Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Үндэсний бөх » Харцага А.Бямбажав Монгол туургатны наадамд түрүүллээ

GD Star Rating
loading...

Тувагийн Бүгд найрамдах улс байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан “Дэлхийн нүүдэлчин ард түмний бөхийн тэмцээн” энэ сарын 12-14- нд ОХУ-ын Тувагийн нийслэл Кызыл хотноо боллоо. Манай улсаас дархан аварга Х.Баянмөнх тэргүүтэй 36 бөх тус тэмцээнд оролцсон. Тувагийн засгийн газрын цахим хуудсанд “Монголын 10 удаагийн аварга, хөдөлмөрийн баатар, Монгол Зөвлөлт улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт Хорлоогийн Баянмөнх Монголын багийг дасгалжуулж байгаа нь бидний хувьд ихээхэн нэр төрийн хэрэг юм. Түүний хамт Монгол улсын заан Д.Бумбаяр ирсэн нь тэмцээнийг улам сонирхолтой болголоо. Гэхдээ Монголын баг шинэ аварга С.Мөнхбатдаа ихээхэн найдвар хүлээлгэж байна” хэмээн бичсэн байлаа.

Дөрөв дэх удаагаа явагдаж байгаа энэхүү тэмцээнийг тэгш ой нь тохиож байгаа Тува улсад зохион байгуулах болсонд тувачууд ихээхэн баяртай байлаа. “Дэлхийн нүүдэлчин ард түмний бөхийн тэмцээн”- ийг Монголын засгийн газар монгол бөхийг сурталчлан дэлгэрүүлэх зорилгоор 2008 онд анх зохион явуулсан бөгөөд дараа жилээс нь оролцогч орнуудад ээлжлэн явуулахаар болсон билээ. 2009 онд Өвөр Монгол, 2010 онд Оросын Буриадад зохион явуулсны дараа дан ганц монгол бөхөөр биш зохион байгуулагч орны үндэсний бөхөөр ч тэмцэлдэж, наадахаар шийдвэрлэсэн. Энэ жилийн наадамд монгол бөхийн барилдааны 85 кг хүртэлх жинд Тувагийн Андрей Монгуш түрүүлсэн бол 85 кг-аас дээш жинд Улсын харцага А.Бямбажав түрүүлж, монгол туургатны аварга болжээ.

Тэмцээнд Монгол, Тува, Өвөрмонгол, Казахстан, Буриад, Алтайн хязгаар, Халимаг, Хакас, Якутын 80 хүчтэн оролцсон байна. Найман мянган хүний багтаамжтай “Хуреш” цэнгэлдэх хүрээлэн пиг дүүрсэн тул бөхийн тэмцээн үзэх гэсэн хорхойтнуудад зориулан, Кызылийн төв талбайд том дэлгэцээр шууд дамжуулан үзүүлсэн байна. Түрүүлсэн бөхчүүл 100 мянган рублийн шагнал хүртжээ. Энэ тэмцээний зэрэгцээ 14-нд “Зөвлөлт Тувагийн 5 жилийн ойн нэрэмжит цэнгэлдэх хүрээлэн”-д Тувагийн хуреш бөхийн тэмцээн болж, ялагчдаа машин гардуулсан байна. “Дэлхийн нүүдэлчин ард түмний бөхийн тэмцээн”-ий нээлтийн ажиллагаанд Тувагийн ерөнхийлөгч Шолбан Кара-Оол, ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведевийн бүрэн эрхт төлөөлөгч Виктор Толоконский нар оролцож үг хэлжээ.

GD Star Rating
loading...
Харцага А.Бямбажав Монгол туургатны наадамд түрүүллээ, 8.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. real madrid says:

    goy goy

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: