Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Сумо » Харүмафүжи нэрэмжит тэмцээнтэй болно

GD Star Rating
loading...

Ирэх есдүгээр сарын тэмцээнд түрүүлэх, эс бөгөөс 14 ялбал ёкозүна цол хүртэх гэж байгаа озэки Харүмафүжи Исэгахама дэвжээнийхээ Аомори муж дахь цугларалтанд оролцож байна. Бэлтгэлийн үеэр тэрбээр хөлийн шагайгаа бага зэрэг гэмтээсэн ч санаа зовох зүйлгүй гэж тус дэвжээний менежэр сэтгүүлчдэд мэдэгджээ.

Исэгахама дэвжээнд нутгийн багачуул нэгэн өдөр зочилж, хамт бэлтгэл хийсэн бөгөөд Харүмафүжи “Хүүхдүүд ч хөөрхөн юмаа. Бага ангийнхны дунд “Харүмафүжи цом” нэртэй тэмцээн зохиомоор байна” гэж ярьсан байна. Асашёорюү, Хакүхо нар Монгол, Японд өөрсдийн нэрэмжит тэмцээнтэй бөгөөд Харүмафүжи ч адилхан тэмцээнтэй болохоор шийдсэн аж.

Харин Исэгахама дэвжээний менежэр хэрэв тэр намрын тэмцээнд ёкозүна болох юм бол дор нь Харүмафүжигийн нэрэмжит тэмцээн зохион байгуулах болно” гэж мэдэгдсэн байна.

GD Star Rating
loading...
Харүмафүжи нэрэмжит тэмцээнтэй болно, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: