loading...
Премьер лигийн нээлтийн тоглолтонд Жой Бартон оролцсон нь чамгүй олон хүмүүсийн гайхшралыг төрүүлсэн. Зуны турш багийн эзэд болон дасгалжуулагтайгааа түр тар хийсэн түүнийг багаасаа явах хүсэлтээ гаргасан гэсэн мэдээлэл тархаад байлаа. Гэсэн ч Бартон Ньюкэслд үлдэж шинэ улирлыг эхлүүлэхээр болсон юм. Нээлтийн тоглолтонд тэрээр Арсеналын эсрэг гараанд гарч муугүй тоглосноор барахгүй Жервиньог талбайгаас хөөлгөөд амжсан. Түүний энэ үйлдлийг олон мэргэжилтнүүд шүүмжилж байхад харин Арсеналын дасгалжуулагч Венгер магтсан утгатай ярилцлага өгчээ.
“Заримдаа тэр түргэн аашаасаа болж асуудалд ордог ч гэсэн сайн тоглогч. Тэрний эрч хүчтэй тоглолт нь намайг урам зоригтой болгодог”
Харин Бартон өөрийнгөө үйлдлийн тухай ийнхүү ярьж байна. “Би худлаа жүжиглэдэг хүнд дургүй. Жервиньо торгуулийн цохилт авах гэж худлаа унахад миний дургүй хүрээд татаж босгосон юм. Гэтэл тэр маргасаар л байсан. Харин аз болж шүүгч зөв шийдвэр гаргаж түүнийг хөөсөн. Мэдээж би өөрийнхөө буруу үйлдлийг ч бас хүлээн зөвшөөрч байна” хэмээжээ.
loading...




4:4-өөр тэнцсэн тоглолт ба саяханы гоолгүй тэнцсэн тоглолтуудыг үзэх үед Жой Бартонд маш их уур хүрч байсан ч одоо бодоход түүний багийнхаа төлөө чадах бүхнээ хийдэг сэтгэлзүйг нь үнэлэх мэдрэмж төрөв.
loading...
uulam hudla unaagui yum da gevch odoo yahav de negent bolood ongorson yumiig
loading...
baga gesen setgel zurhiin unlej bas baharhaj bna
loading...
J.Barton ooroo shal hudlaa jujiglej unaad bsan biz de?! Avyasgyi bydyyleg dagz, mek hyn shig ys mysiig n haraad l bgara?!
loading...