Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бусад наадмууд, Шинжинь 2011 » Зуны 26-р Универсиад наадмын мэдээллээс

GD Star Rating
loading...

Дэлхийн Оюутны Зуны 26 дугаар Универсиад их наадам БНХАУ-ын Шинжинь хотноо 8 сарын 12-ноос эхлэн амжилттай зохион байгуулагдаж 3 дахь өдрөө үргэлжилж байна. Наадамд манай тамирчид 12 төрөлд өрсөлдөж байна. Одоогоор ширээний теннис, жудо, хүндийн өргөлт, дугуйн, гимнастикийн тэмцээнүүд үргэжилэн явагдаж байгаа бол талбайн теннис, усан сдорт, байт харваа, шатрын тэмцээнүүд өнөөдөр эхэлсэн.

Хүндийн өргөлтийн тамирчид амжилттай оролцлоо

Дэлхийн оюутны зуны 26 дугаар универсиад наадмын хүндийн өргөлтийн тэмцээнд 225 тамирчид хүч үзэж байна. Манай улсаас Олон улсын шүүгч, Спортын мастер Я.Дөрвөнжин дасгалжуулагчидтай тамирчид амжилттай оролцлоо. Эрэгтэйчүүдийн 62 кг-д “B” хэсэгт оролцсон СДМ Б.Оргилсайхан огцом өргөлтөөр 97, түлхэлттэй өргөлтөөр 115, нийлбэр 212 өргөн 6 дугаар байрт, СДМ М.Гантулга огцом /100/, түлхэлттэй /130/ өргөлтийн нийлбэрээр 230 кг-ийг өргөж 5 дугаар байранд шалгарлаа.

СДМ Б.Оргилсайхан

Усанд сэлэлтийн амжилт шинэчлэгдлээ
50 метрийн эрвээхэй сэлэлтийн төрөлд 70 орны тамирчид оролцсон. СМ Б.Дөлгөөн 00.26.49-ийн амжилтаар 44 дүгээр байрт орлоо. Урьд энэ зайн амжилт 00.0.27.36 байсныг шинэчлэн тогтоолоо Цогжаргал 00.29.05-аар орж ирсэн бөгөөд 4х100 –ийн төрөлд манай эрэгтэй баг Саудын арав, Оман зэрэг улсын тамирчидыг ардаа орхисон байна.
Шатрын тэмцээн өрсөлдөөнтэй болж байна

Тус наадамд шатрын төрөл анх удаагаа орж байгаа ба 8 сарын 15-21-нийг хүртэлх өдрүүдэд Шинжинь хотын үзэсгэлэн чимэглэлийн газрын Plum Blossom танхимд болно. Олон орны шилдэг тамирчид ирсэн ба Монгол улсаас гавьяат дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер П.Жигжидсүрэн дасгалжуулагчтай эрэгтэй 4, эмэгтэй 4 тамирчин оролцож байгаа юм.
Нийт эрэгтэй 86 тамирчнаас 22 их мастер, 15 олон улсын хэмжээний мастер, 6 олон улсын шатрын холбооны мастер тамирчид байна. Дэлхийн топ шилдэг тамирчин БНХАУ-ын Бан Сяо /2718 рейтингтэй/, Бан Юү /2709/ нар байгаа нь тэмцээнийг илүү их өрсөлдөөнтэй сонирхол татахуйц болгоно гэж шатрын мэргэлжилтнүүд үзэж байна.
Манай тамирчдаас рейтингээрээ хамгийн эхэнд 28 дугаарт Б.Гүндаваа орж байна. Харин эмэгтэй тамирчдаас 63 шатарчдаас дэлхийн топ шатарчин Украйнын Музишук Мария /2469/, БНХАУ-ын Шен Юан /2459/ нар рейтингийг тэргүүлж байгаа ба манай их мастер Б.Мөнгөнтуул /2457/ рейтингээрээ 3 дугаарт жагссан байна. Түүнчлэн их мастер Т.Батчимэг /2313/ 14 дүгээрт, олон улсын мастер Д.Янжиндулам /2218/- аар 24 дүгээрт орж байгаа юм.
Монголын шатрын баг тамирчид 8 сарын 14-ний өдөр Шинжинь хотноо ирсэн ба тэднийг МОСХ-ны ерөнхийлөгч Д. Баясгалан тамирчдын тосгонд хүлээн авч уулзан амжилт хүссэн байна.

GD Star Rating
loading...
Зуны 26-р Универсиад наадмын мэдээллээс , 9.5 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. chelsea says:

    manai emegtei shatarchid ch reitingeer bol deeguur bgan bna amjilt husie eregteid hen hen yvsiin emegtei 4dugar shireend hen togloh ve???? 4 hunii bureldhuuntei bizde batchimeg ynjindulam mongontuul tgd 1 ni eregtei oor hen yvsiin bol amjilt husie

    GD Star Rating
    loading...
  2. Madame says:

    Eregtai tamirchid: Gundavaa, Battulga, Batchuluun, Munkhgal
    Emegtei tamirchid: Munguntuul, Yanjindulam, Batchimeg, Nyamtuya

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: