Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Бокс, Онцлох » У.МӨНХ-ЭРДЭНЭ АЗИЙН АВАРГА БОЛЖ, МОНГОЛ БАГААРАА ДӨРӨВТ ОРОВ

GD Star Rating
loading...

Наймдугаар сарын 5-12-нд БНСУ-ын Инчён хотноо боксын насанд хүрэгчдийн Азийн АШТ явагдаж өндөрлөлөө. 26 дахь удаагийн тивийн аваргад 22 орны 150 гаруй боксчин 10 жин аваргаа тодруулав. Манайхан энэ тэмцээнд найман тамирчнаа сойсноос нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр дөрөвт жагссан байна. Манай шинэ бээлийтнүүд тэмцээнд хэрхэн оролцсон тухай болон жин бүрт хаанахын тамирчид медаль авсныг сонирхуулья.

49 кг: 1.Шин Жон Хун (БНСУ) 2.Амандеп Сингх (Энэтхэг)3.Асалбек Назаралиев (Кыргызстан), Алишер Махмудов (Узбекистан) 2009 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, боксын хүрээнийхэнд танилж болж байсан Шин Жон Хун нутгийнхаа рингэнд аваргалж, тивийн аваргаас анхны медалиа зүүв. Энэ амжилтаараа тэр тэмцээний шилдэг боксчноор шалгарчээ. Финалд түүнд хожигддог А.Сингх 2007 онд манайд болсон Азийн аваргаас хүрэл авч байв.

52 кг: 1.Чан Ёнг (БНХАУ) 2.Илияс Сулейманов (Казахстан) 3.Абделазиз Аль-Вади (Йордан), Рей Салудар (Филиппин) Шигшээгийн ¹2 Чан Ён тивийн аваргаас алт зулгааж, ДАШТ-д өрсөлдөх боломжтой гэдгээ харуулав. Тэрбээр өнгөрсөн жил Азийн наадмаас мөнгөн медаль авсан юм.

56 кг: 1.Анвар Юнусов (Тажикистан) 2.Доржнямбуугийн Отгондалай (Монгол) 3.Чин Юань Као (Тайвань), Ли Жин Юн (БНСУ) Сүүлийн 2-3 жил 60 кг-д тоглосон Д.Отгондалай энэ тэмцээнд жин хасч орж ирээд мөнгөн медаль авлаа. Энэ нь түүний Азийн аваргын анхны медаль юм. Манай хүн хагас шигшээд Солонгосын Ли Жин Юнийг нутаг дээр нь 12:9- өөр давамгайлж аваргын төлөө тоглох эрхтэй болсон. Түүнд хожигддог солонгос нь ноднин улсынхаа аваргаар тодорсон, 2009 оны ДАШТ-д хүч сорьсон эвгүй өрсөлдөгч байв. Гэвч Отгондалай финалд Тажикистаны Юнусовт 13:10- аар ойрхон хожигдож, мөнгөн медальтайгаа эвлэрэхээс аргагүй боллоо. Тоглолтын эхний үед Отгондалай бага зэрэг давамгайлсан ч 3:3-аар тэнцэв. Харин хоёрдугаар үед манай тамирчин өрсөлдөгчийнхөө урд гарын цохилтод хэд хэд өртсөнөөр оноогоор хоцрох боллоо (7:9). Ингээд шийдвэрлэх үед Отгондалай хожигдож байгаагаа мэдээд нэлээн дайрсан ч нөгөөх нь шигүү хамгаалсаар цагаа дуусгаж дөнгөв. Юнусовын хувьд тивдээ түрүүлсэн Тажикистаны хоёр дахь боксчин болжээ.

Өмнө нь 2005 онд Жахон Курбанов Азийн аварга болж байв. Юнусов 2007 онд манай эх оронд болсон Азийн аваргаас хүрэл медаль хүртэж байлаа. 60 кг: 1.Аидар Амирзаков (Казахстан) 2.Лиу Чан (БНХАУ) 3.Абдилай Анарбай (Кыргызстан), Мадади Нагзибеков (Тажикистан) Шигшээ тоглолт маш өрсөлдөөнтэй болж, есөн минутын тоглолтын дараа 12:12 болон тэнцсэн. Ингээд туслах оноо тоолоход казах боксчин давамгайлсан юм.

64 кг: 1.Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ (Монгол) 2.Пак Сан Хьюк (БНСУ) 3.Балвиндер Бенивал (Энэтхэг), Кобилжон Бобожанов (Узбекистан) Гавьяат тамирчин У.МөнхЭрдэнэ дэлхийн хэмжээний боксчин гэдгээ харуулж, тивийнхээ аваргад түүртэлгүй түрүүллээ. Тэрбээр хагас шигшээд Энэтхэгийн Бенивалыг 22:13-аар давамгайлж, Азийн аваргын финалд анх удаагаа шалгарсан. Улмаар финалд нутгийн боксчин Пак Сан Хьюкийг 21:8-аар илт давуу хожсон юм. Тулааны нэгдүгээр үед л тоо 8:2 болж, ялалт манай хүнд ирэх нь тодорхой болжээ. Ингэснээр Мөнх-Эрдэнэ тивийн аварга болсон Монголын 10 дахь боксчин боллоо. Өмнө нь Х.Алтанхуяг (1971,1975), Р.Отгонбаяр (1980), Г.Батбилэг (1980), Н.Баярсайхан (1987, 1989), Н.Энхбат (1989), Т.Үйтүмэн (1995), П.Сэрдамба (2007), Э.Бадар-Ууган (2007), З.Энхзориг (2007) гэсэн үе үеийн шилдгүүд тивийн аваргаас алтан медаль хүртэж байлаа. 69 кг: 1.Маиматти Тусунчонг (БНХАУ) 2.Рустам Сваев (Казахстан) 3.Бямбаагийн Түвшинбат (Монгол), Нодирбек Косимов (Узбекистан) Жин өгсөн тулалдсан Б.Түвшинбат хүрэл медалийн эзэн болсон. Тэрбээр хагас шигшээд Хятадын Маиматти Тусунчонг-д 29:10- аар хожигдсон юм. Хагас шигшээгийн нөгөө хос тоглолт маш сонирхолтой, өрсөлдөөнтэй өрнөж, хоёр боксчин энэ тэмцээний хамгийн өндөр оноог авсан. Ингээд гурван үеийн тулаан дуусахад Казахстаны Сваев Узбекистаны Косимовыг 38:34-өөр хожжээ. Гэвч Сваев тэрхүү тулаанд хамаг хүчээ шавхсан бололтой, финалд 19:24-өөр хожигдлоо.

75 кг: 1.Шухрат Абдуллаев (Узбекистан) 2.Төмөрхуягийн Чулуунтөмөр (Монгол) 3.Ян Ю Тин (Тайвань), Нурсахат Пазиев (Туркменистан) 75 кг-д олон жил тогтвортой тоглосон Т.Чулуунтөмөр энэ жил өөрийн оргил амжилтаа үзүүлж, тивийн аваргаас мөнгөн медаль зүүлээ. Тэрбээр хагас шигшээд Туркменистаны Пазиевийг 16:11-ээр ялж, финалдсан. Харин аваргын төлөө узбек боксчны эсрэг олигтой тэмцэж чадахгүй байсаар 24:13-аар дийлдлээ.

81 кг: 1.Ким Хьюн Кү (БНСУ) 2.Мен Фанлон (БНХАУ) 3.Ахмад Аль-Таймат (Йордан), Арман Риспек (Казахстан) Энэ жингийн финал өрсөлдөөнтэй болсон. Эхний хоёр үеийн дараа оноо 7:7 болон тэнцсэн. Ингээд сүүлийн гурван минутад бүх зүйл шийдэгдэх болоход эзэн орны боксчин 8:6- гаар илүүрхэж, эцсийн дүндээ 15:13-аар хожсон юм.

91 кг: 1.Мохаммад Госун (Сири) 2.Ван Шуаншуан (БНХАУ) 3.Мохаммад Норипоур (Иран), Парамжет Самота (Энэтхэг) Сирийн Госун сүүлийн үед тивдээ өрсөлдөгчгүй болж байна. Тэрбээр өнгөрсөн жил Азийн наадамд аваргалсан бол сая Инчёний рингэнд итгэлтэй түрүүллээ.

+91 кг: 1.Дошжан Оспанов (Казахстан) 2.Абдулмажид Сепахванди (Иран) 3.Жан Жилей (БНХАУ), Мустафа Махди (Ирак) Олимпийн мөнгө, ДАШТ-ий хошой хүрэл медальт Хятадын Жан Жилей хагас шигшээд ялагдсан нь томхон сенсаац байлаа. Улсынхаа аварга ч болж үзээгүй Казахстын Оспанов түүнийг хагас шигшээд 16:15-аар сөхрүүлсэн юм. Сонирхолтой нь Жан Жилей олимп, ДАШТ-ээс тогтмол медаль авдаг дэлхийн хэмжээний боксчин боловч тивийнхээ аваргад ганц ч удаа түрүүлж үзээгүй аж. Тэрбээр өмнө нь 2007 онд мөнгө, 2004 онд хүрэл медаль хүртэж байв.

GD Star Rating
loading...
У.МӨНХ-ЭРДЭНЭ АЗИЙН АВАРГА БОЛЖ, МОНГОЛ БАГААРАА ДӨРӨВТ ОРОВ, 9.3 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

7 Сэтгэгдэл

  1. soccer says:

    muu bna mongol omnon yaaj toglodog bailaa sain tamirchid muu toglood muu tamirchid sain togloloo tegehdee bugd l sainlda serdamba togstsogt ntr sain togloson bol…… boxiin holboonii t1uud uitumenguaig halj t1teed engej bgan

    GD Star Rating
    loading...
  2. erka23 says:

    bi xeldeg sh de.Manai boxing nutag deeree arlsan bar shig uzdeg mortloo gadagshaa garxaar xoni met nomxon bolood yalaggdag gej.Kazakhuudiig xaral da.ALi ch ulsad temcheen bno dor xayj 2 avargatai irne.Iim l baix xeregtei.

    GD Star Rating
    loading...
  3. yitymend says:

    yitymeen bitgii ooriigoo bicheed teneg baidald orood bai l daa. chamaig bhad 9 ond araihiij 3 hyrel avaa bz dee. say solongost boksiinhon chn chamtai haricahgyi gadnii hyn shg gancaaraal suugaad bsan bz dee. inchond.

    GD Star Rating
    loading...
  4. Vinsanity says:

    munherdene ingeh tsag ni bolsoon!huurhii 8 onii olympod haramsaltai yalagdsan shu!muu gichiinuud onoog ni daraad!sain tamirchin shan ch zaluu munherdenedee amjilt husie!!!

    GD Star Rating
    loading...
  5. soccer-t says:

    muu tamirchin uls ornoo tuluuluud tom temtseend oruulahuu tee? Serdamba, Tugstsogt, Enhzorig 3 tiim sn bsiin bol medali avah ni yaasiin gd yariwal yarina shd. bichij bgaa yumaa bodoj bj bicheechee har malaa. Deerh 3 tamirchnii huwid beltgel dutuu hangagdsan bh l daa. Medali hurtsen tamirchiddaa bayar hurgie. Olympoos neg yum duulgaarai boxer-uudaa. BOX manai ulsiin TOP #1 olympiin turul bolj bn shd. AMJILT ta nar er zorigiin ezed min

    GD Star Rating
    loading...
  6. zochin says:

    mongolchuud sn sn. munh-erdene sn shdee goyo ch toglodog bugdend ni amjilt husie!

    GD Star Rating
    loading...
  7. buhimdal says:

    ene heden sportiinhon maanal niigemiin buhimdaliig joohonch gesen arilgaj bayar baysal ogoh ym daa bvgdend n amjilt

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: