Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг » Football news

GD Star Rating
loading...

Ньюкэслтэй хийсэн премьер лигийн нээлтийн тоглолтын үеэр Жой Бартоны хөл дээр санаатай гишгэсэн Александр Сонг 3 тоглолтоор бандууллаа. Түүнийг эзгүйд Буучид Ливерпуль, Манчестер Юнайтед, Соунси багуудтай тоглох юм. Гэхдээ тэрээр Аваргуудын лигийн Удинезетэй хийх хариу тоглолтонд оролцох боломжтой ажээ. Сонгийн багийн анд Жервиньо мөн тус тоглолтонд Бартоныг алгадаж улаан хуудас авсан учраас 3 тоглолт өнжинө.

***

Вольфсбургт уйтгартайхан сууж байгаа Бразил хагас хамгаалагч Диего Атлетико Мадридад шилжихэд ойрхон байна. Мадридын баг эхний байдлаар 4.3 сая фунтын санал хүргүүлээд байгаа бөгөөд харин Вольфсбургчууд энэ мөнгийг хоёр дахин нугалсан үнийг нэхэж байна. Диего хувийн зүгээс Атлетикогийн тавьсан саналыг зөвшөөрсөн бөгөөд одоо хоёр баг тохиролцох дутуу байна.

***
Энэ зун дасгалжуулагчаа сольсон Сери А лигийн ээлжит баг Женао боллоо. Тэд ерөнхий дасгалжуулагч Роберто Донадониг ажлаас нь чөлөөлсөн бөгөөд орлох хүнийг нь хайж эхэллээ. Италийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар эск Катаньягийн дасгалжуулагч Массимо Фиккаденти түүний халааг авахад ойрхон байна. Өнгөрсөн улиралд Женао Донадонигийн удирдлага дор 14-р байр эзэлсэн билээ.

***
Томас Хитцльспергер Бундеслигт эргэн ирж Вольфбург багтай гурван жилийн гэрээ үзэглэлээ. Вэст Хэм доод лиг рүү унасан учраас Хитцльспергер гэрээгээ цуцалж чөлөөт агент болоод байсан юм. Өдгөө 29 насай тэрээр өмнө нь Бундеслигийн Штутгарт багт 5 жил тоглож байсан билээ.

***
Арсене Венгерийн солилцоо наймаанд хангалттай мөнгө зардаггүй гэж шүүмжилдэг. Тэрээр Арсеналд ирснээсээ хойш 20 саяас дээш үнээр тоглогч авч байгаагүй. Харин саяхан Венгер зөв тоглогчоо олвол 40 саяыг зарцуулахад бэлэн хэмээн мэдэгдлээ. Хамгийн сүүлд Буучид Валенсиягийн хагас хамгаалагч Хуан Матаг авахаар 20 сая фунтын санал хүргүүлээд байгаа билээ

GD Star Rating
loading...
Football news, 9.5 out of 10 based on 8 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

10 Сэтгэгдэл

  1. Song says:

    Minii buruu bi … gehdee l Barton ah tsevuun shdee …

    GD Star Rating
    loading...
  2. bc says:

    Matag-n toloo manai chelsea 22 say dollar Valencia club-t ilgeesen bna

    GD Star Rating
    loading...
  3. barton says:

    bi zevuun bishee girvinho batsaan l odood bsiin uuchlaarai minii buruu ch bas baigaa

    GD Star Rating
    loading...
  4. shvvgch says:

    ta 2 hoyulaa zevuun song ulaan huudas za talbaigaas gar daa

    GD Star Rating
    loading...
  5. M says:

    фунд долларыг ижилхэн гэж боддог Челсигийн эргүү фанат амьхандаа илүү санал гэж хэлэх гээд байгаам байх даа.

    GD Star Rating
    loading...
  6. ddd says:

    22 chini baga baisan bn haruig ni ter darui \ vgvi \ gj ugsun bn kkk

    GD Star Rating
    loading...
  7. munkhuu says:

    ene chelsea mata gaar yah gj bn modric irkeed bhad

    GD Star Rating
    loading...
  8. YNWA says:

    erguutsen CHelsea Manu giin fanatuud zlaasai! Europe n hulbumbugt odoo Dollar g ashiglahiin genedee hahahah tegleech shaal hudlaa yum yariad Chelsea Modric g l ihed sonirhoj bgaa bolhoos harin Arsenaliin huvid Wenger heterhii…..

    GD Star Rating
    loading...
  9. chelsea says:

    hul bumbug meddeggui ym bol yah gej sait sait hesej yvdag ym be hereldeh gej ordog ymuu haashaa ym be.manai chelsead mata hergui ee yg l ballack shig hagas olj avah heregtei bna.ballackiig baih uyd ymar bailaa daa odoo ymar bna.

    GD Star Rating
    loading...
  10. Manchester United says:

    YNWA teneg gichii mini naana chini manugiin fanatuud yamar hamaatai yum, azgvi gichii chini, yadaj europa ligt toglodog bolchixood daraa n ManUg muul,

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: