loading...
Хожигдох эрхгүй болсон Улаанбаатарын мазаалайнууд баг талбай дээрээ Улаанбаатар Дээд Сургуулийн багийг хүлээн авлаа. 2011 оны Үндэсний “Нийслэл Лиг”-ийн 42 дахь тоглолт Улаанбаатар Дээд Сургуулийн тамирчин Ц.Түмэнжаргалын зүгээр нэг шигшээ багт дуудагдаагүй гэдгийг баталсан тоглолт боллоо. Тэрээр лигийн 1 дүгээр тойргийн дундуур бэртэл авч хэд хэдэн тоглолтыг өнжөөд байсан билээ. Түүний бэртэл бүрэн дүүрэн эдгэжээ.
Тоглолтын 1 дүгээр үеийн 7 дахь минутад түүний дамжуулалтаар 17 дугаартай Б.Ганзориг гоол хийж тэргүүлж эхэллээ. Улмаар Улаанбаатар Дээд Сургуулийн 10 дугаартай тоглогч 18, 32 минутанд гоол хийснээр эхнийи үед тоглолтын хувь заяа бараг шийдэгдсэн байна.
Тоглолтын 2 дугаар үеийн 83 дахь минутанд дахиад л 10 дугаартай Ц.Түмэнжаргал гоол хийснээр 2-р тойргийн хоёр дахь энэ жилийн “Нийслэл лиг”-ийн гурав дахь ХЕТ ТРЕКИЙН эзнээр тодорлоо. Ийнхүү Улаанбаатар Дээд Сургуулийн баг Лигийн тэмцээнийг 18 оноотой тэргүүлж эхэллээ. Өнгөрсөн жилийн лигийн дэд аварга Улаанбаатарын мазаалайнууд багийн тоглолт нэг л болж өгөхгүй хэвээр байна. Гэхдээ тэд хэсгийн тоглолтын үлдсэн 3 тоглолтондоо хожсон тохиолдолд хагас шигшээд шалгарах бага ч гэсэн найдвар байсаар. Юу болохыг дараа дараагийн тоглолтоос харцгаая.
Лигийн тэмцээний 43 дахь тоглолт 2011/08/17-ны 18.00 цагаас “Хүлэгүүд” клуб өөрийн талбай дээр Орхон аймгийн “Хангарьд” клубыг хүлээн авна.
Мэргэн буучдын өрсөлдөөнд энэ тоглолтын Хеттрикийн эзэн дээгүүр орж ирлээ. Одоогийн байдлаар жагсаалт ийм байна.
Х.Амгалан Хоромхон клуб 10 гоол
Ц.Түмэнжаргал Улаанбаатар ДС 8 гоол
Паул Ебука Хангарьд 6 гоол
Б.Нямжигжид Хүлэгүүд баг 5 гоол
Минами Ёсукэ Эрчим клуб 5 гоол нар тэргүүлж байна.
loading...




