loading...
Испаний АS сонины мэдээлж байгаагаар Атлетико Мадрид клуб Диегог авахаар 5 сая еврогийн санал тавьсан гэнэ. Серхио Агуеро гэсэн гол довтлогчоо алдсан учраас Мадридын баг довтолгооны бүрэлдэхүүнээ хүчирхэгжүүлэхээр ажиллаж байгаа.
Тэд Португалын Порту клубээс Фалкоаг авахаар ярилцаж байгаа бөгөөд сүүлд авсан мэдээллээр Диеготой холбоо тогтоож эхэлсэн гэнэ. 25 настай Бразил өдгөө Германы Вольфсбург клубт тоглож байгаа бөгөөд багтаа сэтгэл хангалуун бус байна гэдгээ нэг биш удаа хэлж байсан юм. Диегогийн хувьд Атлетикогийн тавьсан саналыг хувийн зүгээс зөвшөөрсөн бөгөөд одоо хоёр баг тохиролцох дутуу байгаа юм. Вольфсбург ямар ч байсан энэ наймаанаас 10 саяыг унагахыг хүсч байгаа ажээ.
Харин Вольфсбургийн дасгалжуулагч Феликс Магат энэ наймааны талаар ямар нэгэн зүйл мэдээгүй гэж хэлжээ.
loading...




arsenald sain selgee bolohin bishu tuvd sain nairuuldagshd daanch arsene sonirhohgui bhalda
loading...
werder bremen iix bzdeeeeee
loading...
werder-ees juventus uruu juve-gees wolfsburg-t irsen toglogch.
loading...
Anh garch irj baihdaa aimaar gar gej yrigdaj baij bilee. Odoo buur surraggui boljee
loading...
liverpool avna gd bsan suraggui boljee
loading...