Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 5.Олимпизм, Бусад наадмууд, Шинжинь 2011 » Мэргэн буучид медалийн буухиаг үргэлжлүүллээ

GD Star Rating
loading...

БНХАУ-ын Шинжинь хотноо энэ сарын 12-23-ны өдрүүдэд  Дэлхийн оюутны зуны 26 дугаар Универсиад наадам зохион байгуулагдаж байгаа билээ. Тус наадамд манай улсын баш тамирчид спортын 12 төрөлд өрсөлдөж байна. Шинжиний Универсиад их наадмын анхны алтан медалийг жудо бөхийн 60 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн ОУХМ О.Чинбат авсан бол өнөөдөр 2 дахь мөнгөн медалийг ОУХМ С.Адилбиш дасгалжуулагчтай буудлагын эрэгтэй баг тамирчид хүртлээ.

Буудлагын тэмцээнд манай баг тамирчид хэрхэн оролцож буй талаархи мэдээллийг танилцуулахад өчигдөр болсон хийн гар бууны 10 м-т 18 улсын тамирчид оролцсоноос ОУХМ Д.Бишрэл 593,  Н.Баяраа 594, Д.Ганзориг 582 оноо авсан. Харин эмэгтэйчүүдийн хувьд 40 буудаж 400 онохоос ОУХМ Ч.Нарантуяа 391, ОУХМ О.Янжинлхам 393, Ө.Саранцацрал 393 онож 7 дугаар байранд орсон.

Гар бууны төрөлд Э.Даваахүү 536, Д.Мөнх-Эрдэнэ 516, Э.Бадамгарав 515 оносон бөгөөд энэ төрөлд Хятадын баг алтан медалийн эзэд болж мөнгө, хүрэл медалийн эздээр БНСУ, Польшийн баг тодорлоо.

Өнөөдөр буюу 19-ний өдөр болсон урт бууны 50 м-ийн хэвтээ байдлаас буудах 60 сумны төрөлд Д.Бишрэл 593, Д.Ганзориг 591, Н.Баяраа 589 онож нийлбэр оноогоор 1773 оноо авч мөнгөн медаль авлаа. Энэ төрөлд Белорусь улсын баг мөн 1773 оноо авч алтан медаль, Швед улсын баг 1769 оноогоор хүрэл медаль хүртсэн.

Эмэгтэйчүүдээс Ч.Нарантуяа 588, Я.Заяа 589, О.Янжинлхам 582 онож багаараа 18 орноос 6 дугаар байрт орсон байна.

Маргааш манай тамирчид хийн гар бууны төрөлд өрсөлдөх болно.

GD Star Rating
loading...
Мэргэн буучид медалийн буухиаг үргэлжлүүллээ, 9.5 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. Bayanaa says:

    Niitelj bga hvn n niizlel ee zov bichelde bag tamirchid gedegiig bash gd bichetsen biin za ene yahav gj bodohod Shinjianii ih naadmiin anhnii altan medaliig judo bohiin 60kg.n jind barildsan Chinbat mongon medaliig avsan bol gj yu gsn ug um be bicheseniihee daraa ahin neg shalgaj bailda

    GD Star Rating
    loading...
  2. balzak1213 says:

    nice

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: