loading...

Испанийн эзэн хааны Реал Мадрид D хэсгийг толгойлж байна. Динамо Загреб 12 жилийн дараа анх удаа дээд зиндаанд хөл тавьж байгаа бөгөөд эхний тоглолтоо Реал Мадридын эсрэг хийнэ.
Эмилио Бутрагено Реал Мадрид
Бид сүүлийн жилүүдэд Лионы эсрэг тогтмол тоглож байсан ба энэ үргэлж хэцүү аялал болдог байсан. Бид тэнд хожиж үзээгүй . Тэд маш хүчтэй хамгаалалттай , түүнээс гадна тэд өрсөлдөх чадвар сайтай, эрч хүчтэй. Аякс хэдийгээр өнгөрсөн улиралд Лиус Скуарезийг явуулсан ч сүүлийн жилүүдэд сайжирч байгаа баг. Динамо өөрийн үнэнч фенүүдийн дэмжлэг сайтай, гэртээ маш сайн тоглодог баг.
Рөме Гарде Лионы дасгалжуулагч
Бидний зорилго сүүлийн16 –д үлдэх. Мэдээж Мадрид хэсэгтээ хамгийн топ баг нь. Тэд бол аймшигтай хүчтэй, асар их хүндлэгдсэн дасгалжуулагч Хосе Муриньо болон бидний сайн танил Карим Бензема бий. Бусад хоёр багаас хүлээцтэй тоглолтыг хүлээж байна. Аякс Недерьланд маягаар тоглодог, одоогоор лигтээ маш олон гоол оруулж байгаа. Динамо Загреб ч мөн ялгаагүй хөлбөмбөг сайн тоглож чадна.
Франк де Боер Аякс багийн дасгалжуулагч
Энэ бол там мэт хүнд ажил болно. Мадрид , Лион хоёр үргэлж 16 –д шалгарч байсан гайхалтай багууд. Аякс өнгөрсөн улиралд Реалд 0:4 –өөр хожигдсон. Бид хариугаа авах уу гэжүү? Мэдээж хэрэг. Хэрэв бид хэсгээсээ гарч чадвал сайхан хэрэг л дээ, гэхдээ бид эхлээд хүлээх хэрэгтэй. Бид өөрсдийн давуу талаа ашиглаж чадвал бусад багуудыг хүнд байдалд оруулж болно. Энэ нь хэцүү , гэхдээ ямар ч тэвдэх зүйл үгүй.
Крунослав Юричич Динамо Загреб багийн дасгалжуулагч
Бид Реал Мадридтай таарлаа, үүнээс илүү зүйл Динамод таарахгүй байх байсан бизээ. Миний мөрөөдөл биелэлээ оллоо, юу гэхээр би Хосе Муриньо болон Реал Мадридийн эсрэг заавал тоглохыг хүсэж байсан. Миний тоглогчид энэ хэсэгт тоглохдоо тун таатай байх болно, энэ бол гайхалтай. Одоогоор би ямар ч таавар хэлэхийг хүсэхгүй байна. Одоо зөвхөн энэ сайхан мөчийг мэдэрч , хожим өрсөлдөгчдийнхөө мэдээллийг цуглуулах болно. Түүний дараа өөрсдийн боломжийн талаар тооцоолно.
| РЕАЛ (Мадрид, Испани), ЛИОН (Франц), АЯКС (Холланд), ДИНАМО (Загреб, Хорват). |
|
|
| N | Баг | Т | Хожил | Тэнцээ | Хожигдол | Гоол | О |
|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | |
0 | 0 | 0 | 0 | - | 0 |
| 2 | |
0 | 0 | 0 | 0 | - | 0 |
| 3 | |
0 | 0 | 0 | 0 | - | 0 |
| 4 | |
0 | 0 | 0 | 0 | - | 0 |
Тоглолтуудын хуваарь
|
14 .9 |
Динамо Зг – Реал Мадрид |
|
14.9 |
Аякс – Лион |
|
27 .9 |
Реал Мадрид – Аякс |
|
27 .9 |
Лион – Динамо Зг |
|
18 .10 |
Реал Мадрид – Лион |
|
18 .10 |
Динамо Зг – Аякс |
|
2 .11 |
Лион – Реал Мадрид |
|
2 .11 |
Аякс – Динамо Зг |
|
22 .11 |
Реал Мадрид – Динамо Зг |
|
22 .11 |
Лион – Аякс |
|
7 .12 |
Аякс – Реал Мадрид |
|
7.12 |
Динамо Зг – Лион |
loading...




yag hvsnegt deer bgaa bairlalaar 16d shalgarna
loading...
real madrid lyoniig talbai deer n hojij chaddaggui tsaashid ch chadahgui azgui bag azguigeeree duusna 8 nd real orno gedeg ulger baihdaa lyon uragshaa
loading...
Real ene jil bur l huchirheg bolson heseg dotoroon yu husseneen hiine biz Lion Ajax hen n 2-oor we? gedeg l asuult bna Real-aas tsentsee awch chadsan bag n l 2 garah bolow uu daa
1-eer Real
2-oor Lion Ajax
loading...
http://sportmn.blogspot.com/2011/08/1-2011-08-26-to-2011-08-29.html#comments
taavart temtseen shagnaltai
loading...
Franv gej estoi tolgoi ni ergetsen gar bnaa
loading...