Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Сумо » КАКҮРЮҮ ОЯКАТА БОЛОХ ХҮСЭЛТЭЙ

GD Star Rating
loading...

Есдүгээр сарын Намрын тэмцээнд арслан болохоор бэлтгэж байгаа Монголын сэкивакэ Какүрюү сүүлийн үед сэтгүүлчдийн анхаарлын төвд байна. Тэрбээр саяхан сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө ирээдүйд ояката болох бодолтой хэмээн ярьжээ. Какүрюү “Үүрд мөнх сүмо барилдахгүйгээс хойш хэзээ нэгэн цагт зодог тайлах болно. Ояката болохсон гэсэн хүсэл бий” гэж хэлжээ. Гэхдээ алсын юм ярьснаас урдаа байгаа арслан цол гэсэн зорилгодоо хүрэхээр зүтгэж байна.

Юуны өмнө сэтгэл зүйн бэлтгэл чухал гээд долдугаар сарын тэмцээнд арслан цолны төлөө дайралт хийгээд бүтэлгүйтсэн Котошёогикү шиг балрахгүйн тулд сандралгүй тайван барилдах болно гэдгээ онцолжээ. Ирэх аравдугаар сард 26 нас хүрэх бөгөөд бөх хүний хувьд жинхэнэ амжилт гаргадаг үе юм. Харин Какүрюү амжилт гаргахын тулд ямар ч зэвсэг хамаагүй хэрэглэнэ гэж ярьсан байна.

“Мөргөлдөхгүй зайлах, гуд татах ч бас нэг төрлийн мэх. Жижиг биетэй болохоор бүх мэхийг хийхгүй бол болохгүй” хэмээн ирээдүйн өрсөлдөгч нартаа анхааруулжээ.

GD Star Rating
loading...
КАКҮРЮҮ ОЯКАТА БОЛОХ ХҮСЭЛТЭЙ, 9.3 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. enkhbat says:

    amjilt.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: