loading...
Нагоягийн тэмцээнд дөнгөж гуравхан ялсан маэгашира Такамисакари намрын тэмцээнд зиндаа бууран, жюүрёод унах нь гарцаагүй болоод байгаа. Сүүлийн үед амжилтгүй барилдаж байгаагийнхаа шалтгааныг хөл муугийнх хэмээн дүгнэсэн тэрбээр хөлнийхөө булчин шөрмөсийг чангатгах зорилготой дугуй чирж гүйдэг болсон гэнэ.
35 градусын халуунд ч дугуй чирэн гүйж байгаа түүнийг харсан хүмүүс өрөвдөж байгаа ч Такамисакари өөрөө “Хөлний булчин сайжирч байгаа нь илт мэдэгдэж байна” хэмээн ихэд баяртай байгаа гэнэ. Тэрбээр арваннэгдүгээр сарын тэмцээнд дээд зиндаанд эргэн орох зорилго тавиад зүтгэж байна.
loading...




