Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » "Нийслэл" - Үндэсний лиг, 1.Хөлбөмбөг, Монголын хөлбөмбөг » СҮН ЧОЛ ЖИН-ий гайхалтай тоглолт “Хүлэг”-үүдийг сөхрүүллээ

GD Star Rating
loading...

FC Ulaanbaatar клуб эргэн ирэлтийг амжилттай хийлээ. Тэд 1 дүгээр тойрогт 5-хан оноо авч байсан бол солилцооны цонхыг хамгийн үр бүтээлтэй ашигласнаар 2 дугаар тойргийн боломжит 15 онооноос 10 оноо аваад байна.
Тоглолт 48
 Хүлэгүүд-FC Ulaanbaatar 2:3 (2:2)

Гоол: Т.Ганзориг 13, (1:0), Син Чол Жин 20, (1:1), Б.Амартүвшин 23, (1:2), Б.Золбоо 26, Син Чол Жин 47, (2:3)

Хүлэгүүд: Ш.Насанжаргал, Т.Ганзориг, Х.Есөн-Эрдэнэ, (А.Билгүүн, 51), Т.Батмөнх, Д.Баярзориг, (Б.Ганзориг, 65), Б.Нямжигжид, Б.Жавхлан, Ц.Мөнх-Эрдэнэ, (Ц.Мөнх-Эрдэнэ, 87), А.Ууганбаяр, Б.Золбоо, Ц.Энхтөр,

FC Ulaanbaatar: Б.Сэргэлэн, Ч.Мөнхбат, (Б.Ууганбаяр, 85), Ж.Цацрал, Ким Миён Вон, Син Чол Жин, Б.Амарбаясгалан, О.Баяржаргал, (Ц.Пунцагдорж, 65), Б.Амартүвшин, (А.Чинзориг, 45), Б.Мөнхтогтох, Б.Дашдорж, Э.Эрдэнэболд,
Шар хуудас: Б.Жавхлан 37, О.Баяржаргал 64, Ж.Цацрал 86,
2010 оны ДАШТ-нд оролцож байсан Син Чол Жин энэхүү тоглолтын баатар боллоо. Хэдийгээр Хүлэгүүдийн булангийн цохилтыг Т.Ганзориг мөргөж гоолын салхийг хагалсан боловч, 1 дүгээр үе зочин багийн давамгайлал дор өрнөсөн юм. 1 дүгээр үед Хүлэгүүд багийн хаалгач Ш.Насанжаргал ажил мундсангүй. Тэрээр нийт 11 цохилтыг хүлээн авсан бөгөөд үүний 8 нь хаалга оносон цохилт байлаа. Син Чол Жиний эхний цохилт нь хаалганы шон оноод гарсан бөгөөд 2 дахь цохилт нь хаалганы зүүн шороон буланд орсноор тооны харьцааг 1:1 болгосон юм. Хүлэгүүдийн энэ өдрийн тоглолт огт болсонгүй.

Ялангуяа урьд урьдын адил бөмбөг барьсан тоглолт гаралгүй зөвхөн буудаж уралдах тактикаар тоглосон юм. Тэд залуучууддаа ихээхэн итгэл тавьж байсан боловч техникийн олон олон алдаа гаргаж байсан нь тоглолтын хувь заяаг эсрэг багтаа өгсөн явдал боллоо. Тун удалгүй Б.Амартүвшин нэгэн гайхалтай цохилт хийснийг хашир хаалгач зөвхөн хараад өнгөрөхөөс аргагүй байлаа. Ийнхүү 1:2 байх үед FC Ulaanbaatar-чууд хойд шугамдаа тун бүдүүлэг алдаа гаргасныг сүүлийн үед гоолоор амьсгалаад байгаа Б.Золбоо ашигласнаар тооны харьцаа 2:2 болсон. 1 дүгээр үед Хүлэгүүд 5 цохилт хийсний 3 хаалга онож, 2 нь гоол орсон байна. 1 дүгээр үе 40:60-ийн харьцаатайгаар зочин баг бөмбөг эзэмшилтээр илүүрхлээ.
2 дугаар үе эхлээд тун удалгүй өнөөх ардчилсан солонгос эрийн цохилт байгаа оноож тооны харьцааг 2:3 болгосон. Муу тоглолтыг үзүүлж байсан Хүлэгүүдийн тоглолт ч сэргэсэнгүй байсаар тэд хожигдлоо. FC Ulaanbaatar-чууд тун чухал хожлыг авч чадсанаар шилдэг 4-т багтах хүслээ амжилттай гүйцэтгэж байна.

GD Star Rating
loading...
СҮН ЧОЛ ЖИН-ий гайхалтай тоглолт "Хүлэг"-үүдийг сөхрүүллээ, 9.5 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

Сэтгэгдэл: