Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг » ТОП наймаанууд биеллээ оллоо

GD Star Rating
loading...

Бүтэн зуны турш хэвлэлээр бичигдсэн, олны ам дамжин яригдсан, зарим нэгнийг залхаасан супер наймаанууд энэ долоо хоногийн эхээр биеллээ оллоо. Тодруулбал, Самуэль Это’О, Хуан Мата, Самир Насри гэсэн од зэрэглэлийн гурван тоглогч буурь сэлгээд байгаа юм. Мягмар гаригт Оросын “Анжи” багийн удирдлагууд Это’О-гийн наймаа шийдэгдсэн гэдгийг албан ёсоор мэдэгдээд камерун хөлбөмбөгч эмнэлгийн үзлэгээр орсны дараа багтай нь гэрээ байгуулна гэсэн. Энэ мэдээлэл өчигдөр батлагдаж, Самуэль Дагестаны клубтэй гурван жилийн гэрээг үзэглэлээ.

Наймааны үнэ 25 сая евро дээр тогтжээ. Это’О урьд нь яригдаж байсан ёсоор жилд 20,5 сая еврог “Анжи”- гаас авна. Ингэснээр тэр дэлхийн хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгч болж байгаа аж. “Анжи” энэ зун өндөр зэрэглэлийн гурван ч тоглогчийг ийн эгнээндээ нэгтгээд байна. Тэд өмнө нь “ПСВ Эйндховен”-оос Балаж Жужакийг, “Челси”-гээс Юрий Жирковыг урвуулаад байв. Ялангуяа “МЮ” тэргүүтэй том багуудын анхаарлын төвд ороод байсан залуу авьяастан Жужакийг элсүүлснээр тэдний төвийн байрлал нь эрс хүчирхэгжсэн юм. Это’О Орост ирснээр энэ улиралд Аваргуудын лигт оролцох сайхан боломжоо алдаж буй. Гэхдээ шинэ багтаа сайн тусалж чадвал ирэх улиралд тэр тэмцээнд оролцох боломж бий.

Одоогоор дагестанчууд Оросын лигтээ дөрөвдүгээр байрт бичигдэж буй юм. Энэ дашрамд Это’О-гийн тухай хэдэн зүйл сонирхуулахад тэр 17 настайдаа алдарт “Реал”-ын гишүүн болж, дараа жил нь Францад болсон ДАШТ-д оролцож байлаа. Тэрхүү тэмцээнд оролцогчдоос Это’О хамгийн залуу нь байсан юм. Харин дөрвөн жилийн дараа Ази тивд ДАШТ болоход тэр хэдийнэ “Номхоршгүй арслангууд”-ын лидер болсон байлаа. Улмаар Саудын Арабын хаалганд хожлын гоол оруулсан ч баг нь хэсгээсээ шалгарч чадаагүй юм. Залуу довтлогч шигшээдээ гялалзаж байсан ч “Реал”-д идээшиж чадаагүй. Хэд хэдэн багт зээлээр тоглож байгаад 2000 онд “Мальорка”-д ирснээр өөрийгөө нээн харуулсан юм.

Харин 2004 онд 24 сая еврогоор зарагдан “Барса”-д очсоноор дэлхийн хэмжээний довтлогч болох эхлэлээ тавьсан. Тэр Каталонд таван улирлыг үдэхдээ 200 тоглолтод 130 бөмбөг оруулж, Испанийн аваргын гурав, Аваргуудын лигийн хоёр цом хүртсэн юм. Түүнчлэн “Интер”-т ирсэн жилээ Европын тавцанд ховорхон тохиох триплийн эзэн болсон билээ. Гэхдээ үнэнийг хэлэхэд “Интер”-ийн тэрхүү амжилтад манай хүний үүрэг оролцоо маш бага байсан. Харин өнгөрсөн улиралд тэр “Интер”-ийн тэргүүн шугамны гол хүн болж, нийт тэмцээнүүдэд 37 гоолоор учраагийнхаа хаалгыг бөмбөгдсөн юм. Иймэрхүү амжилттай нэгэн супер довтлогч ид үедээ (тэр гуравдугаар сард 30 хүрсэн) Оросын даруухан баг “Анжи”-д газардлаа. Одоо тэр Орост ирээд гайхамшгийг бүтээж чадах эсэх нь олон хүний сонирхлыг татаж байна.

Это’О өнөөдрөөс шинэ багийнхантайгаа бэлтгэл хийж эхлэх бөгөөд бямба гаригт “Ростов”-ын эсрэг тоглолтод оролцож магадгүй. Энэ долоо хоногт багаа сольсон өөр нэг тоглогч нь Самир Насри. “Манчестер Сити” багийн дасгалжуулагч Р.Манчини Насриг л авчихвал энэ зуны зорилго 100 хувь биелнэ хэмээн ярьж байсан. Насри ч гэсэн багаа орхих хүсэлтэйгээ ил тод мэдэгдэж байв. Гагцхүү А.Венгер гэсэн хүн л энэ наймаанд хориг тавиад байлаа. Гэвч тоглогчийн сэтгэл нэгэнт хувирсан тул үлдээгээд ашигггүй гэдгийгойлгоод өчигдөр “Сити”-гийн тавьсан 24 сая фунтын саналыг хүлээн авчээ. Ингэснээр “Арсенал” хэдхэн хоногийн дотор С.Фабрегас, С.Насри гэсэн хоёр гол тоглогчоо алдлаа.

Хамгийн гол нь “буучид” тэднийг орлох хүнээ олоогүй байгаа юм. Магадгүй Венгер Уилшир, Рэмси гэсэн залуустайгаа зүтгээд алдана гэж бодож байгаа биз ээ. “Сити”-гийн хувьд Насритай, Насригүй угаасаа хүчирхэг бүрэлдэхүүнтэй баг. Гэтэл түүнийг авчихлаа. Одоо энэ багт Райт-Филлипс, А.Жонсон, Д.Сильва, Ж.Милнер, С.Насри гэсэн жигүүрийн авьяаслаг тоглогчид цуглаад байна. Тиймээс эдгээр оддынхоо хэнийг талбайд гаргаж, хэнийг аль байрлалд тоглуулахаа шийдэх амаргүй даалгавар Манчинигийн өмнө тулгарч буй. Ямартай ч тэд сунайсан урт улирлыг ажралгүй давах хангалттай сайн бүрэлдэхүүнтэй болоод авлаа.

Нэг зүйлийг сануулахад Насри Манчестер хотын багт албан ёсоор ирээгүй байгаа. Гэхдээ хоёр тал нэгэнт тохиролцсон тул ойрын хэдэн өдөртөө багтаад түүнтэй гэрээ байгуулах биз ээ. “Челси” клуб энэ зун Р.Лукаку гэсэн залуу тоглогчийг авснаас хойш нам жим суусан. Харин даваа гаригт тэд эртнээс хөөцөлдөж байсан Хуан Матаг авч, санаагаа амраалаа. “Цэнхрүүд” “Валенси”-д 23,5 сая фунт төлж байгаа бөгөөд Мата эмнэлгийн үзлэгээр орсны дараа албан ёсоор гэрээгээ байгуулах аж. Мата өөрийн твиттертээ “Би удахгүй Лондон руу явж эмнэлгийн үзлэгт орно. Тэгээд буцаж ирээд хүн бүртэй салах ёс гүйцэтгэх болно” хэмээн бичжээ. Мата уг нь “Реал”-ын академиар хүмүүжсэн боловч 2007 онд “Валенси”-д иржээ.

Өнгөрсөн хугацаанд тэр “сарьсан багваахайнууд”-ын төлөө 174 тоглолтод оролцож, 46 гоол хийсэн. Мөн 45 гоолын дамжуулалт өгсөн байна. Өнгөрсөн улиралд оруулсан гоолынх нь тоо цөөрч ес болсон ч дамжуулалт нь 17-д хүрсэн юм. Матаг авснаар “Челси”- гийн довтолгооны хурд илүү нэмэгдэж, жигүүрийн тоглолт нь сайжирна гэж мэргэжилтнүүд дүгнэж буй. Түүний үндсэн байрлал нь зүүн жигүүр. Гэхдээ хэрэгтэй үед баруун жигүүр болон довтлох чиглэлийн хагас хамгаалагчаар тоглох чадвартай юм. Одоо “Челси”- гийн өмнө Лука Модричийг авах гэсэн ганц даалгавар үлдээд байна.

GD Star Rating
loading...
ТОП наймаанууд биеллээ оллоо, 10.0 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. jaal says:

    naad nasri chine man cityd ali hediin ochtson shuude bas arsenal shine toglogchid avnaa

    GD Star Rating
    loading...
  2. chelsea says:

    yoyoy goy goy manai chelsea bolj dee odool ballackiig orloh hun chelsead ireh shiv dee ystoi goy medeelel bna adminaa tnx

    GD Star Rating
    loading...
  3. mata yaj ballackiig orloh we dee ? ballack tuvd mata zuund togoldogshdee hu ?

    GD Star Rating
    loading...
  4. FCB says:

    romeu ballackiig orloh blgvde…

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: