loading...
Дани хамгаалагч Симон Кьер Ромад ирэхээр боллоо. Вольфсбургийн дасгалжуулагч Феликс Магат энэ наймааг баталсан бөгөөд 10 сая еврогоор Кьер Ромад газардаж байгаа аж. Тэрээр АС Милан руу явсан Филипп Мексесийн орон зайг нөхөх юм.
Өдгөө 22 настай Кьер Италийн Палермо багт 2008 – 2010 оны хооронд тоглож байсан. Улмаар өнгөрсөн жил Вольфсбургийн эгнээнд нэгдсэн бөгөөд лигийн 32 тоглолтонд оролцож 1 гоол оруулжээ. Кьер мөн 2009 оноос Данийн шигшээ багт дуудагдаж 19 тоглолтонд оролцоод байгаа.
Вольфсбургээс мөн Диего явж магадгүй байгаа. Феликс Магат гэхдээ түүнийг авахаар сайн санал хүргүүлсэн баг байхгүй байна хэмээжээ.
loading...




http://sportmn.blogspot.com/2011/08/1-2011-08-26-to-2011-08-29.html#comments
taavart temtseen shagnaltai
loading...