loading...
Байерн Мюнхен Аваргуудын лигийн урьдчилсан шатны эхний тоглолтоо Швэйцарийн Цюрих багтай хийж 2 : 0-ээр хожил авлаа. Швайнштайгер, Роббен нар багтаа хожлын гоолуудыг авчирсан юм. Хариу тоглол Цюрихын талбайд явагдах бөгөөд уг тулаанд тэд гоол алдахгүй байхад л хангалттай.
“Альянц Арена”-д явагдсан уг тоглолтонд зочин багийн Матьеу Беда улаан хуудас авч хариу тоглолтыг өнжихөөр болсон. Дашрамд дуулгахад энэ жилийн Аваргуудын лигийн финал “Альянц Арена”-д явагдах билээ.
Байерн (Герман) – Цюрих (Швейцарь) – 2:0 (1:0).
Гоол: Швайнштайгер, 8 (1:0). Роббен, 72 (2:0).
Байерн: Нойер, Рафинья, Боатенг, Бадштубер, Лам, Швайнштайгер, Луис Густаво, Роббен, Кроос (Мюллер, 57), Рибери, Гомес.
Цюрих: Леони, Кох, Тейхейра, Беда, Родригес, Шенбахлер (Никчи, 55), Эгертер, Барметтлер (Буфф, 67), Джурич, Мехмеди, Шермити (Дрмич, 84).
Шар хуудас : Гомес, 68 – Беда, 54.
Улаан хуудас : Беда, 90+1.
***
Өнгөрсөн улиралд Норвегийн лигийн аман хүзүү болсон Оденсе клуб Испаний Вильяреалыг 1 : 0-ээр буулган авч Аваргуудын лигт орох замаа заслаа. Цорын ганц гоолыг 84 дэх минутад Хенрик Андеасен оруулжээ. Динамо Загрем 4 – 1-ээр Шведийн Мальмог буулган авсан бол Израйлын Маккаби Хайфа Бельгийн Генк клубыг 2 : 1-ээр, Польшийн Висла Краков Киприйн АПОЕЛ-г 1 :0-ээр хожсон.
Хариу тоглолтууд 8 сарын 23, 24-нд явагдана.
loading...





hooe tanaih oligtoi holbombogiin medeelel oruulaachee medeegee oruulaachee
loading...
robben uneheer gaihaltai one assist one goal
i love bayern munchen
bayern niihan chadah bolno
loading...