Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Байерн Мюнхен, Боруссия Дортмунд, Вольфсбург, Германы хөлбөмбөг » Бундеслиг 2-р тойрог: Дортмунд бүдэрч, Майнц хүснэгтийг тэргүүлж байна

GD Star Rating
loading...

Бундеслигийн 2-р тойргын тоглолт сонирхолтой болж өндөрлөлөө. Нэгдүгээрт тойрогт хожил аваагүй багууд хожиж харин хожсон зарим багууд ялагдал хүлээв.  Одоогоор хоёр хожилтой Майнц болон Ханновер багууд  6 оноотой  хүснэгтийг тэргүүлж ,  Көльн оноо аваагүй ганцаараа сүүл мушгиж байна.

Хоффенхайм-Дортмунд 0:1

Гараагаа гайхалтай эхэлсэн  аварга Дортмунд   Хоффенхаймын “Райн-Некер  Арена”-д сулхан тоглолтоороо олныг гайхшаруулав. Тоглолтын цорын ганц гоолыг Хоффенхаймын Сеяад Салихович (9)   30 метрээс чөлөөт цохилтоор тун гоёмсог  бөмбөг оруулж багтаа хожил авчирсан юм. Хоффенхайм бол өнгөрсөн улиралд Дортмундад хожигдоогүй цорын ганц баг байсан юм. Тийм ч учраас хар шаруудын жийрхэдэг өрсөлдөгчийн нэг юм.

Тоглолтын эхнээс Хоффенхаймчууд  Дортмундын салхи мэт довтолгоог шуурга мэт хамгаалалтаар сөрж тэдний гол баримталдаг хурдан тоглолтын хэмнэлийг алдагдуулж байв. Дортмундын довтолгоо хамгаалалтаас дэмждэг довтолгооны хүчтэй уялдаа муутай , олон дамжуулалт эзнээ ололгүй замхарч байлаа. Багийн залуу авьяас Марио Гөтцегийн гялалзсан тоглолт харагдсангүй. Юрген Клоп  тоглолтын хоёрдугаар үед Гөтце болон сул тоглолт үзүүлсэн Илкай Гюндоган нарыг суулгаж ,  Куба шинэ довтлогч Иван Перисичийг оруулжээ. Шинээр талбайд гарсан 2 тоглогч гурван  гоолын  боломыг гаргаж чадсан боловч тухай бүртээ амжилт олсонгүй. Ингээд өнгөрсөн улирлын аварга Дортмунд улирлын анхны хожигдлоо авсан юм.

Хольгер Станиславский  (Хоффенхайм)

Ханноверт хожигдсон  явдлын  дараа бид хэрхэн  тоглох нь надад чухал байсан.  Бид багаас маш их хөдөлмөр гаргаж чадсан. Энэ нь 3 онооноос илүү чухал юм.

Юрген Клоп (Дортмунд)

Хоффенхайм хожлын төлөө маш их сэтгэл гаргаж тэмцэж чадсан. Тэгсэн ч бид тоглолтыг хожих боломжтой байлаа. Бид  40 – 50 дахь минутанд олон гоолын боломжуудыг гаргаж сайн тоглосон. Ялагдал мэдээж таагүй сэтгэгдэл үлдээх нь ойлгомжтой.

 

ХОФФЕНХАЙМ – БОРУССИЯ Д – 1:0 (1:0)
Салихович, 9 (1:0).
Хоффенхайм Боруссия Д
 Том Штарке  Роман Вайденфеллер
 Андреас Бек  Лукас Пищек
 Исаак Форса  Фелипе Сантана
 Марвин Комппер  Матц Хуммельс
 Эдсон Брафхейд  Крис Лөве
 Себастьян Руди  Илкай Гюндоган, 55
 Сеяд Салихович, 62  Свен Бендер
 Фабиан Жонсон, 80  Кевин Гросскройтц
 Роберто Фирмино, 69  Марио Гөтце, 54
 Райан Бабел  Шинжи Кагава, 75
 Чинеду Обаси  Роберт Левандовски
Сэлгээ
 Пениль Млапа, 62  Якуб Блащиковски, 54
 Свен Шипплок, 69  Иван Перишич, 55
 Доминик Кайзер, 80  Мохаммед Зидан, 75
Шар хуудас
 Сеяд Салихович, 5  Марио Гөтце, 38
 Андреас Бек, 79  
 Пениль Млапа, 91  

Гоол: Хоёрдугаар тойрогт  эхний тойрогтой адил 23 гоол оржээ.  Эхний хоёр тойрогт ийм цөөн  гоол   орсон үзүүлэлт 10 жилийн өмнө (44)   буюу 2001/02 оны улиралд тохиож байв.

Хүснэгтийг тэргүүлэгчид: Майнц 05 европын тавцангаас харамсалтай хасагдсан хэдий ч хоёр хожилтой хүснэгтийг тэргүүлж байна. Өнгөрсөн улиралд дөрөвдүгээрт улирлаа дуусгасан Ханноверчууд мөн 2 хожилтой 6 оноотой болоод байна. Тэд өнгөрдөг улирал гэнэт цоорсон багуудаар тодорч ирэх улиралд амжилт нь давтагдах нь эргэлзээтэй гэж тооцогдсон нь нууц биш. Гэвч тун эерэг үр дүнтэй гараагаа эхлүүллээ.

Ямар ч оноогүй: Бүх багууд хоёр удаа тоглосон. Гэхдээ Көльн ганцаараа нэг ч оноо авч чадаагүй байна.

Амжилттай ба амжилтгүй: Михаэль Баллак Бундеслигийн 250 дахь тоглолтоо хаалга руу ямар ч цохилт хийсэнгүй дуусгав. Харин хоёрдугаар үеийн төгсгөлд түүний оронд талбайд гарсан Симон Рольфес 3 дахь удаагын бөмбөгөнд хүрэлтээр гоолын дамжуулалт өгч багтаа хожил авчрав.

Рекорд: Фрайбургийн Папис демба Сиссе Бундеслигийн 30 дахь гоолоо оруулав.

Тэмдэглэлт явдал: Ральф Рангник дасгалжуулагчийн хувиар 100 дахь лигийн хожилоо авлаа. Шальке    Көльнд 0:1 хожигдож  эхэлсэн тоглолтоо 5:1 –ээр дуусгасан юм.

Анхны хет трик : Клаас Ян Хунтелаар Бундеслигд хөл тавьсан цагаасаа хойш нэг тоглолтонд нэгээс илүү гоол оруулж байгаагүй. Тэгвэл тэрээр анх удаа 3 гоол оруулав.

Чөлөөт цохилт: Сеяад Салихович лигийн түүхэнд  долоо дахь удаагаа чөлөөт цохилтоос гоолдов. Диегогоос гадна ямар ч Бундеслигийн тоглогч ийм олон хийж чадаагүй юм.

Хожуу гоол: Байерн Мюнхен 180 минутын турш улирлын эхний гоолоо хүлээсний эцэст оруулав

ШАЛЬКЕ 04 : КЕЛЬН 5:1 (1:1) 
ХАМБУРГ : ХЕРТА 2:2 (1:1)
НЮРНБЕРГ : ХАННОВЕР 1:2 (0:2)
ФРАЙБУРГ : МАЙНЦ 1:2 (0:0)
ХОФФЕНХАЙМ : БОРУССИЯ Д 1:0 (1:0)
ВОЛЬФСБУРГ : БАЙЕРН 0:1 (0:0)
БОРУССИЯ М : ШТУТГАРТ 1:1 (0:0)
КАЙЗЕРСЛАУТЕРН : АУГСБУРГ 1:1 (0:1)
БАЙЕР : ВЕРДЕР 1:0 (0:0)

Хүснэгт

 

Б  Баг Т Хожил Тэнцээ Хожигдол Дүн Оноо
1  МАЙНЦ 2 2 0 0 4-1 6
2  ХАННОВЕР 2 2 0 0 4-2 6
3  ШТУТГАРТ 2 1 1 0 4-1 4
4  БОРУССИЯ М 2 1 1 0 2-1 4
5  ВОЛЬФСБУРГ 2 1 0 1 3-1 3
6  ШАЛЬКЕ 04 2 1 0 1 5-4 3
7  БОРУССИЯ Д 2 1 0 1 3-2 3
8  ВЕРДЕР 2 1 0 1 2-1 3
9  НЮРНБЕРГ 2 1 0 1 2-2 3
10  ХОФФЕНХАЙМ 2 1 0 1 2-2 3
11  БАЙЕРН 2 1 0 1 1-1 3
12  БАЙЕР 2 1 0 1 1-2 3
13  АУГСБУРГ 2 0 2 0 3-3 2
14  ФРАЙБУРГ 2 0 1 1 3-4 1
15  ХЕРТА 2 0 1 1 2-3 1
16  ХАМБУРГ 2 0 1 1 3-5 1
17  КАЙЗЕРСЛАУТЕРН 2 0 1 1 1-3 1
18  КӨЛЬН 2 0 0 2 1-8 0
GD Star Rating
loading...
Бундеслиг 2-р тойрог: Дортмунд бүдэрч, Майнц хүснэгтийг тэргүүлж байна, 8.7 out of 10 based on 7 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: