loading...
Дэлхийн оюутны зуны 26 дугаар Универсиад наадам БНХАУ-ын Шинжинь хотноо эхэллээ. Монголын баг тамирчидын тосгоны D-2 байрны 13-15 давхарт байрлаж буй бөгөөд 12нд улсынхаа тугийг мандуулсан. Туг өргөх ёслолд Шинжинь хотын захирагч, ОУОСХ-ны төлөөлөгчид, Монголын багийн төлөөлөгчидийн ахлагч БТСГазрын дарга Ч.Наранбаатар, МОСХ-ны Гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяа нар болон баг тамирчид оролцлоо. Тус арга хэмжээний үеэр манай улсын тугийг Молдав, Арабын нэгдсэн Эмират улсын тугтай мандуулсан.
“Өөрчлөлтийг эндээс эхлэе” уриатай Наадмын үйл ажиллагааг сурвалжлахаар МҮОНРТ-ийн редактор Д.Батжаргал, TV9 телевизийн редактор Т.Ганзул, зураглаач Цэрэндулам нар Шинжинь хотноо ажиллаж байна.
Универсиад их наадмын нээлтийн ёслолын ажиллагаа Шинжинь хотын спортын цогцолборт ёслол төгөлдөр боллоо. Нээлтийн ёслолын ажиллагааг Универсиадын ЗБХ-ны дэд ерөнхийлөгч Ван Рон нээж үг хэллээ. Мөн ЗБХ-ны ерөнхийлөгч Ян Гюрэн, ОУОСХ-ны ерөнхийлөгч Киллиан нар баяр хүргэж үг хэлсэн юм.
13нд болсон Жудо бөхийн тэмцээний -100 кг-ийн жинд П А.Давааням, +100-д П.Батмөнх, эмэгтэйчүүдийн Б.Мөнхтуяа, М.Ууганцэцэг нар барилдсан. Манай тамиричд хараахан медаль авч чадсангүй. Өнөөдөр буюу 13нд эрэгтэйчүүдийн 90, 81, эмэгтэйчүүдийн 70, 63 кг-ийн жингийн барилдаанууд явагдаж байна.
Мөн 13нд 15 цагаас гимнастикийн тэмцээнд 2011 оны улсын аварга, ОХУ-д болсон Олон улсын тэмцээний мөнгөн медальт Спортын мастер М.Энхмөнх өрсөлдөж байна. Энэхүү тэмцээнд 40 орны 140 гаруй тамирчид оролцож байна.
Ширээний теннис, , дугуй, хүндийн өргөлтийн тэмцээнүүд үргэлжилэн явагдаж байна.
loading...



