loading...

Арсенал, Бенфика Лиссабон, Олимпик Леон, Викториа Пилсэн, Бате Борисов багууд хэсгийн тоглолтонд оролцох эрхээ авцгаалаа.
Арсенал аваргуудын лигийн хэсгийн тоглолтонд шалгаран үлдлээ. Хариу тоглолтонд Арсена Венгерийн залуус Италийн Удинезэ Калчио багийг 2:1 харьцаатай хожив. Өмнөх тоглолтонд тэд Италичуудыг 1:0 ээр хожсон юм. Ингэснээр “Gunners” 14 дэх удаагаа дарааллан европын дээд зиндаанд шалгаран үлдэж байна .
Ди Наталегийн (39) гоолоор Удинезэ тоглолтыг хошуучилж эхэлсэн бөгөөд Робин фан Перси (55) болон Тео Уалкот (69) нар тоглолтын хувь заяаг Венгерийн багт эргүүлж чадсан юм. Франц дасгалжуулагч эхний тоглолтонд үзэгчдийн суудлаас багийнхаа тоглолтыг үзэх торгууль хүлээсэн юм. Ингээд хариу тоглолтонд дасгалжуулагчийн байрандаа залрах байсан боловч туслах дасгалжуулагчтайгаа гар утсаар харилцсан гэдэг үндэслэлээр дахин үзэгчдийн эгнээнд суух болжээ.
Арсеналаас гадна Португалийн Бенфика Лиссабон Недерьландын Твенте Энтшедег 3:1 ( талбай дээрээ ) болон 2:2 харьцаатай хожсон нийлбэр дүнгээр аваргуудын лигт хүч үзхээр боллоо. Тэд мөн 12 дахь удаагаа хэсгийн тоглолтонд шалгаран үлдэж байна.
Францын аварга Олимпик Лион ОХУ-ын хошой аварга Рубинь Казантай 1:1 –ээр тэнцэж цаашид тоглох эрхээ өвөртөлж чадав. Францчууд өмнөх тоглолтонд оросуудыг 3:1 харьцаатай буулган авсан юм.
Чехийн аварга Викториа Пилсен баг анх удаагаа аваргуудын лигт хүч үзэх гэж байна. Тэд Данийн ФЦ Копенгаген багийг талбай дээр нь 3:1 илт давуу хожсоны дараа нутагтаа 2:1 харьцаагаа хожиж гайхалтай амжилт үзүүлэв.
Түүнчлэн Беларусийн Батэ Борисов клуб австрийн Штурм Грассийг мулталж чадлаа. Австричууд Беларусьд айлчлан тоглохдоо 1:1 харьцаатай тэнцсэн бөгөөд өөрийн талбайдаа 0:2 –ээр хожигджээ.
Мягмар гарагт Германы үнэмлэхүй аварга Байерн Мюнхен болон ФЦ Вильреал багууд аваргуудын лигт ямар ч торох зүйлгүй шалгарч чадсан бол, Киприйн 21 удаагийн аварга Апоел Никосиа , Хорватийн аварга Динамо Загреб түүнчлэн Бельгийн КРС Генк багууд шалгаран үлдсэн юм.
Аваргуудын лигийн сугалаа Пүрэв гарагийн үдэш Монте Карлод орон нутгийн цагаар 18:00 эхлэнэ.
| ЛИОН (Франц) – РУБИН (Казань, ОХУ) – 3:1, 1:1 |
| БАЙЕРН (Герман) – ЦЮРИХ (Швейцарь) – 2:0, 1:0 |
| АРСЕНАЛ (Англи) – УДИНЕЗЕ (Итали) – 1:0, 2:1 |
| ТВЕНТЕ (Холланд) – БЕНФИКА (Португал) – 2:2, 1:3 |
| ОДЕНСЕ (Дани) – ВИЛЬЯРЕАЛ (Испан) – 1:0, 0:3 |
|
|
|
|
| БАТЭ (Беларусь) – ШТУРМ (Австри) – 1:1, 2:0 |
| КОПЕНГАГЕН (Дания) – ВИКТОРИЯ (Пилзен, Чех) – 1:3, 1:2 |
| ДИНАМО (Загреб, Хорват) – МАЛЬМӨ (Швед) – 4:1, 0:2 |
| МАККАБИ (Хайфа, Израиль) – ГЕНК (Бельги) – 2:1, 1:2 (по пен. 1:4) |
| ВИСЛА (Краков, Польш) – АПОЭЛ (Кипр) – 1:0, 1:3 |
loading...




одоо манай real энэ жил түрүүлэх болно роналдо угаасаа ална за
loading...
Group A. Barcelona – AC Milan – Man City – B.Dortmund. gevel mon alav aa
loading...
ENE UURIINHUU DURGUI BAGUUDIIG BICHTSIIMUU HAISHAIN BODVOL MANU-G DEMJDEG NOHOIN BOOV BHAA. MANU-GIIN ERLEGUUD NI BNASHD
loading...
Дортмунд үхлийн хэсэгт таараасай тэгвэл жинхэнэ зүйл эхлэнэдээ
loading...
http://sportmn.blogspot.com/2011/08/1-2011-08-26-to-2011-08-29.html
loading...
barca ac milan hoyor hesgee tolgoilno damba aa ugaasaa b_dortmund orson heseg uhliin heseg baih bolno dortmund 3 yum uu 4-p sagsnaas sugalagdana
loading...
ac milan-inter milan-manchester united-chelsea-arsenal-barcelona-bayern munchen-lyon baguud hesgee tolgoiloh baihaa daa real madrid 2-p sagnaas garah baih harin iim sugalaa taarchihval yamar bna daa AC MILAN REAL MADRID BORUSSIA DORTMUND MANCHESTER CITY ene huvilbar bolomjtoi shuu sugalaag harj l baiya ARSENAL URAGSHAA
loading...