж байна.

GD Star Rating
loading...
Ерөнхийлөгчийн хүслийг Олимпийн музейд заллаа, 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. toshko says:

    bieleeseee tguul hichneen saihan ym manai mongolchuud bulgansuulte ulsuud hezee 1 udur erunhiilegchiin helsneer bh blnoo

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: