loading...
МҮБХ үндэсний соёлын үнэт өв болох монгол бөхөө дэлхийн дээд амжилтын Гиннесийн номд бүртгүүлэхээр 4096 бөхийн барилдаан зохиох гэж байгаа билээ. Уг барилдааны бүртгэлийн нээлтийн ажиллагаа өчигдөр Монгол бөхийн өргөөний гадаа боллоо. 4096 бөхийн бүртгэлийн нээлтэнд МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж, дэд тэргүүн Д.Данзан, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын арслан П.Дагвасүрэн, Б.Ганбаатар, улсын шинэ залуу гарьд Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй хүндэт зочид оролцов.
Энэ үеэр дархан аварга Б.Бат-Эрдэнэ уг барилдаанд зодоглохоо албан ёсоор мэдэгдсэн нь онцлох мэдээний нэг байлаа. Бөхчүүдийн болон дэмжигчдийн гэсэн хоёр бүртгэл зэрэг эхэлсэн бөгөөд дэмжигчдийн бүртгэлд хамрагдсан хүмүүс тодорхой хэмжээний мөнгө хандивласнаар Монгол бөхөө Гиннесийн номонд бүртгүүлэх их үйлст гар бие оролцож, МҮБХ-ноос эрхлэн гаргах номонд зурагтайгаа хамт бичигдэх юм.
Энэхүү нээлтийн ёслолд оролцсон дархан аварга Б.Бат-Эрдэнэ, МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж, Д.Данзан болон бусад олон хүн дэмжигчдийн бүртгэлд бүртгүүлж, салхийг нь хагалсан бол барилдах бөхчүүдийн бүртгэлийн салхийг дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй бөхчүүд хагалсан юм.
loading...




ЭНЭ ШОДОЖ БАРИЛДДАГГИЙГ БОЛЬМООР БАЙНАА. 10-20 МИН БАРЬЛДААД ХАЯЛЦАХГҮЙ БОЛ БАРЬЦ СОНГОНО ГЭСЭН ЧИНЬ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭЭ. БАРЬЦАА САЙН БАРИАЛ БОЛ ХАЯЛАА ШДЭЭ. ТЭГЭЭЛ БАРЬЦ СОНГОХЫГ ХҮРТЭЛ ДҮРМЭНДЭЭ ТУСГАЧИХСАН. ТЭР НЬ 2-3 ХАН СОНГОЛТТОЙ. ТЭРИЙГ САЙН ХИЙДЭГ БОЛ АВАРГА БОЛЛОО ХӨӨРХИЙ. УУЛ НЬ ҮНДЭСНИЙ БӨХ 600 МЭХТЭЙ ГЭДЭГ БАЙСАН БИШ БИЛҮҮ. ОДОО 2-3 ААР ХЭМЖИГДЛЭЭ ГЭЖҮҮ. ЭНЭ ЧИНЬ БӨХ БИШ ШОО ХАЯХ ТӨДИЙ Л БОЛЖ БАЙНА. ХЭНИЙ ТАЛД АЗ НЬ ИВЭЭНЭ ТЭР НЬ ДАВНА. БӨХ БИШ ШОО ХАЯУУЛДАГ ТЭМЦЭЭН ЮМУУ ХААШАА ЮМ. ТИЙМ БОЛОХООР ДАХИЖ ХЭЗЭЭ Ч ДАРХАН АВАРГА ТӨРӨХГҮЙ, ДАЯН АВАРГА Ч ТӨРӨХГҮЙ. ДАЛАЙ АВАРГА Л ТӨРВӨЛ ОЙРЫН 100 ЖИЛД Л ТӨРЖ МАГАДГҮЙ. ДАЛАЙЦЭРЭН МИНЬ БИДНИЙГЭЭ ОЛОН ЖИЛ БАЯРЛУУЛААРАЙ ГЭДЭГ ҮГ БАЙХГҮЙ ЭЭ. УЧИР НЬ ӨНГӨРСӨН ЖИЛ “АЗААР” ТӨРСӨН АРСЛАН, АВАРГА ШОДООД ДООД ДАВААНУУДДАА ӨНХӨРЧИХ ЮМ. ДАХИН ЖИШЭЭ ХЭЛЬЕ: МӨНХ-ЭРДЭНЭ БАТ-ЭРДЭНЭ 2 ЫН ҮЕД ШОДОХ БАЙСАН БОЛ ӨДИЙД МӨНХ-ЭРДЭНЭ ЛАВ ДАЛАЙ АВАРГАТАЙ БАЙХ ЭСХҮЛ ШАЛ ӨӨР БӨХ ШОДООД БАРЬЦ СОНГООД МАНЬ 2 ЫГОО ХАЯЧИХСАН Л БАЙХГҮЙ ЮУ. ЮУН ДАРХАН АВАРГА БАТ-ЭРДЭНЭ. БИ БАТ-ЭРДЭНЭ АВАРГЫГ ХҮНДЭЛДЭГ Л ДЭЭ. ДААНЧ ДҮРМЭЭР БОЛ ТИЙМ БӨХ ХЭЗЭЭ Ч ТӨРӨХГҮЙНЭЭ. БӨХ ГЭДЭГ ЧИНЬ БАТ БЭХИЙН НЭР БИШҮҮ. БӨХЧҮҮДЭЭ ЯДАРЛАА ГЭЭД БАЙГАА ЮМУУ. ҮЗЭГЧДЭЭ ЯДРААЛАА ГЭЭД БАЙГАА ЮМУУ. ӨДӨРЖИН НОЦОЛДОЖ БАЙЖ ЭРИЙН ГАЙХАМШИГ ЖИНХЭНЭ УРАН МЭХ АВХААЛЖ САМБАА, ЭЦЭЖ ЦУЦАХГҮЙ БАЙДЛЫГ ҮЗҮҮЛНЭ БИЗДЭЭ. ОДОО ЭНЭ БӨХЧҮҮД 20 МИН БАРИЛДААЛ ЯДАРСАН ЦУЦСАН Л УЛСУУД. ИЙМ БӨХ ГЭЖ ХЭЛЭГДЭХҮҮ. ЯДАЖ ЭНЭ ХУГАЦААГ ДООД ТАЛ НЬ 60 МИН БОЛГОХ ХЭРЭГТЭЙ. ТЭГЭЖ БАЙЖ ҮЗЭХ ЮМТАЙ, ХАРАХ АВАРГАТАЙ БОЛНО. МОНГОЛ БӨХИЙН МИНЬ ХИЙМОРЬ ДЭЭШЭЭ БАЙГ.
loading...
Сайхан санаа байна аа. Угаасаа спорт тэр тусмаа Монгол бөх тэсвэр ,тэсрэлт л байдаг ш дэ. Тэгээд ч засуулууд олигтой барьцыг нь бариулдаг биш.
loading...