loading...
Энэ сарын 27-нд Токиогийн сүмогийн ордонд болох “INOKI GENOME Super stars festival-2011” нэрт мэргэжлийн бөхийн тэмцээнд Монголын тамирчин Б.Дамба оролцохоор болсон байна. Б.Дамба нь 33 настай, Төв аймгийн арслан цолтой бөгөөд мэргэжлийн сүмогийн Хошиказэ Б.Амармэндийн төрсөн ах юм.
Сүүлийн үед Японд амьдран, BARU HARN нэрээр тулааны хэд хэдэн тэмцээнд оролцоод амжсан Б.Дамба Япон дахь монголчуудын наадамд сүүлийн 5 жил босоо байгаа. Түүний багт Хакүба, Хошиказэ, Мооконами гэсэн Монголын сүмо бөхчүүл багтаж байгаа гэнэ. Мөн их аварга Асашёорюү ч Монголоос ирж дэмжинэ гэх яриа байна.
Тус тэмцээнийг зохион байгуулагч Японы алдарт бөх Иноки манай Мооконамиг мэргэжлийн бөхийн эгнээндээ авлаа хэмээн ярьж байсан ч энэ удаад Мооконами тоглохгүй бололтой.
loading...



