loading...
Энэ сарын 2-15ны өдрүүдэд Энэтхэгийн Ченнай хотноо швейцарь системээр 13 тавилд явагдсан 20 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 30 шахам орны олон улсын 34 цолтон бүхий 69 бүсгүйчүүд өрсөлдснөөс ИМ Д.Кори (Перу,2376) 11, ИМ О.Гиря (ОХУ,2371) 10,5 ИМ Н.Пайкидзе (Гүрж,2416) 9,5 оноотой медальт байрт шалгарч энэ тэмцээнд 22-рт эрэмблэгдсэн, Монгол улсын хошой аварга, “Хос мастер” клубын шатарчин, ФМ У.Лхамсүрэн 8 оноогоор 10-р байрын амжилт үзүүлж чансаагаа ахиуллаа.
Шатарчид “Универсиад-2011” наадамд …
Урд хөршийн Шин жинь хотноо явагдаж буй оюутны Дэлхийн 26-р Их Наадмын хөтөлбөрт анх удаа орсон шатрын тэмцээнд 40 шахам орны 23 их мастер цолтон бүхий 86 залуучууд болон 30 гаруй улсын 13 ИМ цолтон бүхий 63 бүсгүйчүүд швейцарь системээр өрсөлдөж байна.
Энэ тэмцээний 2 тавилын дараа ОУМ Б.Гүндаваа (2480 чансаагаар 28-д эрэмблэгдсэн) 1, ОУМ Ц.Батчулуун (2427,34) 1,5 ФМ Н.Баттулга (2413,38) 1, ФМ Г.Мөнхгал (2327,41) 1 болон ИМ Б.Мөнгөнтуул (2457,3) 0,5 ИМ Т.Батчимэг (2313,14) 2, ОУМ Д.Янжиндулам (2218,24), СМ Ө.Нямтуяа (1886,39) нар тус бүр 1 оноотой байна.
Дэлгэрэнгүйг http://www.chess-results.com/fed.aspx?lan=1&fed=CHN -д үзнэ үү.
Нэмэлт мэдээлэл: Шатрыг Олимпийн хөтөлбөрт оруулах асуудал – зорилго үе үеийн шатарчид, зүтгэлтнүүдийн мөрөөдөл байсаар өнөөг хүрсэн билээ.
Энэ сарын эхээр Москвад болсон хэвлэлийн бага хурал дээр ФИДЕ-гийн ерөнхийлөгч К.Илюмжинов …”2014 онд ОХУ-ын Сочид зохиогдох Өвлийн Олимпийн хөтөлбөрт шатрын үзүүлбэр тоглолтыг оруулах талаар ОХУ-ын төр, засгийн удирдлага болон Олимпийн хороонд хүсэлт гарган хандана” хэмээн мэдэгдсэн байна.
Сүүлийн үед зарим Тивийн тоглолтод шатрын төрөл ордог болсон бөгөөд Универсиад-2011 наадмын хөтөлбөрт шатар анх багтсан нь дээр дурьдсан мөрөөдөл биелэхэд бас нэг алхам ойртож буйг илтгэн харуулж байна.
Таван цагариг сонины газраас 1996 онд Олон улсын олимпийн хөдөлгөөний 100 жилийн ойг тохиолдуулан шатрын бодлого зохиох олон улсын уралдаан амжилттай зохион явуулсан нь шатраар олимпизмийг сурталчилж болохыг Монголчууд харуулсан, шатарчдын мөрөөдлийг хэрэгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулсан арга хэмжээ болсон юм.
loading...



