Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, МанЮ » Видич “удна”, Рио “удахгүй”

GD Star Rating
loading...

Манчестер Юнайтедийн бэртлийн тухай шинэ мэдээ дуулдлаа. Премьер лигийн нээлтийн тоглолтонд бэртэл авсан Неманья Видич дээд тал нь 5 долоо хоног тоглож чадахгүй болсон тухай Сер Алекс Фергусон мэдээллээ. Харин 6 долоо хоног талбайд гарахгүй гэгдэж байсан Рио Фердинанд Арсеналтай хийх 3-р тойргийн тоглолтонд бэлэн болно гэж тэрээр ярьсан.

“Өнгөрсөн долоо хоногт бид Риогийн бэртлийн нилээд хүнд гэж бодож байлаа. Харин Видичийнх гаднаас нь харахад гайгүй юм шиг байсан. Харин нарийн шинжилгээ хийсний дараа бүх зүйл эсрэгээрээ болох нь тодорхой болсон. Видичийн хөлийн булчин эвгүй болсон учраас 4-өөс 5 долоо хоног тоглож чадахгүй байх. Харин Риогийнх санасныг бодвол гайгүй байсан. Түүнийг хурдан эргэж ирэх болсонд бид баяртай байна” гэжээ.

Юнайтед даваа гаригт Тоттенхэмтэй хүндхэн тоглолт хийнэ. Үүний дараа тэд Арсенал, Болтон, Челси багуудтай дараалан тоглох юм.

Рафаел улирлын өмнөх бэлтгэлийн үеэр мөрөндөө бэртэл авч 10 долоо хоног тоглох боломжгүй болсон. Фергусон энэ талаар “Рафаелийн хагалгаа энэ долоо хоногт болно. Их сонин байдлаар бэртэл авсан л даа. Бөмбөг таслаад газар унахдаа мөрөөрөө уначихсан. Тэгээд босч чадахгүй болохоор нь бид очтол хүнд бэртэл авчихсан байсан”  гэжээ.

Мөн Чичарито, Луйс Валенсия, Эвра нар бэлтгэлдээ гарсан гэнэ.

GD Star Rating
loading...
Видич "удна", Рио "удахгүй" , 8.0 out of 10 based on 9 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. hERERA says:

    Юнайтэд Ман Ю тай тоглоно гэж бичиж хараарай

    GD Star Rating
    loading...
  2. Red Devil says:

    Glory Glory Man Utd!!! Rio, Vidic, Ewans, Jones & Smalling!!!

    GD Star Rating
    loading...
  3. ene 2 ymar mal ve neg ni united tai toglono ch geh shig nogodoh ni uchirgui bhan ner bichchihdeg nasan erguu dagznud!

    GD Star Rating
    loading...
  4. MaNu FaNaT says:

    hund hund togloltuud huleej bndaa Vidic hurdan irehgui bol hamgaalaltand tom zai bndaa gehdee Smalling Evra Evans Jones nar sain zaluuchuud shu

    GD Star Rating
    loading...
  5. Mr.United says:

    Onoodorin togololt Edu TV r garah um boluu medeh hun bna? oor yamar suvgaar yor n garah um bol?

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: