Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Манчестер Сити » Агуеорогийн дебут хоёр гоолтой

GD Star Rating
loading...

Серхио Агуеро гайхалтай дебут хийж премьер лигийн шинэ цэрэг Соунсигийн эсрэг дубль хийлээ. Уг тоглолтонд Манчестер сити 4 : 0-ээр өрсөлдөгчөө хожсон бөгөөд Агуерогоос гадна Эдин Жеко, Давид Силва нар энэ тоглолтонд гоол оруулсан юм.

Тоглолтын эхнээс Сити илүүрхэж олон довтолгоо зохион байгуулж байсан ч бага зэрэг аз дутаж гоол оруулж чадалгүй байсаар эхний үеийг дуусгасан. Гэхдээ тэд хоёрдугаар үед алдаагаа цайруулж гоолоор бөмбөгдөж эхэлсэн юм. 57 дахь минутад Эдин Жеко гоолын салхийг хагалсан бол сэлгээгээр орж ирсэн даруйдаа Серхио Агуеро 68 дахь минутад багийнхаа хоёр дахь гоолыг оруулсан юм. Улмаар 71′ дэх минутад Силва, 90 дэх минутад Агуеро дахин нэг гоол оруулж багийнхаа гайхалтай ялалтын төгсгөлийг хийсэн юм.

Сити энэ тулаанд дөрвөөс олон гоол хийх боломж байсан ч Барри, Силвагийн хоёр цохилт хаалганы шон оносон юм.

Тоглолтын турш Сити нийт 15 удаа хаалга руу чиглэсэн цохилт хийсэн нь Арсенал, Челси, Ливерпуль  хамтдаа нийлээд хийсэн цохилтоос (13) илүү гарч байна. Мөн ийм тооны цохилтыг 2009 оны 11 сард Тоттенхэм Уиганыг 9 : 1-ээр хожсоноос хойш ямар ч баг хийгээгүй байсан юм.

 




   
 

 

8 сарын 15. Манчестер. Стадион “Сити оф Манчестер”. 46802 үзэгч.
Судья – Майк Дин (Хесволл).

МАНЧЕСТЕР СИТИ – СУОНСИ – 4:0 (0:0)
Жеко, 57 (1:0). Агуэро, 68 (2:0). Давид Сильва, 71 (3:0). Агуэро, 91 (4:0).
Манчестер Сити Суонси
 Джо Харт  Михел Ворм
 Мика Ричардс  Анхель
 Венсан Компани  Эшли Уиллиамс
 Джолеон Лескотт  Стивен Каулкер
 Гаэль Клиши  Алан Тэйт
 Найджел Де Йонг, 60  Нэтан Дайер, 81
 Яя Туре  Леон Бриттон, 65
 Гарет Бэрри  Стивен Добби, 65
 Адам Джонсон, 75  Кеми Агустьен
 Эдин Джеко  Скотт Синклейр
 Давид Сильва, 82  Дэнни Грэм
Сэлгээ:
 Серхио Агуэро, 60  Жо Аллен, 65
 Стефан Савич, 75  Уэйн Роутледж, 65
 Джеймс Милнер, 82  Лерой Лита, 81

Шар хуудас:

GD Star Rating
loading...
Агуеорогийн дебут хоёр гоолтой , 9.5 out of 10 based on 8 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

9 Сэтгэгдэл

  1. en says:

    доод лигээс орж ирсэн баг ш дээ, юун сүрэйн

    GD Star Rating
    loading...
  2. MANU says:

    Дээд түвшин бол дээд түвшин, доод түвшинээс гарч ирсэн гэх ч тэд дээд зиндаанд тохирсон л байх хэрэгтэй, Примэр лигийн баг бүр чанга хатуу байдаг шүүдээ, энэ удаа яахав Суанси сити учраа олоогүй байж болно дараа нь алалцышдээ

    GD Star Rating
    loading...
  3. gaga says:

    swansea city sain bsn shuu unheer 2 dugaar hagasd ch gsn tiim muu bgaagui yur ni bol hamgaalj l togolj bsnldaa gehdee chamlahaar bag bish bnlee shu city sain bnle aguero bas assist ugsun swansea iin haalgach unheer aimrr aimrr haalt hiisen ireeduite nuhur shig bnlee jhn sandruul bolhoor hehe

    GD Star Rating
    loading...
  4. uugana says:

    medku. ene jil city neg yum duulganaa.munhu buhniig diildeg yum chin

    GD Star Rating
    loading...
  5. Red Devil says:

    Man Shiiity seasoni togsgold ehnii 4t lav orohgyi, 5 yumuu 6d l orno bh

    GD Star Rating
    loading...
  6. javkha says:

    manu city chelsea 3 2012onii PL-iin ongiig torhoilno bh liverpool arsenal totenham 3barizgui baguud bndaa

    GD Star Rating
    loading...
  7. s says:

    yoo aimar aimar aguero

    GD Star Rating
    loading...
  8. tulga says:

    2 manchester-n bag avargiin tuloo uzeh yum bish uu!!!! Swansea 1-r uye saihan hamgaalaad 2-r uyed goal hiichih sanaatai jaahan uragshilj toglood baahan goal aldchihlaa. unetei, sain togloghtoi gedgee haruullaa. 2 -r uyed ardaa suugaad hamgaalaad togloson bol tentsej bolmoor baisan shuu. dasgaljuulagch n buruutai.

    GD Star Rating
    loading...
  9. ene says:

    ene chine dongoj ehnii toirog tegeedech dood ligees garch irsen bag shuu de ter bag ni hamgaalaltandaa sul gesen tsaanana olon shildeg baguud huleej bna cityd turuulahgui

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: