loading...
2-р тойргийн талбайн эзэн Зүүнхараа Бамбар баг зочин Хүлэгүүд багийг хүлээн авч тоглолоо. Тоглолтын эхний хагасын 19 минутанд 7 номертой О.Ононгийн дамжуулалтаар 9 номертой Г.Төгөлдөр гоол хийж Зүүнхараа Бамбар баг тэргүүлж эхэллээ. 2-р хагаст аль аль баг нь гоол хийлгүйгээр 1:0 харьцаатай Зүүнхараа Бамбар баг анхны хожлоо авлаа.
Түүний дараа талбайн эзэн Дархан Хаан Хүнс баг энэ жилийн улсын аваргын алтан медальт Эрчим багтай таарч тоглолоо. Тоглолтын эхний хагасын 30 минутанд С.Гал-Эрдэнийн дамжуулалтаар Б.Бат-Эрдэнэ гоол хийлээ. Улмаар тоглолтын 2-р хагасын 54 минутанд Эрчим багийн хамгаалагч 15 дугаартай Б.Дагвасүрэн торгуулийн цохилтоос гоол хийж 2:0 харьцаатайгаар Эрчим баг тэргүүллээ. Гэвч 55 минутанд Дархан Хаан Хүнс багийн 9 дугаартай Г.Оюунбаатар гоол хийж тооны харьцааг 2:1 болгосон боловч Дархан Хаан Хүнс баг дахин гоол хийж чадалгүй хожигдол хүлээлээ.
Сэлэнгэпресс багийн 15-тангууд зочин баг болох Хоромхон багийг хүлээн авч тоглолоо. Эхний хагасын 9,22 минутанд Хоромхон багийн довтлогч 6 дугаартай У.Тэмүүлэн, 7 дугаартай И.Батболд 13,14,32 минутанд мөн 10 дугаартай Э.Лхагвасүрэн 26 дахь минутанд гоол хийлээ. Сэлэнгэпресс багийн 13 дугаартай Ч.Чинбүрд нэр төрийн 1 гоол хийснээр эхний хагас 6:1 харьцаатай өндөрлөлөө. 2-р хагасын 38 минутанд Хоромхон багийн 7 дугаартай И.Батболд, 45 минутанд 18 дугаартай М.Мөнгөнтулга гоол хийснээр 8:1 харьцаатайгаар Хоромхон баг хожлоо. Ийнхүү Сэлэнгэпресс баг бэлтгэл муу байгаагаа харууллаа.
Энэ жилийн Мазаалай баг дан 13 настангуудаа авч тоглосон нь туршлага хуримтлуулах зорилготой. Тэд Хаан Хүнс Титэм багийг хүлээн авч тоглолоо. 1-р хагасын 8 буюу 22 минутанд Хаан Хүнс Титэм багийн 13 дугаартай Б.Төгөлдөр гоол хийж тэргүүлж эхэллээ. 2-р хагасын 38 минутанд 9 дугаартай Э.Бат-Эрдэнэ, 14 дугаартай С.Сэргэлэн, 41, 70 дахь минутанд гоол хийснээр 6:0 харьцаатайгаар Хаан Хүнс Титэм баг илт давуу байдлаар ялалт байгууллаа.
U-17 Coca Cola Хүслийн Лиг
Талбайн эзэн Хоромхон баг UB United багийг хүлээн авч тоглолоо. Тоглолтын эхний хагасын 7 дахь минутанд UB United багийн ахлагч 10 дугаартай Э.Пүрэвдорж гоол хийж, тоглолтыг тэргүүлж эхэллээ. Гэвч удалгүй Хоромхон багийн энэ жилийн Улсын аваргын мэргэн бууч 9 дугаартай Э.Мөнхцэнгэл 23 дахь минутанд гоол хийснээр эхний хагас 1:1 харьцаатайгаар өндөрлөв.
2-р хагасын 48, 57 минутанд Э.Пүрэвдоржийн дамжуулалтаар 11 дугаартай Г.Нямаа, 65 минутанд 10 дугаартай Э.Пүрэвдорж дахин 1 гоол хийснээр 4:1 харьцаатай UB United баг Улсын аваргын алтан медальт Хоромхон багийг буулгаж авлаа.
Хараацай баг Зүүнхараа Бамбар багийг хүлээн авч тоглолоо. Эхний хагасын 14 минутанд Хараацай багийн 7 дугаартай Б.Дашням гоол хийлээ. Үүнээс удалгүй Зүүнхараа Бамбар багийн 9 дугаартай А.Цолмон 18 минутанд хариу гоол хийж тооны харьцааг 1:1 болгон тэмцүүллээ. 2-р хагасын нэмэлт минутанд Зүүнхараа Бамбар багийн 18 дугаартай Ч.Бат-Эрдэнэ гоол хийснээ анхны 3 оноогоо авлаа.
Сэлэнгэпресс, Хүлэгүүд багийг хүлээн авч тоглолоо. Тоглолтын эхний хагаст аль аль нь гоол хийлгүй тэмцээгээр өндөрлөсөн юм. Сэлэнгэпресс багийн 7 дугаартай Б.Тэнгис тоглолтын 33 минутанд шар хуудсаар торгууллаа. Тоглолтын 2-р хагасын 62 дахь минутанд Сэлэнгэпресс багийн 2 дугаартай Б.Баярдэлгэр гоол хийснээр Улсын аваргын мөнгөн медальт Сэлэнгэпрессчүүд анхны хожлоо авлаа.
Хаан Хүнс Титэм баг талбай дээрээ Дархан Хаан Хүнс багтай тоглолоо. Эхний хагасын 11, 14 дэхь минутанд Хаан Хүнс Титэм багийн 11 дугаартай Г.Ёндонжамц гоол хийж тус баг тэргүүлж эхэллээ. 24 дэхь минутанд Дархан Хаан Хүнс багийн 7 дугаартай Б.Цэрэнбаяр гоол хийснээр тоглолтын харьцаа 2:1 болж, Хаан Хүнс Титэм багийн ялалтаар эхний хагас өндөрлөлөө.
2-р хагаст Дархан Хаан Хүнс багийн тоглолт илт сэргэн удаа дараа аюултай довтолгоо хийж байлаа. Энэ ч амжилтад хүрч тоглолтын 69 дэхь минутанд Дархан Хаан Хүнс багийн 10 дугаартай П.Энхболд гоол хийснээр 2:2 харьцаатай болж гэрээ байгуулав.
loading...






