Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Италийн хөлбөмбөг » Сери А лигийн шинэ улирлын нээлт хойшиллоо

GD Star Rating
loading...

Италийн Сери А лигийн шинэ улирлын нээлтийн тоглолтууд  энэ амралтын өдрүүдэд явагдах байлаа. Гэвч тоглогчид болон холбооны удирдлагууд тохиролцоонд хүрч чадаагүй учраас лигийн нээлт хойшлохоор боллоо. Тоглогчдын холбооны албан ёсны сайтад “Бидний хүргүүлсэн сүүлчийн саналыг Сери А лигийн удирдлагууд хүлээж авахаас татгалзлаа. Ингэснээр тоглогчид  шинэ улирлын нээлтийн тоглолтуудад оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна” хэмээжээ.

Бямба гаригт Фиорентина – Сиенагийн тоглолтоор Сери А лигийн шинэ улирал эхлэх байсан юм. Лигийн удирдлага харин тэдний саналыг хүлээж аваагүй талаараа “Zагаад түр хугацааны гэрээ байгуулах ёстойг ойлгосонгүй. Бидний тавьж байгаа шаардлага  маш тодорхой байгаа. Татварын мөнгөө тоглогчид өөрсдөө төлөх болон зарим тоглогчид багаасаа тусдаа бэлтгэл хийж болох тухай асуудлыг л шийдэх хэрэгтэй ” гэжээ.

Италийн эдийн засгийн хямралаас болж татварын хэмжээ өссөн бөгөөд өндөр цалинтай тоглогчдын татварыг клубээс өгөх үү эсвэл өөрсдөө өгөх үү гэдэг тал дээр асуудал үүсээд байгаа юм. Мөн тоглогчдын гэрээний хугацаа дуусаагүй байхад албан хүчээр өөр баг руу явуулахыг тоглогчдын холбоо эсэргүүцэж байгаа юм.

 

GD Star Rating
loading...
Сери А лигийн шинэ улирлын нээлт хойшиллоо, 9.7 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

Сэтгэгдэл: