loading...
Хөлбөмбөгийн спорт Монголд улам эрч хүчээ авч байна. Зөвхөн мэргэжлийн тамирчдын дунд явагддаг байсан тэмцээн сонирхогчийн тэмцээн болон хүрээгээ тэлж байна. Tiger league хэмээн тэмцээний нэрийг та бүхэн сонссон байх. Энэхүү тэмцээнд оролцогчдын тоо улам олон болж байгаа энэ үед Tiger брэндийнхэн “Tiger-эв нэгдэл” болон нэрээ сольсон байна. Ингэснээр хөлбөмбөг нь сонирхогч олон түмнийг хөлбөмбөгийн эв нэгдэл рүү уриалан дуудаж, тэмцээн уралдаанд олноор оролцуулах зорилготой ажээ.
Монголын Хөлбөмбөгийн Холбооны ногоон талбай дээр болж байгаа энэхүү тэмцээнд нийт 19 баг хүч сорьж байна. Тэд 5, 5, 5, 4 гэсэн хэсэгт хуваагдан тоглож байгаа бөгөөд албан ёсны нээлт 2011/08/06-ны өдөр болсон ажээ. Энэ үеэрээ хөлбөмбөг сонирхогч нэгнээ хөгжөөн дэмжихээр хүрэлцэн ирсэн хөгжөөн дэмжигч нартаа Tiger брендийнхэн нэгэн өвөрмөц бэлэг барьж бөмбөгнүүд бэлэглэсэн юм. Долоо хоногийн амралтын өдрүүдийг сонгосон ч мөн учиртай. Учир нь ажлын өдрүүдийн алжаалыг тайлах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилготойгоор ийнхүү өдрүүдийг сонгож авчээ. Ийнхүү Английн алдарт Premier League-г шууд дамжуулагч, Монголын Үндсэний Шигшээ багийг дэмжигч алдард Tiger бренд хөлбөмбөг сонирхогчиддоо өвөрмөц бэлэг барьсаар.
Хэсэг бүртээ одоогийн байдлаар багууд 4, 4 тоглоод байгаа бөгөөд хэсгээс шалгарсан 2 баг дараагийн шатанд шалгарна. Дараагийн шат мөн л 4, 4-өөрөө хэсэг болох бөгөөд хэсгээ толгойлсон баг хагас шигшээд нөгөө хэсгийн 2 дугаар байртай хүч үзэн хожвол аваргын төлөө тоглох эрхтэй болох ажээ. Нэг баг 9 тоглож байж аваргын цомыг гардан авах боломж бүрдэх юм. Хэсэг бүрийн тоглолтуудаас танилцуулъя.
А хэсэгт
Newprogress үнэхээр гайхалтай тоглолтыг үзүүлж хэсгээ тэргүүллээ. Тэд багийн спорт гэдгийг жинхэнэ утгаар үзүүлсээр 3 хожил, 1 тэнцээтэйгээр хэсгийн тоглолтоо дуусгалаа. Дельта баг тун хэцүү байдлаар сүүлийн 2 тоглолтоо ялалтаар дуусгаснаар хэсгээсээ 2 дугаар байраар шалгарчээ. ДЦС-4 сүүлийн 2 тоглолтоор 1 ч гоолгүй, 1 оноо авснаар шалгарах боломжоо салхинд хийсгэлээ.
|
Д/Д |
Баг |
Тоглолтын тоо |
Хожил |
Тэнцээ |
Хожигдол |
Оруулсан бөмбөг |
Алдсан бөмбөг |
Оноо |
|
1 |
Newprogress |
4 |
3 |
1 |
0 |
4 |
1 |
10 |
|
2 |
Дельта |
4 |
3 |
0 |
1 |
12 |
1 |
9 |
|
3 |
ДЦС-4 |
4 |
1 |
2 |
1 |
1 |
1 |
5 |
|
4 |
Сүлд |
4 |
1 |
0 |
3 |
7 |
9 |
3 |
|
5 |
Хаан хүнс |
4 |
0 |
1 |
3 |
0 |
12 |
1 |
B хэсэг
Өнгөрсөн жилийн Tiger лигийн дэд аварга Континенталь баг 3 хожилтойгоор хэсгээ илт тэргүүлж явна. Тэдэнд саад болох баг нэг байгаа нь өнгөрсөн жилийн хүрэл медальт MSM баг. Энэ хоёр багийн аль хожсон нь хэсгээ тэргүүлэх бол хожигдсон баг нь 2 дугаар байраар шалгарах ажээ. Бусад багуудад ямар ч шаанс байсангүй дараа жилийн Tiger-эв нэгдлийг л хүлээхээс.
|
Д/Д |
Баг |
Тоглолтын тоо |
Хожил |
Тэнцээ |
Хожигдол |
Оруулсан бөмбөг |
Алдсан бөмбөг |
Оноо |
|
1 |
Континенталь |
3 |
3 |
0 |
0 |
9 |
2 |
9 |
|
2 |
MSM |
3 |
2 |
1 |
0 |
8 |
1 |
7 |
|
3 |
Soil Trade |
3 |
1 |
1 |
1 |
2 |
5 |
4 |
|
4 |
OASIS |
3 |
1 |
0 |
2 |
3 |
4 |
3 |
|
5 |
Weekend |
4 |
0 |
0 |
4 |
1 |
11 |
0 |
С хэсэг
Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын Хангарьд баг үнэхээр энэ хэсгийн супер нь байлаа. Бүх тоглолтоо хожлоор дуусгасан тэд нарт дараагийн хэсэг асуудал үүсгэх нь лавтай. 2 дугаар байраар Андрос болон Шунхлай 2-ын аль хожсон нь гарах ажээ. Гэхдээ Андрос багт давуу тал бий. Тэд тэнцэхэд л дараагийн шатанд шалгарна.
|
Д/Д |
Баг |
Тоглолтын тоо |
Хожил |
Тэнцээ |
Хожигдол |
Оруулсан бөмбөг |
Алдсан бөмбөг |
Оноо |
|
1 |
Хангарьд |
4 |
4 |
0 |
0 |
8 |
2 |
12 |
|
2 |
Андрос |
3 |
2 |
0 |
1 |
3 |
2 |
6 |
|
3 |
Шунхлай |
3 |
1 |
0 |
2 |
5 |
5 |
3 |
|
4 |
Dream Voice |
3 |
1 |
0 |
2 |
3 |
6 |
3 |
|
5 |
Интернейшнл |
3 |
0 |
0 |
3 |
0 |
4 |
0 |
D хэсэг
Энэ хэсгээс Сэнгэ Самади баг тэргүүллээ. Тэд хаалгандаа нэг ч гоол алдаагүй нь хамгаалалт сайтай байгааг харуулж байгаа болов уу. 2 дугаар байраар Лаб Тех баг оржээ. Хамгийн сүүлд тэд хэсгийн лидер багтай тэнцсэнээр ийнхүү дараагийн шатанд шалгарах эрхээ өвөртөлсөн байна.
|
Д/Д |
Баг |
Тоглолтын тоо |
Хожил |
Тэнцээ |
Хожигдол |
Оруулсан бөмбөг |
Алдсан бөмбөг |
Оноо |
|
1 |
Сэнгэ Самади |
3 |
2 |
1 |
0 |
4 |
0 |
7 |
|
2 |
Лаб Тех |
3 |
1 |
2 |
0 |
2 |
1 |
5 |
|
3 |
Мон-Алтиус |
3 |
1 |
0 |
2 |
2 |
4 |
3 |
|
4 |
Сэлэнгэ пресс |
3 |
0 |
1 |
2 |
1 |
4 |
1 |
Тэмцээний мэргэн буучаар:
Н.Оргил Дельта 6 гоол
Г.Молор Сүлд 4 гоол
Д.Эрдэнэ-Очир Континенталь 3 гоол
А.Наранбаатар Андрос 3 гоол
Н.Отгонбат Хангарьд 3 гоол нар тэргүүлж байна.
Нийт 72 гоол орсон нь 1 тоглолтод дунджаар 2,5 гоол орсон үзүүлэлтийг үзүүлж байна.
Та бүхнийг БЯМБА, НЯМ гарагуудад хөлбөмбөгийн ногоон талбай дээр урьж байна.
“TIGER-ЭВ НЭГДЭЛ” ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ
loading...




Sain medeelel bn bayarlalaa
loading...
Haana togloj baigaa ym be???
loading...