loading...
2011 оны МХБХолбооны төлөвлөгөөний дагуу “Идэрчүүдийн лиг”-ийн тэмцээнийг 15 хүртэл, 17 хүртэл гэсэн хоёр насны ангиллаар зохион байгуулахаар байгаа билээ. Улсын аварга шалгаруулах тэмцээний эхний 8 байранд орсон баг нь энэхүү эрхийг авдаг бөгөөд эдгээр 8 буюу нийт 16 баг зуны турш бэлтгэл сургуулилтаа базаан лигийнхээ тэмцээнд оролцдог юм.
Энэ жилийн Идэрчүүдийн лигийн тэмцээний нэгэн сюрприз нь нийгмийн хариуцлагаа дээдлэгч, их спортыг дэмжигч Кока-Кола компани энэхүү тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллахаар болсон явдал юм. Та бүхэн сайтар мэдэж байгаа байх одоогоос 5 жилийн өмнө “Страйт лиг” хэмээх сонирхогчдын дунд, “3-ын эсрэг 3” гудамжны сагсан бөмбөгийн тэмцээнүүдийг амжилттай зохион байгуулсан сагсан бөмбөгийн спортыг Монгол улсад хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн. Тэгвэл хөлбөмбөгийн төлөө ч их зүйлсийг хийхээр Кока-Колагийн хамт олон шийджээ. Ингэснээр Идэрчүүдийн лигийн тэмцээний шагналын сан өсөж, хүүхэд багачуудын сонирхол улам их спорт руу тэмүүлэх юм.
Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаанд MCS Coca-Cola компанийн гүйцэтгэх захирал Л.Мягмаржав, МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар нар оролцлоо. 2011 оны 8 дугаар сарын 15-нд зурсан энэхүү өдөр мөн “Идэрчүүдийн лиг”-ийн тэмцээн эхлэх бөгөөд хөдөө орон нутгаас ирж оролцож байгаа багууд ч хурд, хүч авхаалж самбаагаа сорьсон байна. 8 баг тойргооор өрсөлдөх бөгөөд эхний 1 дүгээр байраар шалгарсан баг 2 дугаар байраар шалгарсан багтай аваргын төлөө хүч үзэх бол 3, 4 дүгээр байрууд Идэрчүүдийн лигийн тэмцээний хүрэл медалийн төлөө 9 дүгээр сарын 05-ны өдөр үзэх ажээ.
U-15 насны ангилал
1. Хүлэгүүд
2. Зүүнхараа Бамбар
3. Дархан Хаан хүнс
4. Сэлэнгэ пресс
5. Хаан хүнс Сод титэм
6. Хоромхон
7. Эрчим
8. Мазаалай
U-17 насны ангилал
1. UB United
2. Хоромхон
3. Хараацай
4. Сэлэнгэпресс
5. Дархан Хаан хүнс
6. Хүлэгүүд
7. Зүүнхараа Бамбар
8. Хаан хүнс Сод титэм
Хамгийн анхны тоглолт U-15 насны ангилалд Хүлэгүүд баг Мазаалай багтай хүч үзэн 1:0 харьцаатай хожсон байна. Гоолыг 55 дахь минутад 10 дугаартай П.Энхбилэг оруулжээ. Хүүхдүүд хөлбөмбөгөөр цэвэр өрсөлддөг болсон нь эхний тоглолтод хоёр баг хоёулаа ямар ч карт аваагүйгээр харагдаж байна. Хоёр дахь тоглолт Эрчимийн ирээдүй болсон хөлбөмбөгчид Зүүнхараа Бамбар багтай хийлээ. Эхний гоолыг 7 дугаартай Эрчимийн тамирчин С.Гал-Эрдэнэ хийсэн гоолоо эхлүүлжээ. Улмаар 30 дахь минутад Зүүнхараа Бамбар багийн 2 дугаартай Ням хийсэн ч тун удалгүй Гал-эрдэнэ өөрийн 2 дахь гоолыг хийж, 2:1 болгосон. 54 дэх минутад 8 дугаартай Б.Бат-Эрдэнэ гоол хийснээр 3:1 болж холдсон. Үлдсэн хугацаанд Зүүхараа Бамбар баг тэнцүүлэх гэж мэрийсэн боловч 68 дахь минутанд 8 дугаартай Б.Баярзоригийн гоолоос өөр гоол орсонгүй. Ийнхүү Эрчим баг анхны тун чухал хожлоо Зүүнхараа Бамбар багаас авлаа. Тэмцээн ажлын өдөр болгоны 10-16 цагийн хооронд МХБХ-ны ногоон талбайд явагдаж байна.
loading...




Coca-Cola-d bayarlalaa
loading...