Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бусад наадмууд, Шинжинь 2011 » “Универсиад”-ыг зохион байгуулагч орны баг тэргүүлж байна

GD Star Rating
loading...

БНХАУ-ын Шинжинь хотноо Дэлхийн Оюутны Спортын Зуны 26 дугаар Универсиад их наадам 8 сарын 12-ны өдрөөс эхлэн амжилттай зохион байгуулагдаж байна. Наадам ихээхэн сонирхол өрсөлдөөнтэй явагдаж байна. БНХАУ зохион байгуулагч улсын хувьд медалийнхаа чанар, тоогоор тэргүүлж байна.
Mедалийн үзүүлэлтээр Япон улсын тамирчид алт 15, мөнгө 15, хүрэл 22 нийт 52 медальтай 3дугаар байрт ба ОХУ-ын тамирчид алт 19, мөнгө 14, хүрэл 16 нийт 49 медальтай 2дугаар байрт, БНХАУ-ын тамирчид алт 19, мөнгө 10, хүрэл 13 медальтайгаар нэгдүгээр байранд явна.
Спортын гимнастикийн тэмцээн 8 сарын 13-16-ны өдрүүдэд Шинжинь хотын Баоян Гимнастикийн танхимд болж нийт 40 орны эрэгтэй 138, эмэгтэй 51 тамирчин өрсөлдсөнөөс Японы баг тамирчид 12 медаль, БНХАУ-ын тамирчид 8 медаль, Румын улсын тамирчид 5 медаль тус тус хүртэж эхний 3 байранд орсон байна.
Жудо бөхийн тэмцээн 8 сарын 13-16-ны өдрүүдэд болж эрэгтэй, эмэгтэй баг тамирчид тус 7 жингийн төрөлд өрсөлдсөнөөс багийн дүнгээр эмэгтэй төрөлд Японы баг тамирчид алтан медалийн эзэд болсон бол, БНХАУ-ын баг мөнгө, хүрэл медалийг Франц, Польш улсын баг тамирчид хүртжээ. Харин эрэгтэй эхний гурван байрыг Япон-алт, Франц-мөнгө, Украйн, БНСУ-ын баг тамирчид хүрэл медалийн эзэн боллоо.
Медаль олон хүртсэн орнуудын жагсаалтанд Литва улсын баг эхний 7 дугаар орж байгаа нь спортын мэргэжилтнүүдийн сонирхлыг татсан содон үйл явдал болж байна. Казакстан зэрэг зарим олон орны багууд ямар нэгэн медаль хүртэж чадахгүй дээд тал нь 4 дүгээр байранд орж аз, одгүй явна. Харин Монголын баг тамирчид 1 мөнгөн медөль хүртсэн амжилтаар шилдэг 30 орны тоонд багтан орсон юм. Монголын баг шатар, буудлагын спорт дээр их найдлага тавьж байна.

GD Star Rating
loading...
"Универсиад"-ыг зохион байгуулагч орны баг тэргүүлж байна, 9.5 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: