loading...
37 дугаар тоглолт
Орхон аймагт болсон энэхүү тоглолтонд талбайн эзэн “Хангарьд” баг “Нийслэл Лиг” тэмцээнийг тэргүүлж буй “Хоромхон” багийг хүлээн авлаа. Энэ тоглолтонд талбайн эзэн баг олон хөгжөөн лдэмжигч нарынхаа өмнө зайлшгүй хожих үүрэгтэй гарсан бол зочин баг тэнцэх зорилготойгоор гарчээ. “Хангарьд” багийхан эхнээсээ илүүрхэн тоглолоо. Эхний гоолыг Хангарьд багийн 12 дугаартай Б.Дашбалжир 4 дахь минутанд, 15 дугаартай Нигери улсын Легионер Паул Ебукагийн дамжуулалтаар хийсэн. Хоёрдугаар үеийн 65’ дахь минутанд Паул Ебука өөрөө гоол хийснээр 2:0 харьцаатай тэргүүлэн эхэллээ.
Энэ жил Лигийн тэмцээнд оролцож буй 17 настай “Хангарьд” клубын 17 дугаартай С.Ганхуяг тоглолтын 75, 81 минутанд гоол хийснээр “Хангарьд” клуб лигийг тэргүүлэгч багаас нутаг дээрээ маш чухал хожил авч чадлаа. Дашрамд хэлэхэд С.Ганхуяг “Боргио Цом” тэмцээнд 11 гоол хийснээр шилдэг довтлогчийн шагналыг авсан юм. Тэрээр ийнхүү өсөх ирээдүйтэй сайн тамирчин гэдгээ баталлаа.
Хэдийгээр Хоромхон клуб хожигдсон ч гэсэн 1 тоглолт илүүтэйгээр “Нийслэл лиг”-ийг тэргүүлсэн хэвээр байна. 2010 оны лигийн аваргууд 4 дүгээр байранд бичигдэж эхэллээ.
38 дугаар тоглолт
Талбайн эзэн “Эрчим” клуб, “Улаанбаатарын Мазаалайнууд” клубыг хүлээн авлаа. Уг тоглолтын эхний хагаст 2 баг харилцан довтолгоо хийсэн боловч, ямар ч үр дүнд хүрэлгүй 0:0 харьцаатайгаар тэнцлээ. Гэвч тоглолтын 2 дугаар хагас эхлээд эхний минутанд буюу 46’ минутанд Эрчим клубын 6 дугаартай Үндэсний шигшээ багт тоглож байсан Б.Анар гоол хийснээр, Эрчим клуб тэргүүлэн эхэллээ.
Улмаар тоглолтын 54, 58 дахь минутанд Япон улсын легионер тоглогч Минами Ёсукэ 2 гоол хийснээр “Эрчим” клуб 3:0 харьцаатай өрсөлдөгч багаа хожиж, чухал хожил авлаа. Ингэснээр тэд хамгийн сүүлийн байраас 6 дугаар байр хүртэл дэвшиж чадлаа.
39 дүгээр тоглолт
Эхний тоглолтонд талбайн эзэн Улаанбаатарын Дээд Сургуулийнхан “ФС Улаанбаатар” клубыг хүлээн авч тоглоллоо. Нислэлээр овголсон энэхүү хоср багийн тоглолтын эхний хагасын 8 дахь минутанд эзэн багт солилцооны цонхоор орж ирсэн ОУ-ын Спортын мастер Б.Буман-Учрал маш гайхамшигтай гоол хийлээ. Эсрэл багийн хамгаалагч нар түүнд сайхан “идэш” өгснийг хашир тамирчин алдсангүй хаалганы зүүн 90-ийн буланд 16-ийн шугам дээрээс цохисноор тэргүүлж эхэллээ.
“ФС Улаанбаатар” клубын БНАСАУ-ын легионер 2 дугаартай Син Чол Жин удаа дараа аюултай довтолгоо хийсэн боловч, шигшээ багийн хаалгач Ц.Ганбаярыг аргалж чадсангүй. Ийнхүү сүүлийн 3 тоглолт талбайн эзэн багийн ялалтаар өнгөрлөлөө. Ингэснээр Нийслэл лигийн тоглолт улам сонирхолтой, өрсөлдөөнтэй өрнөсөн хэвээр байна. Ингэснээр оюутнууд 3 дугаар байрлуу дэвшиж чадлаа.
Лигийн 39 дахь тоглолтын дараахь байдлаар хүснэгт дараахь байдалтай байна.
2011/08/12-ны 18.00 цагаас Сэлэнгэпресс клуб, Хүлэгүүд багийг хүлээн авна. Хэрэв зочин баг хожвол лигийг тэргүүлж эхлэх бол эзэн баг хожвол 4 дүгээр байранд бичигдэнэ.
Энэхүү удаагийн “Нийслэл лиг” тэмцээнд тэргүүлэгч клуб Азийн Хөлбөмбөгийн Холбооноос жил бүр зохион байгуулдаг “President Cup” тэмцээний 2012 оны улирлынхад оролцох эрх авахад голлох үзүүлэлт болох тул лигийн 8 багт тун хариуцлагатай тоглолтууд үлдсээр байна.
МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО
loading...





XANGARID uragshaaa…ungursun jiliin awarguud ene jil c awarga xamgalnaa…awarguud xezed awargara bdag ym…
loading...
Миний Монголын хөл бөмбөгийн багуудаас ганц л багыг маш чухалчлан дэмждэг тэр нь Эрчим. Эрчимийн тоглолтыг хараад байхад маш гое аргагүй л үндэсний лигийн 6н удаагын аварга даа. Хамгаалалтын тал дээр ямар ч асуудал байхгүй Энхжаргал Анар гэсэн мундаг нөхдүүд зогсож байгаа. Улаан баатар Фц тэй хийсэн тоглолтыг үзсэн нэг асуудал байх шиг санагдсан Нигери нөхөр Катар явсан гэсэн одоо удахгүй ирэх юм ярьсан бас Роналд гэх бас л Нигери нөхөр ирнэ гэх шиг болсон. Тэр 2 хүрээд ирвэл Эрчим гялалзах байхаа даа !
loading...