loading...
Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид “Найрамдал” зусланд сэргэлтийн бэлтгэл базаагаад өчигдөр нийслэл хотноо хөл тавьсан бол боксчид өнөөдөр Орхон аймгийг зорих гэж байна. Чөлөөтийнхөн Спортын төв ордонд дэвжээний бэлтгэл базааж байгаад ДАШТ-д зодоглохоор Туркийг зорино.
Есдүгээр сарын 12-18-нд Стамбул хотноо болох ДАШТ-ий олимпийн жин бүртээ шилдэг зургаад багтаж гэмээнэ Лондонг зорих эрхтэй болно. Есдүгээр сарын 22-ноос аравдугаар сарын 10-ны хооронд Азербайжаны Бакуд болох боксын ДАШТ-ий жин бүрийн эхний аравт багтсан тохиолдолд олимпийн эрхээ халааслах билээ.
loading...



