loading...
“Нийслэл лиг” тэмцээний 10 дахь тоглолтын сүүлийн учраа 2 дугаар байранд явж байгаа “Хүлэгүүд” 5 дугаар байранд явж байгаа “Сэлэнгэпресс” багуудын дунд боллоо. Хариуцлагатай энэ тоглолтын 1 дүгээр үе “Сэлэнгэпресс” багийн давамгайлал дор явагдсан байна.
Тоглолтын 5 дахь минутад авъяаслаг тоглогч 8 дугаартай А.Мөрөн гоолдсон бол тун удалгүй 14 дугаартай Э.Чинбаатар гоол хийж тооны харьцааг 2:0 болгон холдуулсан байна. Улмаар 30 дахь минутад А.Мөрөн өөрийн энэ тоглолтын 2 дахь багийнхаа 3 дахь гоолыг хийж, хожлыг өөрийн талд бүрэн эргүүлллээ. Үүнд “Хүлэгүүд” багийн хамгаалагч болон хаалгач нарын алдаа ихээхэн тус болсныг хэлэх нь зүйтэй. Тоглолтын 44 дэх минутад “Хүлэгүүд” багийн довтлогч Б.Золбоо нэр төрийн гоол оруулснаар хуурай хожигдох аюулаас мултарсан байна.
Ийнхүү 10 дугаар тойргын тоглол “Нийслэл лиг” тэмцээнийг өнгөлөгчдийн хувьд тун таагүй болж өнгөрлөө. 1 ба 2 дугаар байранд явсан багууд хожигдсоноор нэхэгчдэд бололцоо олгож эхэллээ.
|
Д/Д |
Баг |
Тоглолтын тоо |
Хожил |
Тэнцээ |
Хожигдол |
Оруулсан бөмбөг |
Алдсан бөмбөг |
Оноо |
|
1 |
Хоромхон |
10 |
4 |
5 |
1 |
16 |
16 |
17 |
|
2 |
Хүлэгүүд |
10 |
5 |
1 |
4 |
18 |
18 |
16 |
|
3 |
Улаанбаатар Дээд Сургууль |
10 |
4 |
3 |
3 |
15 |
12 |
15 |
|
4 |
Сэлэнгэ пресс |
10 |
4 |
3 |
3 |
21 |
19 |
15 |
|
5 |
Хангарьд |
10 |
3 |
5 |
2 |
17 |
13 |
14 |
|
6 |
Эрчим |
10 |
3 |
2 |
5 |
15 |
18 |
11 |
|
7 |
FC Ulaanbaatar |
10 |
2 |
3 |
5 |
19 |
19 |
9 |
|
8 |
Улаанбаатарын мазаалайнууд |
10 |
1 |
6 |
3 |
7 |
13 |
9 |
Лигийн тэмцээний 41 дүгээр тоглолт 2011/08/15-ны 18.00 цагаас Лигийн тэмцээнийг тэргүүлэгч “Хоромхон” клуб өөрийн талбай дээр Лигийн 6 удаагийн аварга “Эрчим” клубыг хүлээн авна.
loading...




