Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Бусад наадмууд, Жүдо, Шинжинь 2011 » Оюутны наадмаас мөнгөн медаль хүртлээ

GD Star Rating
loading...

Дэлхийн Оюутны Зуны 26 дугаар Универсиад их наадам БНХАУ-ын Шинжинь хотноо 8 сарын 12-ноос эхлэн амжилттай зохион байгуулагдаж 5 дах өдрөө үргэлжилж байна. Тус наадмын жудо бөхийн тэмцээн 8 сарын 13-нд гараагаа эхлэн Г.Барсүрэн /эрэгтэй дасгалжуулагч/, Б.Алтанзул /эмэгтэй дасгалжуулагч/-тай тус бүр 7 тамирчин жин тус бүрт амжилттай оролцож байна.
Mанай тамирчин О.Чинбат 8 сарын 16-ны өдөр 60 кг-ийн жинд хүч үзэн Монголын тамирчдын медалийн буухиаг эхлүүллээ. Тус 60 кг-ийн жинд Япон, АНУ, Молдав, Армен, ОХУ, Чех, БНСУ, Казакстан зэрэг улсын 28 тамирчин өрсөлдсөнөөс манай тамирчин хүч чадал, тэсвэр хатуужил, зоригтой, уран мэхийг үзүүлэн мөнгөн медалийн эзэн болсон юм.
Универсиадын жудо бөхийн төрлөөс алтан медалийг Х.Болдбаатар /1999/, М.Бундмаа /2007/ нарын 2 хүн, мөнгөн медалийг М.Уранцэцэг, Н.Лхамдэгд нар /2009/, хүрэл медалийг 3 хүн Х.Эрдэнэт-Од /1999/, Х.Цагаанбаатар /2003/, С.Ням-Очир /2009/ онд тус тус хүртэж байжээ.
Тэрээр эхний тойрогт Армены тамирчин Григор Иваныг, дараагийн тойрогт гоц мөргөн хэсгийн аваргын төлөө БНАСАУ-ын тамирчиныг хожиж, ОХУ-ын тамирчин Роберт Мишвидобадзетэй хүч үзэн мөнгөн медалийн болзол хангасан. Тэрээр aваргын алтан медалийн төлөө БНСУ-ын тамирчин Ким Вон Жинтэй өрсөлдөж оноогоор хожигдон мөнгөн медаль хүртэв. Ийнхүү О.Чинбат жудо бөхийн түүхэнд Универсиад их наадмаас 3дахь мөнгөн медалийг хүртсэн тамирчин болов.
1. Алтан медаль – БНСУ-ын тамирчин Ким Вон Жин
2. Мөнгөн медаль – Монгол улсын тамирчин Отгоны Чинбат
3. Хүрэл медаль – ОХУ-ын Роберт Мишвидобадзет, Японы тамирчин Шишиме нар хүртлээ.
Мөнгөн медаль хүртсэн О.Чинбатад МОСХ-ны ЕНБДарга Д.Жаргалсайхан тэмцээний газар дээр нь мөнгөн шагналаар шагнаж, их наадмын бүх төлөөлөгчдийн өмнөөс баяр хүргэв. Жудо бөхийн тэмцээн 8 сарын 17-ны өдөр багийн төрлөөр үргэлжлэх ба нийт 14 эмэгтэй багаас Монгол улсын баг Японы багтай таарчээ. Харин манай эрэгтэй баг Украйны багтай барилдах ба ялсан тохиолдолд БНСУ-ын багтай барилдах юм байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. ganbaa says:

    ennes medal avsan tamirchid bugd l aldartai sain tamirchid bolson bna ugaasaaa sain ym bna bayr hurgie manai judogiin yg shigshee bag mini franced yvan baileshde

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: