loading...
Дэлхийн оюутны спортын 26 дугаар Универсиад наадам Шинжинь хотноо болж байгаа билээ. Наадмын теннисний тэмцээнд нийт 164 тамирчид оролцож байгаагаас Д.Эрдэнэбаяр Мексикийн тамирчинтай тоглож 0:2 оноогоор хожигдсон. Б.Оюунбат Ливаны тамирчин Мохамед Еидотой тоглон 2:0 харьцаагаар хожиж маргааш Тайваны тамирчинтай тоглоно. Өнөөдөр холимог хосын төрөлд манай тамирчид өрсөлдөж байна.
Ширээний теннисний тэмцээнд 223 тамирчид өрсөлдөж байна. Манай эмэгтэй багийн тамирчид шилдэг 16т шалгарлаа. Эмэгтэйчүүдээс М.Баярмаа шилдэг 64т шалгараад байна. Мөн З.Төрболд 1 хожил аваад байна.
Шатрын тэмцээнд оролцож буй танай багийн тамирчидын хувьд шатрын их мастер Б.Мөнгөнтуул өчигдрийн тоглолтонд 2 өрөг тоглосноос 1хожигдол, 1 тэнцээтэй, шатрын их мастер Т.Батчимэг, Олон улсын мастер Д.Янжиндулам нар 2 хожилтой, Олон улсын мастер Б.Гүндаваа, Н.Баттулга, Ө.Нямтуяа нар 1 хожил, 1 хожигдсон.
Харин Олон улсын мастер Ц.Батчулуун эхний өрөгтөө тэнцсэн бол дараагийн өрөгтөө Филлипины тамирчинг хожсон. Манай шатрын тамирчид багаараа Армен, Хятад, Гүрж, Германы дараагаар явж байна.
Жудо бөхийн төрөлд манай нэлээд найдвар тавьж байсан зарим тамирчид медаль авч чадалгүй тэмцээнийг орхисон бөгөөд өнөөдөр буюу 16ны өдрийн эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер О.Чинбат алтан медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.
.
loading...




tamirchin hund ylalt ylagdal zaaval eeljildeg ymda mongontuul uneheer mongoliin number one emegtei shatarchin delhiin hemjeend huleen zovshoorogdson aguu hunde yaagaad engej muu toglood bna say hojson bna 1.5tai dooroos garj irne gdgt itgteltei bna manai emegtei bag tamirchid reitingeere sain l ym baileshde amjilt husie battulga gundavaa monkhgal 3 say hojood 2toi bollo emegteigees batchimeg 100%iin amjilltai 3tai yvj bna harin ynjindulam 2 mongontuul 1.5 nymtuya 1 http://chess-results.com/fed.aspx?lan=1&fed=CHN ennees uzeerei
loading...