loading...
Урд хөршийн Шин жинь хотноо явагдаж буй оюутны Дэлхийн 26-р Их Наадмын хөтөлбөрт анх удаа орсон шатрын тэмцээнд 40 шахам орны 23 их мастер цолтон бүхий 86 залуучууд болон 30 гаруй улсын 13 ИМ цолтон бүхий 63 бүсгүйчүүд швейцарь системээр өрсөлдөж байна.
Энэ тэмцээний 4 тавилын дараа ОУМ Б.Гүндаваа (2480 чансаагаар 28-д эрэмблэгдсэн) 2, ОУМ Ц.Батчулуун (2427,34) 2,5 ФМ Н.Баттулга (2413,38) 3, ФМ Г.Мөнхгал (2327,41) 2,5 болон ИМ Б.Мөнгөнтуул (2457,3) 2,5 ИМ Т.Батчимэг (2313,14) 3,5 ОУМ Д.Янжиндулам (2218,24) 2, СМ Ө.Нямтуяа (1886,39) 2 оноотой байна. Дэлгэрэнгүйг http://www.chess-results.com/fed.aspx?lan=1&fed=CHN -д үзнэ үү.
Нэмэлт мэдээлэл: Шатрыг Олимпийн хөтөлбөрт оруулах асуудал – зорилго үе үеийн шатарчид, зүтгэлтнүүдийн мөрөөдөл байсаар өнөөг хүрсэн билээ.
Энэ сарын эхээр Москвад болсон хэвлэлийн бага хурал дээр ФИДЕ-гийн ерөнхийлөгч К.Илюмжинов …”2014 онд ОХУ-ын Сочид зохиогдох Өвлийн Олимпийн хөтөлбөрт шатрын үзүүлбэр тоглолтыг оруулах талаар ОХУ-ын төр, засгийн удирдлага болон Олимпийн хороонд хүсэлт гарган хандана” хэмээн мэдэгдсэн байна.
Сүүлийн үед зарим Тивийн тоглолтод шатрын төрөл ордог болсон бөгөөд Универсиад-2011 наадмын хөтөлбөрт шатар анх багтсан нь дээр дурьдсан мөрөөдөл биелэхэд бас нэг алхам ойртож буйг илтгэн харуулж байна.
Таван цагариг сонины газраас 1996 онд Олон улсын олимпийн хөдөлгөөний 100 жилийн ойг тохиолдуулан шатрын бодлого зохиох олон улсын уралдаан амжилттай зохион явуулсан нь шатраар олимпизмийг сурталчилж болохыг Монголчууд харуулсан, шатарчдын мөрөөдлийг хэрэгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулсан арга хэмжээ болсон юм.
loading...




manai emegtei shatarchid bol uneheer shaanstai goy temtseen bnashde reitingiin huvid daanch mongontuul ygd bnaa ehleed tentseed hojigdchih ym dooroos l garj irnedee argagui delhiin hemjeenii classtai hun shuude
loading...