Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, NHL, Хоккей » ХАМГИЙН ИХ ЦАЛИН АВАХ НЬ РИЧАРДС

GD Star Rating
loading...

Үндэсний хоккейн лигийн шинэ улирал эхлэх дөхсөнтэй холбогдуулан багууд бэлтгэлээ шаргуу хийж байна. Гэхдээ хоккейчдийн цалингийн хэмжээ олны анхаарлыг их татсаар. Учир нь өнгөрсөн зуны халуухан өдрүүдэд нэг бус тоглогч супер гэрээг багуудтайгаа байгуулсан билээ. Тухайлбал, орос хаалгач Илья Брызгалов “Филадельфи” клубт баахан унжиж байгаад нэг улиралд 10 сая америк долларын хөлс авахаар болжээ. Үүнд олон хүн дургүйцсэн бөгөөд тэдний дотор шинэ багийн нь хамтрагчид бий.

Жишээ нь багийн ахлагч Крис Пронгер маш их ууртай байна. NHL-ийн түүхэнд мөрөө үлдээж, ”Филадельфи”-г сэргээсэн Филли өөрийг нь хотод дөнгөж хөл тавьж байгаа орос эрээс дорд үзсэнд хилэгнэжээ. Тэрбээр нэгэн сонинд ярилцлага өгөхдөө “Өнөөдрөөс эхлэн талбай дээр би илүү үйлдэл хийхгүй. Хаалгандаа гоол алдахгүй гэж шайбыг биеэрээ хаахгүй. Үүнийг тэрбумтан орос залуу өөрөө хийнэ биз” хэмээжээ. Олон нийт Брызгаловт ингэж таагүй хандах болсоны гол шалтгаан нь NHL-д тогтвортой сайн тоглоогүй явдал юм. Нутгийнхаа лигт тоглож тоглож, нас ахисан хойноо Хойд Америкт очсон бөгөөд тэндхийн фарм клубт нэг бус улирлыг үдэн байж байр сууриа олж авсан. Ингээд уржнан жилээс эхлэн эрс сайжирч эхэлсэн бол өнгөрсөн онд оргил амжилтаа үзүүлсэн.

Энэ үед л тэрбээр “хувийн тоглолт”-оо хийж эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл PR-даж гарсан. “Финикс”-тэй байгуулсан гэрээ нь энэ жилийн зун шувтарсан тул цөөнгүй багийг араасаа хуйлруулсаар эцсийн дүнд “Флайерс”-ийн 10 саяын саналыг хүлээн авсан нь энэ юм. Спорт сонирхогчдыг алмайруулж байгаа өөр нэг тоглогч бол Брэд Ричардс юм. Тэрбээр очсон газар бүрээсээ хэдэн арван саяын хөлс авдаг уламжлалтай болоод байна. Нэлээд хэдэн жилийн өмнө “Даллас”-тай 100 дөхсөн саяын гэрээ байгуулан NHL-д бөмбөг тэсэлж байсан бол энэ удаад лигийн хамгийн баян баг “Рейнжерс”-ээс ганцхан улиралд 12 саяын пүнлүү авч байна. Энэ бол ирэх улирлын дээд амжилт юм. Гэтэл лигийн хамгийн хурц одод Александр Овечкин, Сидни Кросби нар дөнгөж есөн саяыг л 2011-2012 оны улиралд халааслах нь ээ.

Гэхдээ энэ нь тэднийг үнэлэхгүй байгаа хэрэг биш юм. Тэд наад тал нь хоёр жилийн өмнө клубүүдтэйгээ байгуулсан гэрээгээ сунгасан тул тухайн үед шуугиулж байсан өндөр цалин нь өнөөдөр хүчгүйчихээд байгаа юм. Тэглээ гээд тэд сэтгэлээр унахгүй байгаа нь мэдээж. Ричардаас хэдэн насаар дүү, ид оргил үедээ яваа учир ирэх жилээс эхлэн гэрээний сунгалтын талаар багуудтайгаа хэлэлцээр хийгээд эхлэх биз ээ. Тэр цагт Овечкин, Кросбигийн хэн нэг цалингийн дээд амжилтыг тогтоох нь гарцаагүй. Тоон дотор үсэг тууж явна гэдгийн жишээг Кристиан Эрхофф үзүүлж байна. Герман тоглогч чадварлаг хамгаалагчдын нэг гэдэг нь үнэн ч Здено Харагаас илүү үнэтэй гэдэг нь худлаа юм. Тэрбээр яаж хичээгээд словак хоккейчны хаана нь ч хүрэхгүй. Гэсэн атал саяхан “Баффало”- тай дөрвөн жилд 40 саяын хөлс авах гэрээ байгуулав. “Сэйбрз” хамгаалагчийн асуудлаа шийдэх үүднээс түүнийг царайчилсаар түүнд ийм их хөрөнгө өгөхөөр болжээ.

1. Брэд Ричардс (“Рейнжерс”) – 12 000 000

2. Венсан Лекавалье (“ТампаБэй”) – 10 000 000

3. Илья Брызгалов (“Филадельфи”) – 10 000 000

4. Кристиан Эрхофф (“Баффало”) – 10 000 000

5. Евгений Малкин (“Питтсбург”) – 9 000 000

6. Сидни Кросби (“Питтсбург”) – 9 000 000

7. Александр Овечкин (“Вашингтон”) – 9 000 000

8. Здено Хара (“Бостон”) – 8 500 000

9. Жейсон Спецца (“Оттава”) – 8 000 000

10. Дэни Хитли (“Сан-Хосе”) – 8 000 000

11. Данкан Кейт (“Чикаго”) – 8 000 000

12. Жо Торнтон (“Сан-Хосе”) – 8 000 000

13. Стивен Стэмкос (“ТампаБэй”) – 8 000 000

14. Мариан Хосса (“Чикаго”) – 7 900 000

15. Хенрик Зеттерберг (“Детройт”) – 7 750 000

16. Эрик Стаал (“Каролина”) – 7 750 000

17. Крис Пронгер (“Филадельфи”) – 7 600 000

18. Скотт Гомес (“Монреаль”) – 7 500 000

19. Мариан Габорик (“Рейнжерс”) – 7 500 000

20. Рик Нэш (“Коламбус”) – 7 500 000

21. Ши Уэбер (“Нэшвилл”) – 7 500 000

22. Микко Койву (“Миннесота”) – 7 290 000

23. Брайан Кэмпбелл (“Флорида”) – 7 142 875

24. Жером Игинла (“Калгари”) – 7 000 000

25. Даниэль Бриер (“Филадельфи”) – 7 000 000

26. Марк Савар (“Бостон”) – 7 000 000

27. Брент Сибрук (“Чикаго”) – 7 000 000

28. Кевин Биекса (“Ванкувер”) – 7 000 000

29. Жеймс Висневски (“Коламбус”) – 7 000 000

30. Патрик Марло (“Сан-Хосе”) – 6 900 000

31. Хенрик Лундквист (“Рейнжерс”) – 6 875 000

32. Роберто Луонго (“Ванкувер”) – 6 716 000

33. Павел Дацюк (“Детройт”) – 6 700 000

34. Александр Семин (“Вашингтон”) – 6 700 000

35. Дэн Бойл (“Сан-Хосе”) – 6 666 666

36. Пол Штясны (“Колорадо”) – 6 600 000

37. Майк Ричардс (“ЛосАнжелес”) – 6 600 000

38. Жей Боумистер (“Калгари”) – 6 600 000

39. Шон Хоркофф (“Эдмонтон”) – 6 500 000

40. Дион Фанеф (“Торонто”) – 6 500 000

41. Уэйд Редден (“Рейнжерс”) – 6 500 000

42. Брукс Лайх (“Вашингтон”) – 6,500,000

43. Томаш Ванек (“Баффало”) – 6 400 000

44. Анце Копитар (“ЛосАнжелес” – 6 400 000

45. Кэм Уорд (“Каролина”) – 6 300 000

46. Райан Миллер (“Баффало”) – 6 250 000

47. Никлас Лидстрем (“Детройт”) – 6 200 000

48. Хенрик. Седин (“Ванкувер”) -6 100 000

49. Даниель Седин (“Ванкувер”) – 6 100 000

50. Илья Ковальчук (“НьюДжерси”) – 6 000 000

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: