Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Байерн Мюнхен, Боруссия Дортмунд, Вердер Бремен, Вольфсбург, Германы хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Хамбург, Шальке 04 » Бундеслиг 3-р тойрог : Боруссия Мөнхенгладбах хүснэгтийг тэргүүлэгч

GD Star Rating
loading...

Вольфсбург -Боруссия Мөнхенгладбах  4:1

Дөрөвхөн сарын өмнө лигээс уруудхад тун ойрхон байсан  Гладбахчууд  Баасан гарагт гуравдугаар тойргын эхний тоглолтонд Вольфсбургийг 4:1 хожиж хүснэгтийн тэргүүнд залрав.

Феликс Магатын худалдан авалт үргэлжилж,  шинэ тоглогчдоор хүчээ зузаатгасан хэдий ч  баг нь хожигдсоор байна.

Улирлын нээлтийн тоглолтыг урамтай сайхан эхлүүлж,  Байерн Мюнхенийг  1:0 –ээр нугалж  шуугиан тарьсан Гладбахчууд бахдам сайхан  тоглолт үзүүлэв. Германы  залуу  авьяасын нэг Марко Ройс (15,67) хоёр гоол оруулж, нэг торгуулийн цохилт авчирч гол тоглолтын баатар боллоо.

Лхагва гарагт Вольфсбургт ирсэн Томас Хитцлспергер гарааны бүрэлдхүүнд багтаж тоглосон. Гэхдээ хуучин шигшээ багийн тоглогч анхны гараандаа амжилт олсонгүй. Вольфсбург Хасабегийн (13) гоолоор тоглолтыг хошуучилж эхэлсэн боловч ердөө хоёрхон минутын дараа Симон Каерын болчимгүй алдааг ашиглан  Гладбахын Бобадила бөмбөгийг  Марко Ройсд дамжуулан  тооны харьцааг тэнцүүлэв.  Энэхүү гоол нь тоглолтыг салхийг эргүүлсэн юм. Дараагаар нь Хасан Салихамичичийн оронд талбайд гарсан Михаэль Шульце  Марко Ройсыг 16 дотор унагааж торгуулийн цохилт болов.  Гладбахын багийн ахлагч  Диймс торгуулийн цохилтын гоолоор  Гладбахчууд хошуучилж эхэлсэн бөгөөд нэгдүгээр үе өндөрлөхөөс өмнөхөн Бобадила булангын цохилтыг мөргөж тооны харьцааг 3:1 болгожээ. Хоёрдугаар үед Чононуудын  довтолгооноос харах үзэх юу ч  гарсангүй . Тэдний хамгаалалт эхний үеийг бодвол сайжирсан гэхдээ тоглогчдын  хөдөлгөөн асар удаан байлаа. Ялангуяа хамгаалагчид үнэхээр сул, хурд хүчээр  илт дутмаг байсан нь Гладбахчуудад хөнгөхөн зууш болж байв. Талбайн эздийн довтолгоо зогсолтгүй үргэлжилж Беналиогийн хаалгыг үе үе бөмбөгдөж байв . Ер нь  Вольфсбургийн Беналио багтаа хамгийн шилдэг нь байсан гэж болно. Тэрээр илүү олон бөмбөг орох боломжуудыг тасалсан юм. Ингээд Марко Ройс тоглолтын  сүүлийн гоолыг оруулж цэг тавив.

БОРУССИЯ М – ВОЛЬФСБУРГ – 4:1 (3:1)
Хасэбэ, 12 (0:1). Ройс, 15 (1:1). Дэмс, 32-с 11 м  (2:1). Бобадилья, 45 (3:1). Ройс, 67 (4:1).
Боруссия М Вольфсбург
 Марк-Андре тер Стеген  Диего Бенальо
 Тони Янчке  Макото Хасэбэ
 Ховард Нордтвейт  Симон Кьяер
 Бонфим Данте  Марко Русс
 Филип Дэмс  Марсель Шефер
 Торбен Маркс  Жозуе, 84
 Роман Нойштэдтер  Кристиан Треш
 Марко Ройс, 88  Томас Хитцльспергер
 Хуан Аранго  Хасан Салихамижич, 23
 Майк Ханке, 86  Марио Мандцукич, 58
 Рауль Бобадилья, 81  Патрик Хельмес
Сэлгээ
 Мэтью Леки, 81  Михаэль Шульце, 23
 Жошуа Кинг, 86  Сержан Лакич, 58
 Патрик Херманн, 88  Робин Кнохе, 84

Шар хуудас

 Майк Ханке, 39  Михаэль Шульце, 31
   Марко Русс, 43

Байерн Мюнхен- Хамбург 5:0

Энэ өдөр Аллианц Аренад цугласан үзэгчид Байерны  гайхалтай тоглолтын амьд гэрч болсон юм.

Дасгалжуулагч Юп Хайнкес гараанд Тимошук болон Даниэль фан Бойтон нарыг гаргасан оносон шийдвэр болов. Хуучин Хамбургт хүчин зүтгэж байсан Даниэль фан Бойтон (13) тоглолтын салхийг хагалсан бөгөөд  Тимошук хамгаалалтанд өөрийн үүргээ сайн гүйцэтгэж байлаа. Эхний гоолоос  тун удалгүй Франк Рибери (17)  тооны харьцааг 2:0 болгож ердөө 20 минутын дотор Ханза хотынхон маш хүнд байдалд оров. Гэхдээ Байернчуудын санаа  амарсангүй. Роббен (34)  Ярослав Дробнигийн хаалгыг мялааж  3:0 болгож нэгдүгээр үе өндөрлөв. Байерн тоглолтын санаачилгыг 100 хувь гартаа авч чаджээ. Хоёрдугаар үед Хамбургийн унтаа байдал үргэлжилсэн хэвээр байсан ба Марио Гомес болон Мюллер нарын довтолгооны хослолоос  Гомес тоог 4:0 болголоо. Хамбургийн дасгалжуулагч Михаэль Оннинг хожигдолтойгоо эвлэрч багийн тоглолт нь хэрхэн сүйрч буйг гунигтайхан харж суулаа. Мөн багийн удирдлагуудын тавгүй царай  ямархуу  бухимдалтай  байгаа бүрнээ илтгэж байв. Тоглолт цааш үргэлжилсээр Хамбургчууд ямар арга хэрэгтэйг ухаарах сөхөөгүй бөмбөгний араас хөөцөлдсөөр байв.

Гомес болон Роббен нар сэлгээнд сууж өнгөрсөн улирлын турш бэртэлтэй байсан Ивица Олич талбайд гарч ирсэн юм. Олич өмнө Хамбургээс Бундеслигийн анхны гараагаа хийж байсан тоглогч юм. Тэрээр тоглолтын 80 дахь минутад  тооны харьцааг 5:0 болгож , харамсалтай нь өөрөө бэртэл авав.

Байерн Мюнхен тоглолтын хэмнэлдээ орвол   ямаршуу хүчтэйг   Хамбургтай хийсэн тоглолтоор харуулав. Тэдний эндээс  олсон гол  амжилт нь гоолын үр дүнд  бус харин эхэлсэн довтолгоогоо бүрэн дуусгаж  чадаж байсанд оршино.

БАЙЕРН- ХАМБУРГ – 5:0 (3:0)
Ван Бюйтен, 13 (1:0). Рибери, 17 (2:0). Роббен, 34 (3:0). Гомес, 56 (4:0). Олич, 80 (5:0).
Байерн Хамбург
 Мануэль Нойер  Ярослав Дробны
 Марсио Рафинья  Деннис Дикмайер, 67
 Даниэль Ван Бюйтен  Майкл Мансьенн
 Хольгер Бадштубер  Жеффри Брума
 Филипп Лам  Деннис Аого
 Анатолий Тимощук  Хайко Вестерманн
 Бастиан Швайнштайгер  Давид Яролим
 Арьен Роббен, 66  Марсель Янсен
 Томас Мюллер  Томас Ринкон
 Франк Рибери, 71  Сон Хюн Мин, 87
 Марио Гомес, 76  Гекхан Торе, 68
Сэлгээ:
 Давид Алаба, 66  Роберт Теше, 67
 Ивица Олич, 71  Гойко Качар, 68
 Нилс Петерсен, 76  Эльеро Элиа, 87

шар хуудас:

 Анатолий Тимощук, 48  Деннис Аого, 7
 Марсио Рафинья, 70  Хайко Вестерманн, 32
   Майкл Мансьенн, 37
   Марсель Янсен, 56

Ханновер 96- Херта Берлин

Энэ хоёр баг нийт таарч тоглосон тохиолдлуудын ихэнхи  тоглолтонд нийслэл хотын баг ялалт байгуулж байжээ. Хамгийн сүүлд 2010 оны нэгдүгээр сард Берлинчүүд Нидерзаксений  цэнгэлдэхэд Ханноверчуудыг 3:0 ээр буулган авч байсан билээ.

Энэ удаад хэдхэн хоногын өмнө Европын лигт Испанийн Севильяаг хожиж урам орсон Ханноверчууд ялалт байгуулж 42 жилийн дараа анх удаа хүснэгтийг тэргүүлэх зорилготой байлаа. Херта багийн хувьд 2-р Бундеслигийн аварга болж Бундеслигд дэвшин тоглосон үеэс нэг хожигдож мөн тэнцсэн үзүүлэлттэй талбайд гарсан юм.

Тоглолтын эхлэл хоёр багийн жижиг алдаануудаас болж олон удаа тасалдаж байлаа. Ерөнхийдөө аль аль багийн тоглолт зөв гольдрилдоо орохгүй байв. Гэхдээ Ханноверчуудын довтолгоо илүү үр дүнтэй болж байсныг дурдах нь зүйтэй. Ингээд тоглолтын нэгдүгээр үеийн төгсгөл хэсэгт Сержио Пинто (33)  чөлөөт цохилтоор Хертагийн хаалганд гоолдов. Энэ улиралд Байерн Мюнхенээс  ирсэн хаалгач Томас Крафтийн босгосон хана найдвартай байсангүй.

Тоглолтын хоёрдугаар үе Ханноверийн давамгай байдлаа хадгалж чадсаар байв. Хертагийн дасгалжуулагч Маркус Бабел  сэлгээгээр Ласогог оруулсан нь оновчтой шийдвэр болж  залуу тоглогч Ласого (83)   тооны харьцааг тэнцүүлж чадав. Гэвч тоглолт өндөрлөх болоогүй байлаа. Ханноверийн зогсолтгүй дайралтуудын үр дүнд чөлөөт цохилтыг хийх эрх олж авав. Ингээд дөнгөж сэлгээгээр орж ирсэн Кристиан Пандер цохилтыг Томас Крафтын хаалгыг чиглүүлэн цохиж гоолдож чадлаа . Үнэхээр гайхалтай цохилт гэвч шүүгч бөмбөгийг тооцсонгүй. Хажуугын шүүгч Ханноверийн Дидер Я Конаныг эсрэг талын тоглогчид алдаа хийсэн гэж үзжээ. Харамсалтай нь удаашруулсан бичлэгээс ямар ч алдаа ямар ч отон тоглолт байгаагүй нь илт байв. Өнгөрсөн тойрогт шүүгч нарын алдаанаас Вольфсбургчууд хохирсон бол энэ удаа Ханноверын хүснэгтийг тэргүүлэх сайхан боломжийг шүүгч үгүй хийлээ.

 

ХАННОВЕР – ХЕРТА – 1:1 (1:0)
Пинто, 33 (1:0). Ласогга, 83 (1:1).
Ганновер Герта
 Рон-Роберт Цилер  Томас Крафт
 Стивен Черундуло  Кристиан Лелль
 Карим Хаги  Майк Франц
 Эммануэль Погатец  Андре Миятович
 Кристиан Шульц  Леван Кобиашвили
 Мануэль Шмидебах  Андреас Оттль
 Серхио Пинту  Петер Нимайер, 75
 Ларс Штиндль  Раффаэл
 Константин Рауш, 68  Тунай Торун, 61
 Мохаммед Абделлауе, 60  Патрик Эберт
 Ян Шлаудрафф, 77  Адриан Рамос
Сэлгээ:
 Дидье Конан, 60  Пьер-Мишель Ласогга, 61
 Кристиан Пандер, 68  Никита Рукавица, 75
 Мориц Штоппелькамп, 77  

Шар хуудас

 Серхио Пинту, 71  Андре Миятович, 36
   Патрик Эберт, 45
   Тунай Торун, 59
   Пьер-Мишель Ласогга, 83
   Кристиан Лелль, 85
   Майк Франц, 90

 

Боруссия Мөнхенлгладбах 13 жилийн дараа анх удаа хүснэгтийг тэргүүлж байна.

Гуравдугаар тойрогт нийт 33 гоол оржээ.

Энэ тойргын тоглолтонд 4 сэлгээгээр орж ирсэн тоглогч гоолдсон нь эхний хоёр тойргоос нэг дахин илүү байна.

Шүүгчид өмнөх тойргын тоглолтуудын адил нэг шар,  улаан хуудасны торгууль оноожээ. Харин шууд улаан хуудасыг одоогоор ямар ч тоглогч аваагүй байна.

Раул Бобадила энэ улирлын 50 дахь гоолыг оруулав.

Марко Марин Фрайбургийн эсрэг 12,93 км гүйж, 3 гоолын дамжуулалт өгчээ.

Фрайбургийн Папис демба Сиссе 4 гоолтой мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байна.

Хүснэгт

М  Клуб И В Н П Мячи Очки
1  БОРУССИЯ М 3 2 1 0 6-2 7
2  ХАННОВЕР 3 2 1 0 5-3 7
3  БАЙЕРН 3 2 0 1 6-1 6
4  ШАЛЬКЕ 04 3 2 0 1 9-6 6
5  ВЕРДЕР 3 2 0 1 7-4 6
6  БОРУССИЯ Д 3 2 0 1 5-2 6
7  ХОФФЕНХАЙМ 3 2 0 1 4-2 6
8  МАЙНЦ 3 2 0 1 6-5 6
9  БАЙЕР 3 2 0 1 2-2 6
10  ШТУТГАРТ 3 1 1 1 4-2 4
11  ВОЛЬФСБУРГ 3 1 0 2 4-5 3
12  НЮРНБЕРГ 3 1 0 2 2-4 3
13  ХЕРТА 3 0 2 1 3-4 2
14  АУГСБУРГ 3 0 2 1 3-5 2
15  КАЙЗЕРСЛАУТЕРН 3 0 2 1 2-4 2
16  ФРАЙБУРГ 3 0 1 2 6-9 1
17  ХАМБУРГ 3 0 1 2 3-10 1
18  КӨЛЬН 3 0 1 2 2-9 1

 

 

 

 

БОРУССИЯ М : ВОЛЬФСБУРГ 4:1 (3:1)
БОРУССИЯ Д : НЮРНБЕРГ 2:0 (0:0)
БАЙЕРН : ХАМБУРГ 5:0 (3:0)
ВЕРДЕР : ФРАЙБУРГ 5:3 (2:1)
ШТУТГАРТ : БАЙЕР 0:1 (0:1)
АУГСБУРГ : ХОФФЕНХАЙМ 0:2 (0:1)
КЕЛЬН : КАЙЗЕРСЛАУТЕРН 1:1 (1:1)
МАЙНЦ : ШАЛЬКЕ 04 2:4 (2:0)
ХАННОВЕР : ХЕРТА

 

 

GD Star Rating
loading...
Бундеслиг 3-р тойрог : Боруссия Мөнхенгладбах хүснэгтийг тэргүүлэгч, 10.0 out of 10 based on 7 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. jaal says:

    tanaih oloigtoi shine medeelel oruulaachee ajlaa hiigeechee medeegee hurdan shuurhai oruulj baigaach.

    GD Star Rating
    loading...
  2. Hurdanstore says:

    Энэ сайт премьер лигийг шууд дамуулж байгаа бололтой: http://hurdanstore.com/

    GD Star Rating
    loading...
  3. shuumj says:

    hooe tanaih medee oruulaachee ajlaa oligtoi hiigeechee goe goe medeelel garsan bna sh de medee oruulaachee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: