loading...
Тимоти Эхерн (Их Британи), 1885 – хөнгөн атлетик. 1908 оны олимпийн гурвын харайлтын аварга.
Жанни Ривера (Итали), 1943 – хөлбөмбөг. Шигшээ баг, Милан багийн тоглогч. 1968 оны Европын аварга, Европын аваргуудын цомын хошой аварга.
Владимир Гоголадзе (ЗХУ), 1964 – гимнастик. 1988 оны олимпийн аварга.
Шэннон Жонсон (АНУ), 1974 – сагсан бөмбөг. 2004 оны олимпийн аварга.
Брайан Волпенхайм (АНУ), 1976 – завь. 2004 оны олимпийн аварга.
Александр Михайлин (ОХУ), 1979 – жүдо. 2001 оны ДАШТ-ий хоёр алтан медальт
Эстебан Камбьяссо (Аргентин), 1980 – хөлбөмбөг. Шигшээ баг, Реал Мадрид, Интер багийн хагас хамгаалагч. 2003 оны Испаний аварга, Италийн олон удаагийн аварга.
Чой Мин Хо (Солонгос), 1980 – жүдо. 2008 оны олимпийн аварга.
Цезарь Дельгадо (Аргентин), 1981 – хөлбөмбөг. 2004 оны олимпийн аварга.
Ян Фродено (Герман), 1981 – триатлон. 2008 оны олимпийн аварга.
loading...



